ТАМЫН ТОГООНООС ЦӨМИЙН ТОГОО РУУ!


logoМонгол Улсын нийт иргэд болон ерөнхий сайд Ч.Сайханбилэг,

УИХ-ын 76 гишүүнд хандаж гадаад дахь монголчуудаа

төлөөлөн АНУ-д ажиллаж буй эрдэмтэд, сэхээтнүүдийн

зүгээс дараах нээлттэй захидлыг хүргүүлж байна

Өнөөдөр дэлхийн улс орнууд байгалийн баялгаа ухаж цөлмөх бус харин хүний оюун ухааныг хөгжлийнхөө гарц болгон сонгож байхад Монголын төрд шургалсан хэсэг бүлэг харалган, шунахай сэдэлтнүүд шударга ёсыг уландаа гишгэж, байгаль дэлхийгээ сүйтгэж, гэмгүй ард иргэдийнхээ эрүүл амьдрах эрхийг уландаа гишгэж буйд бид сэтгэл зовнихын сацуу эх орон, хүн ардынхаа эрүүл мэнд, сайн сайхны төлөө сэтгэл тавин ажилласаар ирлээ. Сүүлийн үед Монгол улсын Цөмийн Энергийн хуулийг өөрчилж буй үйл явцыг бид бүхэн анхааралтай ажиглаж байна. Энэхүү хуульд засвар, өөрчлөлт оруулaх энэ боломжийг ашиглан тус хуулийн шинэчилсэн төсөлд орсон Монгол Улсын эрх ашиг, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул, заналхийлэл учруулахуйц заалтууд буйг сануулж, нэн түрүүнд засварлах шаардлагатай заалтуудын талаар доорх саналыг хүргүүллээ. Үүнд:

1. Цөмийн Энергийн хуулинд орсон цөмийн хаягдал, ашиглагдсан цөмийн түлш зэрэг нэр томъёог тодорхойлох, ингэхдээ “зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр дотоодын хэрэгцээнд зориулсан ашиглалтаас үүдсэн хог хаягдал” гэдгийг онцлон тодотгох,

2. Хуулийн 3.1.22-т “цацраг идэвхт хаягдал булшлах гэж зөвхөн өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлахыг хэлнэ” гэснийг өөрчилж, “цацраг идэвхт хаягдал булшлах гэж зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр дотоодын хэрэгцээнд ашигласан цацрагийн үүсгүүр, цөмийн бусад тоног төхөөрөмж, цацрагт материалын хаягдлыг булшлахыг хэлнэ” гэж өөрчлөх санaл хүргүүлж байна.

 

Хүндэтгэсэн,

Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөн ТББ-ын гишүүд

2015 оны 2 сарын 2

Read the rest of this entry »


Хошгируулаад л, хошгироод л байх уу?


zurag 

Eрөнхийлөгч Ц. Элбэгдорж саяхан Фэйсбүкийнхээ статусыг шинэчлэв. Тэрбээр Монголд цөмийн хаягдал булшлахгүй гэж сүр дуулиантайгаар зарлав. “Би энэ талаар зарлиг гаргасан, НҮБ-ийн индрээс ч байр сууриа илэрхийлсэн, Монголд цөмийн хаягдал булшлахыг хуулиар хориглосон, ерөөсөө би Львовт сурч байхдаа Чернобылийн аюулыг нүдээр үзэж мэдэрсэн хүн” гэж ирээд л Чернобылийн цэвэрлэгээнд оролцсон машин техникийн зураг тавьж хүртэл үзүүлэв. Тэр дорхноо л “баярлалаа”, “сэтгэл амарлаа”, “одоо л тайван нойртой хонох нь”, “манай ерөнхийлөгч мундаг” гэхчилэн уярсан хүмүүсийн магтаалын үгс хөврөв. Eрөнхийлөгчийн үгэнд эргэлзэж, итгэхгүй байна гэж бичсэн цөөн хүмүүсийн тоонд бид оров. Read the rest of this entry »


Зуу ч наслахгүй байж зуун мянган жилийн гай зовлон авчруузай!


          Майничи сонины 2 сарын 21-ний дугаарт ерөнхий сайд С. Батболд АЦС барих гэрээ хийх зорилгоор Япон улсад айлчлах тухай мэдээ гарчээ (1).

 

Сонирxож судлавал, ерөнхий сайд ба түүний гэргий нь ЭБЭX-ийн сайд Д. Зоригт, Сангийн сайд Д. Хаянхярваа, Дэд бүтцийн сайд Ц. Дашдорж, Байгаль Орчны дэд сайд Ч. Жаргалсайхан, ЭБЭХ-ийн дэд сайд Т. Энхтайван, Read the rest of this entry »


Цөмийн Энергийн “цоорхой” хуулийг баталсан түүх 2009-07-16


Та бүхний анхааралд

Дотоодын ураны хаягдал нэрээр харийнхны ашигласан цөмийн түлшний хаягдлыг Монголд авчирч булшлах цоорхойтой Цөмийн Энергийн хуулийг баталсан УИХ-ын хуралдааны протоколыг эндээс үзнэ үү. MUIH_PR_09.07.16_batg.

www.parliament.mn/new/download/content/save/file/3413

Хуулийг батлуулахаар xэн хэн хэрхэн яаж хүчин зүтгэснийг үзээрэй. Улс орны хувь заяатай холбоотой ийм чухал асуудлыг яагаад мэдлэг мэдээлэл тааруухан, цөмийн хаягдал гэдэг хүний ялгадснаас хор багатай гэж итгэдэг хэдхэн хүн шийдэх болов? Тэд хэний гарт өлгөсөн хүүхэлдэй вэ?

Хэмжээлшгүй их эрх мэдлийг тэдний гарт олгосон та бидний буруу юу? Ардчилсан улс гэхээр ард түмний эрх мэдэл, аpд түмний хараа хяналт байх ёстой бус уу?

Амарлин