“Mайничи” сонинд цөмийн хаягдлын тухай шинэ нийтлэл гарчээ
Posted: 2011/10/18 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Mainichi Shimbun | Tags: Мэдүүштэй, Цөмийн тухай бусад бичлэгүүд, Японooc 9 CommentsМонгол улс цөмийн хаягдал булшлах байгууламж барих төлөвлөгөөнөөс татгалзсанаа Японы Засгийн газарт мэдэгдэв
Орчуулгыг бэлтгэж явуулсан O. Батгэрэлд баярлалаа!
Амарлин
2011-10-17
Майничи сонин 10-р сарын 15 өдөр Токио, Өглөөний дугаар
〈Парис, Айкава Харуюки〉
Япон эх сурвалж: http://mainichi.jp/select/biz/news/20111015ddm001040014000c.html
Англиар: http://mdn.mainichi.jp/mdnnews/news/20111015p2a00m0na023000c.html
Парис хот— Монголын Засгийн газар цөмийн ашигласан түлшний хаягдлыг түр хадгалах болон булшлах байгууламж барихад Токио болон Вашингтоны эрх баригчидтай хамтрах төлөвлөгөөнөөс татгалзаж буйгаа өнгөрсөн 9 дүгээр сарын сүүлээр Японы Засгийн газар болон бусад холбогдох хүмүүст мэдэгдсэн нь энэ сарын 14-ний өдөр тодорхой болжээ. Монгол улсын Засгийн газар дотоодод өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй гэж дүгнэсэн бололтой. Read the rest of this entry »
Монголчуудыг амар тайван суух хооронд цөмийн хаягдал булшлах болжээ
Posted: 2011/07/02 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хуйвалдаан, Mainichi Shimbun | Tags: Цөмийн тухай бусад бичлэгүүд, Японooc 42 CommentsНийтлэлийг бичихэд гүн туслалцаа үзүүлсэн Д. Раднаад баярлалаа.
Амарлин
Японы Киодо Ньюс сонинд “Тошиба” корпораци Монгол улсад цөмийн хаягдлын агуулах барихаар АНУ-г лоббидож байна гэсэн гарчигтай мэдээ 2011 оны 7 сарын 1-нд гарсныг Майничи болон бусад сонин бүрэн эхээр нь авч нийтэлжээ. Тус мэдээнд бичихдээ “Тошибагийн” ерөнхийлөгч Норио Сасаки гэгч нь 2011 оны 5 сарын 12-нд АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Даниел Пониман гэгчид Монгол улсад олон улсын цөмийн хаягдал хадгалах агуулах барих асуудлыг шуурхайлахыг хүссэн захидал илгээсэн гэжээ. Read the rest of this entry »
Фукушимагийн цөмийн хаягдлыг Монголд булахаар тохиролцож байна
Posted: 2011/06/20 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хаягдлын бизнес, Цөмийн хуйвалдаан | Tags: Ноцтой, Фукушима Дайичи АЦС 11 CommentsФукушимагийн хайлсан түлшийг Монголд булшлах талаар ярилцжээ
.Осолд нэрвэгдсэн АЦС-уудаас цацраг идэвх бодис асар ихээр алдагдаж, Япон орны хувь заяа дэлхий нийтийг түгшээж буй энэ өдрүүдэд Японы сэтгүүлч Ёичи Шимацугийн бичсэн чухал нийтлэлийг Монголчууддаа хүргэж байна. Шимацугийн нийтлэлийг Глобалчлал Судлалын Төв (The Centre for Research on Globalization) хэмээх Канадын Монтреальд байрладаг бие даасан судалгаа шинжилгээ, хэвлэл мэдээллийн байгууллагын вебсайт дээр тавьсаныг орчуулан хүргэхийн дашрамд нийтлэлийг улам ойлгомжтой болгохын үүднээс цөөн хэдэн зүйлийг сануулахыг хүссэн билээ.
Цөмийн хаягдал гэж юу вэ?
Цөмийн түлш болох ураныг олборлох, үйлдвэрлэх, ашиглах, дахин боловсруулах явцад гарч буй цацраг идэвхтэй хаягдал. Дотор нь харьцангүй бага цацрагтай (жишээлбэл, уран олборлолтын явцын хаягдал, эсвэл үйлдвэрлэл ашиглалтын үеэд өмссөн хувцас, тоног төхөөрөмж г.м.) болон цацраг идэвжил өндөртэй (цөмийн хаягдал түлш) гэж 2 хуваадаг.
Цөмийн хаягдал түлш гэж юу вэ?
Ураны түлшээр цөмийн реакторт эрчим хүч үйлдвэрлэхэд тус түлшин дэх ураны 10 хүрэхгүй хувийг ашигладаг. Үлдсэн 90 гаруй хувь ураныг агуулсан түлшийг цөмийн хаягдал түлш гэдэг бөгөөд урвалд орж асар иx цацраг идэвхжилтэй болсон тул агшны дотор үхлийн тунгаар хор ялгаруулдаг аниргүй алуурчин болсон байдаг. Read the rest of this entry »
Майничи сонин Монголд цөмийн хаягдал булшлах тухай бичсээр…
Posted: 2011/06/14 Filed under: Цөмийн хаягдлын бизнес, Цөмийн хуйвалдаан, Mainichi Shimbun | Tags: Бодууштай 4 Comments.
Майничи сонин Монголын эрх баригчдыг үргэлжлүүлэн “гүтгэсээр” л байна уу?
2011 оны 5 сарын 9-нд Монголын эрх баригчид эх нутагтаа цөмийн хаягдлыг булшлахаар Япон, АНУ-тай нууц хэлэлцээр хийж байгаа тухай дуулиантай мэдээ Японы Майничи сонинд нийтлэгдсэн. Түүний дараахан Гадаад Хэргийн Яамныхан үүрээ сандчуулсан шоргоолж шиг үймж, Г. Занданшатар сайд, тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А. Ундраа, МонАтом компанийн захирал Бадамдамдин нар хэвлэл мэдээллийнхнийг дуудаж, хэвлэлийн хурал хийлгэж, сонинд ярилцлага өгч, “тэр бол буруу ташаа мэдээлэл” хэмээн үгүйсгэж, “Майничи сонинд залруулга хийнэ үү гэсэн захидал явуулсан” гэж олон нийтийг аргалсаар өнөөдрийг хүрсэн билээ. Read the rest of this entry »
Японы Гадаад Хэргийн дэд сайд үнэн гэж баталжээ буюу Майничи сонин “шар хэвлэл” мөн үү?
Posted: 2011/06/02 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Mainichi Shimbun | Tags: Бодууштай 1 CommentМайничи #3
Майничи сонины 2011 оны 5 сарын 12-ны дугаарт Япон дахь Америкийн ЭСЯ-наас мэдэгдэл хийжээ. Тус мэдэгдэлд Монголд цөмийн хаягдал булах тухай АНУ болон Японы талууд нууцаар хэлэлцсэн гэдгийг үгүйсгээд, цөмийн түлш үйлдвэрлэж түрээслэх, цөмийн эрчим хүч үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулах эсэх, ингэхдээ ямар нөхцөл болзол тавих зэрэг асуудлыг аливаа улс орон бие даан шийдэх эрхтэй бөгөөд тэр эрхийг нь АНУ хүндэтгэж үздэг гэж тэмдэглэжээ.
Харин тус мэдээний хамгийн сүүлчийн өгүүлбэрт:
“Гэсэн ч 5 сарын 9-нд болсон хэвлэлийн хурлын үеэр Японы Гадаад Хэргийн дэд сайд Чиаки Такахаши “Үнэхээр бид АНУ-тай ч, Монголтой ч энэ талаар албан бус ярилцаж байсан нь үнэн” гэж хүлээсэн” гэж бичсэн байна.
http://mdn.mainichi.jp/mdnnews/news/20110512p2a00m0na006000c.html
Энэ дашрамд, Майничи сониныг “шар хэвлэл” хэмээн нэр хүндийг нь гутаах хандлага гарч буйд хариу барих нь:
Майничи өдөр тутмын сонин нь Японы хамгийн том сонингуудын нэг төдийгүй 1872 онд байгуулагдсан хамгийн урт түүхтэй сонин юм байна. Тус сонины Япон дахь 364 салбарт нь 3200 ажилтан ажилладаг ба гадаадад 26 салбартай ажээ.
Хэвлэлтийн тоогоор Японы хамгийн том 3 сонины нэгд зүй ёсоор тооцогддог Майничи сонин нь өдөрт 2 удаа гардаг ба өглөөний дугаарыг нь 4 сая орчим , оройныхыг нь 1.6 сая хэвлэдэг байна. Майничи-д 79 дэд компани байдгийн заримаас нэрлэвэл Tokio Broadcasting System (TBS), Mainichi Broadcasting System (MBS) сувгууд, Sports Nippon сонин зэрэг багтдаг ажээ.
Майничи сонины гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан 2 ч хүн Японы Ерөнхий сайд болж байсан түүхтэй. Мөн Майничи бол Пулицерийн шагнал хүртсэн Японы цорын ганц сонин гэдгээрээ онцлог ажээ. Түүнчлэн, Японы 180 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Японы Сонины Ассоциацийн 1957 оноос олгож эхэлсэн дээд шагналыг Майничи сонин 21 удаа хүртсэн нь хамгийн олон шагнуулсанд ордог байна.
http://en.wikipedia.org/wiki/Mainichi_Shimbun
.
Майничи сонины нийтлэл # 2
Posted: 2011/05/27 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Mainichi Shimbun | Tags: Ноцтой, Цөмийн тухай бусад бичлэгүүд, Японooc 1 CommentМонголд цөмийн хаягдал булшлах төлөвлөгөө буюу “цөмийн зэвсэггүй
ертөнцийг” бүтээх гэсэн Америкийн эрмэлзлэл
Майничи сонин. 5 сарын 9 өдөр. Айкава Харуюки
Япон хэлнээс орчуулсан О. Батгэрэл
Эх сурвалж: http://mainichi.jp/select/world/america/news/20110509k0000m040144000c.html
Майничи сонины нийтлэл # 1
Posted: 2011/05/27 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Mainichi Shimbun | Tags: Ноцтой, Японooc Leave a commentЦөмийн хаягдлыг булшлах тухай мэдээллийг Монголчуудад хүргэхэд Японы өдөр тутмын Майничи Шимбун сонины сурвалжлагч Айкава Харуюкийн нийтлэл асар их үүрэг гүйцэтгэсэн.
Ингээд түүний бичсэн 2 нийтлэлийг О. Батгэрэл орчуулж явуулсныг дахин хянан тохиолдуулж та бүгдийн сонорт хүргэе.
Баярлалаа, Батгэрэл ээ!
Амарлин
Цөмийн хаягдaл булшлах яриа байсан нь үнэн гэдгийг Япон сэтгүүлч баталжээ
Posted: 2011/05/13 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Mainichi Shimbun | Tags: Ноцтой 4 CommentsЦөмийн хаягдлыг Монголын нутагт агуулбал мөнгө өгнө гэж хэмжээг нь хүртэл хэлээд байна
Б.ДОЛЗОДМАА
Эх сурвалж: Өдрийн Сонин
http://www.dailynews.mn/publish/?vid=19095
Япон, Америкийн Засгийн газар манай улсын дээд албан тушаалын хүмүүстэй нууц хэлэлцээр хийж Монголын газар нутаг дор олон улсын цөмийн хаягдлын агуулах барих төсөл хийж байсан талаарх мэдээлэл дуулиан тарьж байна. Гадаад харилцааны яамнаас уржигдар яаралтай хэвлэлийн бага хурал зарлаж энэхүү мэдээллийг үгүйсгэсэн. Манай улсад цөмийн хаягдлын агуулах барих нууц хэлэлцээрийн тухай Монголд ирж сурвалжлага хийсэн Японы “Майничи” сонины Лондон дахь тусгай сурвалжлагч Айкава Харүюкитай холбогдлоо. Read the rest of this entry »