Майничи сонины нийтлэл # 1


Цөмийн хаягдлыг булшлах тухай мэдээллийг Монголчуудад хүргэхэд Японы өдөр тутмын Майничи Шимбун сонины сурвалжлагч Айкава Харуюкийн нийтлэл асар их үүрэг гүйцэтгэсэн.
Ингээд түүний бичсэн 2 нийтлэлийг О. Батгэрэл орчуулж явуулсныг дахин хянан тохиолдуулж та бүгдийн сонорт хүргэе.

Баярлалаа, Батгэрэл ээ!

Амарлин

Read the rest of this entry »

Advertisements

Цөмийн хаягдaл булшлах яриа байсан нь үнэн гэдгийг Япон сэтгүүлч баталжээ


Цөмийн хаягдлыг Монголын нутагт агуулбал мөнгө өгнө гэж хэмжээг нь хүртэл хэлээд байна

Б.ДОЛЗОДМАА

Эх сурвалж: Өдрийн Сонин

http://www.dailynews.mn/publish/?vid=19095

Япон, Америкийн Засгийн газар манай улсын дээд албан тушаалын хүмүүстэй нууц хэлэлцээр хийж Монголын газар нутаг дор олон улсын цөмийн хаягдлын агуулах барих төсөл хийж байсан талаарх мэдээлэл дуулиан тарьж байна. Гадаад харилцааны яамнаас уржигдар яаралтай хэвлэлийн бага хурал зарлаж энэхүү мэдээллийг үгүйсгэсэн. Манай улсад цөмийн хаягдлын агуулах барих нууц хэлэлцээрийн тухай Монголд ирж сурвалжлага хийсэн Японы “Майничи” сонины Лондон дахь тусгай сурвалжлагч Айкава Харүюкитай холбогдлоо. Read the rest of this entry »