Минаматагийн эмгэнэл Фукушимад давтагдаж байна


Мөнгөн усанд хордсон хүмүүс тахир дутуу болж, олон хүүхэд өвчилсөн аймшигт Минаматагийн өвчнийг дэлхий нийтэд таниулж, шударга үнэний төлөө тэмцэж явсан Япон эмэгтэй түүх Фукушимад давтагдаж буй тухай сонингийн ярилцлагандаа өгүүлжээ. Харин уншигч та бүхэн түүний ярилцлагыг уншаад Хонгорт болсон эмгэнэлийн талаар эргэцүүлэн бодоорой.

Хонгор сумынхан хордоход хариуцлага хүлээсэн хүн байхгүй. Тэгвэл Монгол улсад АЦС барьж, уран олборлож, цөмийн түлшний хаягдал булшилснаас үүдэх хариуцлагыг хэн хүлээх вэ? Read the rest of this entry »

Advertisements

Хятадууд тоглолтод оролцож эхэлснээр Америкчууд цөмийн хаягдлаа булшлах газартай болохоор шyргуу хөөцөлдөх болжээ


The Mainichi Daily News сониноос орчуулав (2011-12-14)

Эх сурвалж: http://mdn.mainichi.jp/features/news/20111214p2a00m0na013000c.html

Дэлхий нийт плутони бүхий цөмийн түлшний хаягдлыг дахин боловсруулах арга туршлагаас татгалзаж эхэлсэн хэдий ч цөмийн хаягдал агуулах байгууламжийн асуудал шийдэгдээгүй хэвээр үлджээ. Олон улсын цөмийн хаягдлыг Австралид булшлах төлөвлөгөө бүтэлгүйтсэний дараахан ураны нөөц ихтэй, далайд гарцгүй Монголд дээрх байгууламжийг барихаар АНУ ба Япон улсууд гэрээ хэлэлцээр хийж эхэлсэн билээ. Read the rest of this entry »


“Mайничи” сонинд цөмийн хаягдлын тухай шинэ нийтлэл гарчээ


 Монгол улс цөмийн хаягдал булшлах байгууламж барих төлөвлөгөөнөөс татгалзсанаа  Японы Засгийн газарт мэдэгдэв

Орчуулгыг  бэлтгэж явуулсан O. Батгэрэлд баярлалаа!

Амарлин

2011-10-17

Майничи сонин 10-р сарын 15 өдөр Токио, Өглөөний дугаар
〈Парис, Айкава Харуюки〉  

Япон эх сурвалж: http://mainichi.jp/select/biz/news/20111015ddm001040014000c.html
Англиар: http://mdn.mainichi.jp/mdnnews/news/20111015p2a00m0na023000c.html

Парис хот— Монголын Засгийн газар цөмийн ашигласан түлшний хаягдлыг түр хадгалах болон булшлах байгууламж барихад Токио болон Вашингтоны эрх баригчидтай хамтрах  төлөвлөгөөнөөс татгалзаж буйгаа өнгөрсөн 9 дүгээр сарын сүүлээр Японы Засгийн газар болон бусад холбогдох хүмүүст мэдэгдсэн нь энэ сарын 14-ний өдөр тодорхой болжээ. Монгол улсын Засгийн газар дотоодод өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас дээрх төлөвлөгөөг  хэрэгжүүлэх боломжгүй гэж дүгнэсэн бололтой. Read the rest of this entry »


Монголчуудыг амар тайван суух хооронд цөмийн хаягдал булшлах болжээ


Нийтлэлийг бичихэд гүн туслалцаа үзүүлсэн Д. Раднаад баярлалаа.

Амарлин

             Японы Киодо Ньюс сонинд “Тошиба” корпораци Монгол улсад цөмийн хаягдлын агуулах барихаар АНУ-г лоббидож байна гэсэн гарчигтай мэдээ 2011 оны 7 сарын 1-нд гарсныг Майничи болон бусад сонин бүрэн эхээр нь авч нийтэлжээ. Тус мэдээнд бичихдээ “Тошибагийн” ерөнхийлөгч Норио Сасаки гэгч нь 2011 оны 5 сарын 12-нд АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Даниел Пониман гэгчид Монгол улсад олон улсын цөмийн хаягдал хадгалах агуулах барих асуудлыг шуурхайлахыг хүссэн захидал илгээсэн гэжээ. Read the rest of this entry »


Майничи сонин Монголд цөмийн хаягдал булшлах тухай бичсээр…


.

Майничи сонин Монголын эрх баригчдыг үргэлжлүүлэн “гүтгэсээр” л байна уу?

           2011 оны 5 сарын 9-нд Монголын эрх баригчид эх нутагтаа цөмийн хаягдлыг булшлахаар Япон, АНУ-тай нууц хэлэлцээр хийж байгаа тухай дуулиантай мэдээ Японы Майничи сонинд нийтлэгдсэн. Түүний дараахан Гадаад Хэргийн Яамныхан  үүрээ сандчуулсан шоргоолж шиг үймж, Г. Занданшатар сайд, тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А. Ундраа, МонАтом компанийн захирал Бадамдамдин нар хэвлэл мэдээллийнхнийг дуудаж, хэвлэлийн  хурал хийлгэж, сонинд ярилцлага өгч, “тэр бол буруу ташаа мэдээлэл” хэмээн үгүйсгэж, “Майничи сонинд залруулга хийнэ үү гэсэн захидал явуулсан” гэж олон нийтийг аргалсаар өнөөдрийг хүрсэн билээ.  Read the rest of this entry »


Японы Гадаад Хэргийн дэд сайд үнэн гэж баталжээ буюу Майничи сонин “шар хэвлэл” мөн үү?


Майничи #3

Майничи сонины 2011 оны 5 сарын 12-ны дугаарт Япон дахь Америкийн ЭСЯ-наас мэдэгдэл хийжээ. Тус мэдэгдэлд Монголд цөмийн хаягдал булах тухай АНУ болон Японы талууд нууцаар хэлэлцсэн гэдгийг үгүйсгээд, цөмийн түлш үйлдвэрлэж түрээслэх, цөмийн эрчим хүч үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулах эсэх, ингэхдээ ямар нөхцөл болзол тавих зэрэг асуудлыг аливаа улс орон бие даан шийдэх эрхтэй бөгөөд тэр эрхийг нь АНУ хүндэтгэж үздэг гэж тэмдэглэжээ.

Харин тус мэдээний хамгийн сүүлчийн өгүүлбэрт:

Гэсэн ч 5 сарын 9-нд болсон хэвлэлийн хурлын үеэр Японы Гадаад Хэргийн дэд сайд Чиаки Такахаши “Үнэхээр бид АНУ-тай ч, Монголтой ч энэ талаар албан бус ярилцаж байсан нь үнэн” гэж хүлээсэн” гэж бичсэн байна.

http://mdn.mainichi.jp/mdnnews/news/20110512p2a00m0na006000c.html

Энэ дашрамд, Майничи сониныг “шар хэвлэл” хэмээн нэр хүндийг нь гутаах хандлага гарч буйд хариу барих нь:

Майничи өдөр тутмын сонин нь Японы хамгийн том сонингуудын нэг төдийгүй 1872 онд байгуулагдсан хамгийн урт түүхтэй сонин юм байна. Тус сонины Япон дахь 364 салбарт нь 3200 ажилтан ажилладаг ба гадаадад 26 салбартай ажээ.

Хэвлэлтийн тоогоор Японы хамгийн том 3 сонины нэгд зүй ёсоор тооцогддог Майничи сонин нь өдөрт 2 удаа гардаг ба өглөөний дугаарыг нь 4 сая орчим , оройныхыг нь 1.6 сая хэвлэдэг байна. Майничи-д 79 дэд компани байдгийн заримаас нэрлэвэл Tokio Broadcasting System (TBS), Mainichi Broadcasting System (MBS) сувгууд, Sports Nippon сонин зэрэг багтдаг ажээ.

Майничи сонины гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан 2 ч хүн Японы Ерөнхий сайд болж байсан түүхтэй. Мөн Майничи бол Пулицерийн шагнал хүртсэн Японы цорын ганц сонин гэдгээрээ онцлог ажээ. Түүнчлэн, Японы 180 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Японы Сонины Ассоциацийн 1957 оноос олгож эхэлсэн дээд шагналыг Майничи сонин 21 удаа хүртсэн нь хамгийн олон шагнуулсанд ордог байна.

http://en.wikipedia.org/wiki/Mainichi_Shimbun

.


Майничи сонины нийтлэл # 2


Монголд цөмийн хаягдал булшлах төлөвлөгөө буюу “цөмийн зэвсэггүй

ертөнцийг” бүтээх гэсэн Америкийн эрмэлзлэл

Майничи сонин. 5 сарын 9 өдөр. Айкава Харуюки

Япон хэлнээс орчуулсан О. Батгэрэл

Эх сурвалж:  http://mainichi.jp/select/world/america/news/20110509k0000m040144000c.html

Read the rest of this entry »