Тошиба корпорацийн нуусан “цөмийн” заан буюу Монголд заналхийлэх цөмийн аюул
Posted: 2016/01/21 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Мэдүүштэй 2 Comments
2006 он Лондон. Тошиба корпораци Вестингхаузыг худалдаж авч буй ёслолтын үйл ажиллагааны үеэр. Ройтерс агентлагын зураг
Жапан Таймс. 2016 оны 1 сарын 16. Эх сурвалж: http://www.japantimes.co.jp/news/2016/01/16/national/media-national/elephant-room-toshiba-nuclear/#.Vp-wc1Jlx-A
2015 оны 12 сард Японы Асахи Шимбун сонины газраас эрхлэн гаргадаг “Айра” (“Aera”) гэдэг долоо хоног тутмын сэтгүүлд Япон, Монгол, АНУ-ын төлөөлөгчдийн бараг таван жилийн өмнө хийсэн нууц уулзалтын тухай нийтлэл гарчээ. Анхан тус уулзалтын талаар Харуюки Айкава гэдэг сэтгүүлч “Майничи Шимбун” сонины 2011 оны 5 сарын 9-ны дугаарт бичсэн байдаг.
Харин “Айра” сэтгүүлийн сурвалжлагч Ацуши Ямадагийн сонирхлыг татсан зүйл гэвэл Айкавагийн нийтлэлд цөмийн хэлэлцээрт Тошиба корпораци оролцож байсан гэж дурьдсан явдал байв. 2006 онд Тошиба корпораци АНУ-ын Вестингхауз компанийн хувьцааны дийлэнхийг худалдаж авсан байдаг. Дээрх компани нь Тошибагийн ижлээр гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэж бизнесийн гараагаа эхэлсэн ч аажимдаа атомын цахилгаан станц (АЦС) барьдаг компани болжээ. Япон улс Монголоос уран худалдаж аваад хариуд нь цөмийн эрчим хүчний салбарт хуримтлуулсан арга туршлагаасаа хуваалцаж, Монголд АЦС байгуулж, хамгийн гол нь Монголд цөмийн түлш дахин боловсруулдаг байгууламж барьж өгөх ба ингэснээр Япон болон бусад орнуудад хуримтлагдсан өндөр түвшний цацрагтай цөмийн хаягдлыг Монголд хаяна гэсэн төлөвлөгөөтэй байжээ.
Баян орны ядуу иргэд
Posted: 2015/01/09 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал Leave a commentТа бүхэнд Германы Süddeutsche Zeitung сонины 2015 оны 1 сарын 2-ний дугаарт хэвлэгдсэн Себастиан Шөпп-ийн “Баян орны ядуу иргэд” нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Гадаа хүйтэнд хүмүүс дагжин чичирч байхад дотор халаагуур чинээндээ тултал xaлж, пүн хийсэн дулаахан байна. Европод яг энэ мөчид хүмүүс шинэ ухаалаг утсаараа эсвэл зул сарын баяраар бэлгэнд авсан өөр бусад зүйлээрээ тоглож cyyна. Эрчим хүчний үнэ буурч, түрийвчинд үлдэх мөнгөний хэмжээ нь ихэссэн болохоор бэлэг нь урьд урьдынхаасаа илүү том, тансаг байсан байх л даа. Дэлхийн нэг өнцөгт худалдан авахын баяр хөөрийг авчирч байгаа зүйл нь дэлхийн нөгөө өнцөгт бүхэл бүтэн улсын нийгмийн тогтолцоог ганхахад хүргэж байна. Венесуэл улс түүхий эдийн үнэ унаснаас болж төлбөрийн чадваргүй болох вий, дээр нь газрын тосны борлуулалт дээр суурилагдсан нийгмийн загвар нь нуран унах вий хэмээн түгшиж байна.
Энэ хоёр зүйл бол хоорондоо салшгүй холбоотой юм. Өндөр хөгжилтэй орнуудын эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд дэлхийн бөмбөрцгийн Өмнөд хэсэгт оршдог ихэнх улс орнууд Умардын орнуудад зөвхөн түүхий эд, байгалийн баялагаа нийлүүлдэг тогтолцоо бий болсон. Тэд зөвхөн газрын тосоор хязгаарлагдахгүй Умардын баян улс орнуудын хэрэгцээт зүйл болох Гондурасын кавендиш гадил жимснээс өгсүүлээд гар утас үйлдвэрлэхэд хэрэглэгддэг Конгогийн колтан, цаашлаад Нью-Йорк, Франкфуртын санхүүгийн биржийнхнийг хөөpлийн байдалд оруулдаг цагаан нунтгийн түүхий эд болох Боливийн кока навч хүртэл хэрэгцээтэй гэсэн бүх зүйлийг нийлүүлдэг. Read the rest of this entry »
Цөмийн туршилт хийснээс хойш олон арван жилийн дараа АНУ-ын төр хорт хавдарын өвчлөлийг судлахаар болжээ
Posted: 2014/09/23 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Уран ба АЦС-ын аюул | Tags: Мэдүүштэй, Хариуцлага Leave a commentАНУ, Нью Мексик муж, Тулароса —Далаад жилийн тэртээ яг энд, Нью Мексикийн цөлд АНУ дэлхийд анх удаа атомын бөмбөгийн туршилт хийсэн. Харин энэ сард АНУ-ын засгийн газраас томилсон судлаачид Нью Мексикт ирж, тус суурингийн оршин суугчдын дунд тархсан хорт хавдарын өвчлөл нь цөмийн туршилттай холбоотой эсэхийг судлах юм.
Удтал хүлээгдсэн энэ судалгааны төсөл 2014 оны 9 сарын 25-нд эхлэх бөгөөд АНУ-ын Үндэсний Хавдар Судлалын Хүрээлэнгийн судлаачид ирж, Тринити полигонд туршилт хийж байсан үе буюу 1945 онд тус мужид амьдарч байсан оршин суугчидтай уулзаж, дэлбэрэлтийн улмаас цацрагт бохирдсон хоол хүнс, ус сүү хэрэглэсний үр нөлөөг судлана.
Тринити нэртэй цөмийн туршилтын полигоны ойролцоох хөдөөгийн тосгодод дийлэнхдээ Латин Америк гаралтай иргэд амьдардаг. Нью Мексик мужийн төвийн бүс энэхүү цөл нутагт хорт хавдарын өвчлөл ер бусын өндөр тул олон айлын элэг бүтэн амьдрал сарнисан тухай нутгийн иргэд олон жилийн турш хэлж ярьсаар ирсэн бөгөөд аюулт өвчин цацрагаас үүдсэн эсэхийг тогтоож өгөөч хэмээн засгийн газартаа ханджээ. Read the rest of this entry »
Японы засгийн газaр Фукушимад цөмийн хаягдал агуулах байгууламж барих төлөвлөгөөнөөсөө татгалзлаа
Posted: 2014/07/31 Filed under: Атомын цахилгаан станц, Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Цөмийн хаягдал Leave a comment

Ажилчид ТЭПКО-гийн (Токиогийн Эрчим хүчний компани) эзэмшил цунамид гэмтсэн Фукушима Даичи АЦС-ыг тойруулан газар дор хамгаалалтын мөсөн хана босгож байгаа нь. Гэрэл зургийг: Мэдээллийн Ройтерс агентлаг, Кимимаса Маяма.
Москва, РИА Новости мэдээллийн агентлаг. 2014 оны 7 сарын 29.
Японы засгийн газрын Фукушима-1 АЦС-ын ойролцоох цацрагт хордсон газар нутгийг худалдан авч цөмийн хаягдлын агуулах байгуулах гэсэн төлөвлөгөө бүтэлгүйтлээ хэмээн Japan Today сонин өнгөрсөн Мягмар гариг мэдээлжээ.
Тус цахим сонинд бичсэнээс үзвэл орон нутгийн оршин суугчид засгийн газрын төлөвлөгөөг зөвшөөрөөгүй тул газраа зарахаас татгалзжээ. Тэдний дунд Фукушима-1 АЦС-аас 20 км-ийн тойрог дотор оршдог, цацраг идэвхит бодисонд хэт ихээр бохирдсоны улмаас хүн амьдрах боломжгүй хэвээр байгаа газрын эзэмшигчид ч байсан юм. Read the rest of this entry »
“Голомт” сонины анхны дугаар гарлаа
Posted: 2012/11/14 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Мэдүүштэй 4 CommentsМонгол оронд минь заналхийлж буй цөмийн аюулын тухай олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэхэд Анти Нуклеар бүлгийнхэн анхаарч ажилласаар ирснийг та бүхэн мэднэ.
Тэгвэл өнөөдөр таны гарт “Голомт” сонины анхны дугаар очиж байна. Mанай бүлгийн гишүүдийн олон хоногийн хөлс хүч шингэсэн, тэдний хандиваар бүтсэн энэ сонинг хөдөө орон нутагт үнэгүй тараах болно.
Та бүхнээс “Голомт” сониныг татаж аваад найз нөхөдтэйгээ хуваалцах, мөн хувилж гаргаад олон нийтэд тараахыг хүсье. Аль нэг мэдээ баримтаас иш татвал манай сонинг дурьдаж туслаарай!
Xүндэтгэсэн,
Амарлин
Сонинг татаж авахын тулд энэ линк буюу дoорх pdf-ын зураг дээр дарна уу?
Цөмийн тухай цөөн үгээр
Posted: 2012/10/05 Filed under: Атомын цахилгаан станц, Гадаад, дотоодын хэвлэл | Tags: Бодууштай, Мэдүүштэй 2 CommentsБэлтгэсэн Мигаа Могод
2030 гэхэд Европын Холбооны дийлэнх атомын цахилгаан станцууд зогсоно
Глобал Дата (www.dataglobal.com) байгууллагын мэдээгээр ойрын 20 жилд багтан Европын Холбооны улсууд одоо ажиллаж байгаа 150 атомын цахилгаан станцын талаас илүүг нь унтраах ажээ. Нийт унтраах атомын цахилгаан станцын 69 хувь нь Европын Холбооны реакторууд болж байна. Атомын реакторуудаа хаах болсны гол шалтгаан нь өнгөрсөн жил учирсан Фукушимагийн ослын сургамж, түүнээс үүдсэн улс төрийн хариуцлагын асуудал гэжээ. Герман улс 2021 онд сүүлчийн реактороо унтраах бөгөөд Бельги 2030 онд, Швейцар улс 2034 онд тус тус цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзах юм байна. Read the rest of this entry »
Сэрэмжлүүлэг № 5: Цацрагийн аюул хаалга тогшихуй…
Posted: 2012/07/03 Filed under: Атомын цахилгаан станц, Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хаягдлын бизнес, Эрүүл мэнд, Япон, Фукушима | Tags: Ноцтой, Эрүүл мэнд 1 CommentИмпортын бараа бүтээгдэхүүнээр урд хөршөөсөө хараат Монголчууд бид хувь заяагаа хятадын гаалийнхан даатгаж суух нь зөв үү? Хаягдал төмрөөр унаа машин, багаж төхөөрөмж, цахилгаан бараа, тавилга, компьютер, хүүхдийн тоглоом, хутга сэрээ гээд юу эсийг хийх билээ. Цацрагтай бараа бүтээгдэхүүн хэрэглэсний үр дагавар нь тэр даруйдаа биш юмаа гэхэд он жилийн дараагаар өвчин зовлон, хорт хавдар, үе дамжин удамших гажиг болж илэрч таарна … Цацрагийн аюул хаалга тогшиход ТА бэлэн үү?
Орчуулсан Амарлин
Хятадын гаалийнхан Японоос орж ирсэн цацраг идэвхтэй хаягдал төмөр хураажээ
Read the rest of this entry »
Улаанбаатарын ус, хөрсөнд уран илэрчээ
Posted: 2012/03/30 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Хүн ард, эрүүл мэнд, Эрүүл мэнд | Tags: Ноцтой, Хариуцлага, Эрүүл мэнд, шударга ёс 13 CommentsӨнөөдөр Монголд “цөмийн энерги хөгжүүлнэ” гэсэн хуурамч уриан дор гадныхныг ураны түлшээр хангах зорилготой уран олборлох ажил эрчимтэй явагдаж, улмаар жирийн ард иргэд цөмийн бизнесийн эрх ашигт золиослогдох аюул нүүрлэлээ. Read the rest of this entry »
Минаматагийн эмгэнэл Фукушимад давтагдаж байна
Posted: 2012/03/26 Filed under: Атомын цахилгаан станц, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Япон, Фукушима, Mainichi Shimbun | Tags: Авилга гэмт хэрэг, Мэдүүштэй, Хариуцлага, шударга ёс, Хүний мөс 1 CommentМөнгөн усанд хордсон хүмүүс тахир дутуу болж, олон хүүхэд өвчилсөн аймшигт Минаматагийн өвчнийг дэлхий нийтэд таниулж, шударга үнэний төлөө тэмцэж явсан Япон эмэгтэй түүх Фукушимад давтагдаж буй тухай сонингийн ярилцлагандаа өгүүлжээ. Харин уншигч та бүхэн түүний ярилцлагыг уншаад Хонгорт болсон эмгэнэлийн талаар эргэцүүлэн бодоорой.
Хонгор сумынхан хордоход хариуцлага хүлээсэн хүн байхгүй. Тэгвэл Монгол улсад АЦС барьж, уран олборлож, цөмийн түлшний хаягдал булшилснаас үүдэх хариуцлагыг хэн хүлээх вэ? Read the rest of this entry »
news.mn Майничи сонины цөмийн хаягдал булшлах тухай нийтлэлийг алдаатай орчуулж хүргэжээ.
Posted: 2012/03/15 Filed under: Атомын цахилгаан станц, Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хаягдлын бизнес | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хүний мөс 4 CommentsNews.mn дээр Н. Энх гэдэг хүн Майничи сонины 3 сарын 13-ны дугаарын нийтлэлийг орчуулж тавьжээ. Ингэхдээ утгын ноцтой алдаа хэд хэдэн хийснийг залруулж , шинээр орчуулaн тавьж байна.
http://world.news.mn/content/100142.shtml
Орчуулсан Амарлин
Атомын цахилгаан станц цусны хорт хавдар үүсгэдэг нь нотлогджээ
Posted: 2012/02/18 Filed under: Атомын цахилгаан станц, Гадаад, дотоодын хэвлэл, Эрүүл мэнд | Tags: Ноцтой, Эрүүл мэнд 1 CommentСүүлийн жилүүдэд атомын цахилгаан станцын (АЦС) хэвийн ажиллагааны явцад ялгардаг цацраг идэвхийн талаар олон янзын судалгаа хийгдэж, АЦС хортой, хоргүй гэж маргасаар ирсэн. Тэгвэл сүүлд хийгдсэн Герман болон Францын эрдэмтдийн судалгаагаар АЦС хүүхдэд хорт хавдар үүсгэдэг нь баттай тогтоогджээ. Read the rest of this entry »
Сэрэмжлүүлэг № 3: Цөмийн молиго “үмхсэн” Монголчууд
Posted: 2012/01/18 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Хүн ард, эрүүл мэнд, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Ноцтой 6 CommentsӨнгөрсөн жил гарсан цөмийн хаягдал тойрсон шуугианы үр дүнд цөөн хэдэн хүн ажлаасаа чөлөөлөгдөж, ерөнхийлөгч зарлиг гаргаснаар Монголчууд цөмийн аюул өнгөрлөө хэмээн тайвширсан, баярласан.
Харин чухам ямар учраас албаны хүмүүс удаа дараа мэлзэж, буруу зөрүү хариулж байсан талаар, ГХ-ийн сайд Г. Занданшатар Японы тэргүүлэх зэргийн “Майничи” сонинг “гудамжны шар хэвлэл” хэмээн гүтгэж байсан тухай, Үргэлжлүүлэн унших
Хятадууд тоглолтод оролцож эхэлснээр Америкчууд цөмийн хаягдлаа булшлах газартай болохоор шyргуу хөөцөлдөх болжээ
Posted: 2011/12/25 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Mainichi Shimbun | Tags: Ноцтой 3 CommentsThe Mainichi Daily News сониноос орчуулав (2011-12-14)
Эх сурвалж: http://mdn.mainichi.jp/features/news/20111214p2a00m0na013000c.html
Дэлхий нийт плутони бүхий цөмийн түлшний хаягдлыг дахин боловсруулах арга туршлагаас татгалзаж эхэлсэн хэдий ч цөмийн хаягдал агуулах байгууламжийн асуудал шийдэгдээгүй хэвээр үлджээ. Олон улсын цөмийн хаягдлыг Австралид булшлах төлөвлөгөө бүтэлгүйтсэний дараахан ураны нөөц ихтэй, далайд гарцгүй Монголд дээрх байгууламжийг барихаар АНУ ба Япон улсууд гэрээ хэлэлцээр хийж эхэлсэн билээ. Read the rest of this entry »
Герман улс цөмийн хаягдлаа хадгалах газар хайж байна
Posted: 2011/11/19 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Бодууштай 2 CommentsФукушимагийн ослын дараагаар Герман улс цөмийн эрчим хүч ашиглахаас татгалзаж, АЦС-уудаа үе шаттайгаар хаах шийдвэр гаргасан. Тэгвэл одоо АЦС -аас гарсан цөмийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр шамдаж буй тухай “Science” сэтгүүлийн 2011 оны 11 сарын 18-ны дугаарт нийтлэгдснийг орчуулан хүргэе.
Герман улс цөмийн хаягдлаа хадгалах газар хайж байна
Сүүлийн 30 гаруй жилийн туршид Герман улс цөмийн хаягдлаа xуучин Зуун ба Баруун Германы хоорондох хилийн зурвас орчмын Lower Saxony дахь Горлебен гэдэг газарт хадгалж ирсэн. Горлебенд цөмийн хаягдал хадгалах байгууламжийг барьж, туршихад нийтдээ 1.6 тэрбум Евро зарцуулсан ч энэ байгууламжийн байршлыг зөв сонгосон эсэх тухай асуудал өнөөдрийг хүртэл маргаантай хэвээр ажээ. Тэгвэл 11 сарын 11ний өдөр Байгаль орчны сайд болон Германы 16 мужийн эрх баригчид уулзаж ярилцсаны эцэст цөмийн хаягдал хадгалах газар хайх тухай шинэ хууль боловсруулахаар шийдвэрлэсэн байна. Ажлын хэсэг ажлаа энэ сард эхлэх бөгөөд ирэх зун гэхэд хуулийн төслийг бэлэн болгох ажээ.
“Эрлийг бүх улс даяар хийнэ, Горлебен орчмын газар нутгийг ч эргэн сайн судлах болно. Хориотой газар нутаг гэж байхгүй” гэж Германы Байгаль Орчны сайд Норберт Ретген хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Германы АЦС-уудын дийлэнх нь байрладаг Баден -Вертенбург болон Бавари зэрэг өмнөд мужуудын захирагчид цөмийн хаягдал хадгалах шинэ агуулах барих газар нутгийг эрж хайхыг эртнээс эсэргүүцэж ирсэн түүхтэй. Учир нь тэдгээр нутагт боржин чулуу, шаврын орд ихтэй учраас цөмийн хаягдлын агуулах барих магадлал өндөртэй газруудын тоонд ордог юм байна. Гэсэн хэдий ч тухайн мужуудын эрх баригчид агуулах байгуулах газар хайхыг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.