Ковидын эсрэг вакцин ба түүний эрсдэл— Үнэн зөв мэдээлэл авах иргэдийн эрх
Posted: 2021/05/13 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул Leave a commentКоронавирусийн цар тахал хүн төрөлхтөнд нүүрлэсээр бид жил гаруйн нүүр үзэж байна. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 161 сая хүн өвдөж, 3.34 сая буюу Монголын хүн амтай дүйцэхүйц тооны хүн энэ өвчний улмаас нас баржээ. Ковид өвчний үед ихэнх хүмүүст ханиадтай төстэй шинж тэмдэг илэрдэгээс гадна ковидын вирус хүний цусанд нэн аюултайгаар нөлөөлдөг нь тогтоогджээ. Тухайлбал, ковидоор өвчилсөн зарим хүмүүсийн цус гэнэт ихээр нөжрөн бүлэгнэж, улмаар цусанд бүлэн үүсдэг талаар АНУ-ын Нийгмийн Эрүүл Мэндийн салбарын шилдэг сургууль, Жон Хопкинсийн сургуулийн эрдэмтэн судлаачид тэмдэглэсэн байна (1). Тухайлбал, бүлэнгийн улмаас уушигны эмболизм буюу уушгинд цус хүргэж буй судас бөглөрөх, мөн хөл, хөлний хуруу болон бусад эрхтэн тогтолцоог тэтгэгч судас бөглөрөх явдал тохиолддог нь нэн аюултай төдийгүй үхэлд хүргэж ч болох ажээ. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар тархийг тэтгэгч артерийн судсанд бүлэн үүссэнээр цус харвах аюултай бол, бөөрний судас бөглөрснөөр бөөрний үйл ажиллагаа доголдон тасалдаж диализийн эмчилгээ шаардлагатай болдог байна. Үүний нэг жишээ нь Бродвэйн жүжигчин Ник Кордеро ковидын улмаас цусанд нь бүлэн үүссэнээр хөлөө тайруулсан ч ковидыг ялж чадалгүй 2020 онд харамсалтайгаар нас нөгчсөн явдал билээ. Тэрбээр 41 настай байсан юм (2).
Ковидын эсрэг вакциныг нээснээр өвчнөөс урьдчилан сэргийлж, хүмүүс эрүүл мэнд, амь насаа хамгаалах боломжтой болсон ч энэхүү вакцин нь тодорхой хэмжээний эрсдэл дагуулж буйг дэлхийн улс орнууд болоод ДЭМБ хүртэл хүлээн зөвшөөрсөн. Ковид өвчний үед цус нөжрөн бүлэгнэх ноцтой аюул нүүрлэдэг бол ковидын эсрэг вакцин ч мөн түүнтэй ижил эрсдэл дагуулдагийг олон баримт илчилж байна. Жишээ татвал:
- АНУ-д Жонсон ба Жонсон компаний Жансен вакциныг хийж эхэлснээр цусанд бүлэн үүссэн 28 тохиолдолд бүртгэгдсэнээс 3 хүн амиа алджээ. Эдгээр тохиолдлыг судалж үзэхэд дундаж медиан нас нь 40, бүгд 18-59 настай ангилалд багтаж байсан ба нэн ялангуяа 30-39 насны эмэгтэйчүүд хамгийн өндөр эрсдэлтэйг АНУ-ын Center for Disease Control (CDC) байгууллагын эрдэмтэд судалж тогтоожээ (3). Улмаар АНУ-д Жонсон ба Жонсон компанийн вакциныг хэрэглэхийг түр хугацаагаар зогсоосон билээ (4)
- АстраЗенека вакцин ч мөн ижил цусны бүлэн үүсгэх тохиолдол мэр сэр гарсан учир Дани, Швед, Франц, Герман зэрэг Европын 18 улсад энэ вакциныг хэрэглэхээс татгалзаж байсан үе саяхан (5). 2021 оны 4 сарын 13-нд нийтлэгдсэн мэдээнээс үзвэл 37 настай Норвег эмэгтэй АстраЗенека вакцин тариулсны дараа халуурч, толгой байнга өвддөг гэсэн зовиуртайгаар эмнэлэгт ханджээ. Компьютерын томографаар үзэхэд түүний тархины суурийн судсанд бүлэн үүссэн нь тогтоогдсон ба цус шингэрүүлэх эм тариа болон цусны ялтас нэмж хийсэн хэдий ч биеийн байдал нь дээрдэхгүй, тархиндаа цус алдаж, улмаар тархины даралтыг бууруулах мэс ажилбарт орсон ч амжилт ололгүй байсаар 2 хоногийн дараа нас нөгчжээ (6). Энэ нь чухамдаа АстраЗенека болон бусад ковидын эсрэг вакцины гаж нөлөөний илрэл буюу cerebral venous sinus thrombosis /тархины синус хөндийн судас бүлэгнэх аюулт эмгэг байсан ажээ.
Өчигдөр ЭМЯ-ны мэдээгээр ковидын вакцин тариулсан 43 настай хөхүүл эмэгтэй тархины суурийн судас нь хагарч, цус харвасны улмаас нас нөгчсөн хэмээн зарласан. Эрүүл Мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц. Эрдэмбилэг мэдэгдэлдээ “Урьдчилсан байдлаар эмэгтэйн нас барсан шалтгаан нь вакцинтай холбоогүй болох нь тогтоогдсон” (8). “Санамсаргүй байдлаар вакцинжуулалттай давхцаж тархинд цус харваж нас барсан байна”(9) гэж хэлж байгаа нь олон нийтэд үнэн бодитой мэдээлэл өгөх гэхээсээ илүү үнэнийг нууж хариуцлагаас мултрах, амиа хоохойлох гэсэн нөгөө л нэг явуургүй арга аргаа хэрэглэх гэсэн оролдлого гэж үзэж байгаа учраас энэ тайлбарыг бичиж байна. Түүнчлэн Ц. Эрдэмбилэг “Хөхүүл эмэгтэй вакцин хийлгэснээс болж нас барлаа гэх ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж, энэ нь вакцинжуулалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна” (8) гэсэнтэй ч би санал нийлэхгүй байна. Харин ч эсрэгээрээ тэр эмэгтэйн үхэл вакцинтай холбоотой байх бүрэн боломжтойг дээр дурьдсан вакцины гаж нөлөөний тухай мэдээ баримтууд нотолж байна (1-7).
Ковид бол хүн төрөлхтнийг түгшээсэн аюултай өвчин. Бид өөрсдийгөө болон найз нөхөд, ойр дотныхныгоо хамгаалахын тулд вакцин хийлгэх нь маш чухал. Энэ бол нэг талаар нийгмийн өмнө бусдын тусын тулд хүлээсэн та бидний иргэний үүрэг юм. ГЭВЧ ямар нэгэн эмчилгээ, эмийн бодисыг хэрэглэхдээ тухайн эмчилгээний эрсдэл, гаж нөлөөний талаар үнэн зөв, бүрэн мэдээлэл авах нь ХУВЬ ХҮНИЙ ЭРХ. Тэр ч бүү хэл, Монгол улсын аль ч иргэн аливаа эмчилгээний эрсдэл, сайн муу нөлөө, үр дүнг тооцож үзээд шаардлагатай тохиолдолд татгалзах, түдгэлзэх бүрэн эрхтэй. Харин Монгол улсын Засгийн газар Монголчууддаа хамгийн аюулгүй, баталгаатай, зөвшөөрөгдсөн эмчилгээ вакциныг санал болгох, Эрүүл Мэндийн Яам нь хүн амаа заримдаа гашуун хэдий ч ҮНЭН ЗӨВ мэдээллээр хангах үүрэгтэйгээс гадна вакцнжуулалтаас үүдэн гарч болзошгүй аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бэлэн байх ёстой бус уу?
Мэдээллийн эрин зуунд ковидын вакцины сөрөг гаж нөлөөг олон улс нийтэлж мэдээлсээр байхад зориудаар нуун дарж байгаад ч хамаагүй монголчуудаа вакцинжуулах гэж хэт улайрах нь ЭМЯ, эмч нарт итгэх олон нийтийн итгэлийг алдрахад хүргэж болзошгүй. Ковид өвчин мөддөө устаж алга болохгүй тул энэ удаагийн вакцинжуулалт эцсийнх биш гэж мэдээрэй.
1. What Does COVID Do to Your Blood? 2020 оны 11 сарын 18.
2. Nick Cordero, Broadway actor who battled COVID-19, has died at age 41, wife says. 2020 оны 7 сарын 6.
https://www.cbsnews.com/news/nick-cordero-death-broadway-actor-age-41-coronavirus/
3. CDC says 28 blood clot cases, 3 deaths may be linked to J&J Covid vaccine. 2021 оны 5 сарын 12. https://www.cnbc.com/2021/05/12/cdc-says-28-blood-clot-cases-3-deaths-may-be-linked-to-jj-covid-vaccine.html
4. FDA and CDC Lift Recommended Pause on Johnson & Johnson (Janssen) COVID-19 Vaccine Use Following Thorough Safety Review. 2021 оны 4 сарын 23. https://www.fda.gov/news-events/press-announcements/fda-and-cdc-lift-recommended-pause-johnson-johnson-janssen-covid-19-vaccine-use-following-thorough
5. AstraZeneca vaccine: Denmark stops rollout completely. 2021 оны 4 сарын 14. https://www.bbc.com/news/world-europe-56744474
6. Sweden joins Germany, France, and 15 other countries in suspending AstraZeneca’s vaccine over possible side effects. 2021 оны 3 сарын 16. https://www.businessinsider.com/astrazeneca-covid-vaccine-countries-suspend-denmark-thailand-batch-blood-clots-2021-3
7. Why would a Covid vaccine cause rare blood clots? Researchers have found clues. 2021 оны 13. https://www.statnews.com/2021/04/13/researchers-search-for-answers-in-puzzle-of-blood-clots-and-covid-vaccines-and-see-some-clues/
8. “Хөхүүл эмэгтэй тархины цус харвалтаас болж нас барсан”, 2021 оны 5 сарын 12. https://gogo.mn/r/3kww2
9. ЭМЯ: 43 настай эмэгтэй нас барсан нь вакцинтай холбоогүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. https://news.mn/r/2430925/
ШААРДЛАГА
Posted: 2016/03/29 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Ноцтой, Цөмийн хаягдал 1 CommentМОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З. ЭНХБОЛД,
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД ХҮРГЭX ШААРДЛАГА
2016.03.29 Улаанбаатар хот
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулж буй гэмт үйлдлийг таслан зогсоохын тулд эх оронч монгол иргэд бид энэхүү шаардлагыг УИХ-ын эрхэм гишүүд та бүxэнд хүргүүлж байна. Сүүлийн үед Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрд гадныхны ноёрхлыг тогтоож, шударга ёсыг уландаа гишгэж, байгаль дэлхийгээ сүйтгэж, гэмгүй ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах эрхийг уландаа гишгэсэн улайрсан үйлдлүүд хэрээс хэтэрч байна! Үүний нэг нь Монгол Улсыг Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны нэгдсэн конвенцид нэгтгэх санаачилга юм. Тус конвенцид нэгтгэх нэрэн дор Монгол Улсад гадны цөмийн хаягдал булшлах замыг нээж, Монгол Улсыг цөмийн циклийн “чөтгөрийн тойрогт” татан оруулахаар санаархаж буйг эх оронч иргэд эрс эсэргүүцэж, энэхүү хорт үйл ажиллагааг таслан зогсоохыг УИХ-ын эрхэм гишүүд та бүхнээс шаардаж байна! Read the rest of this entry »
Монгол улсад зохицуулаад байх ашигласан цөмийн хаягдал бий билүү? Байхгүй. Тэгвэл хэнийхийг авах гэж ийм Конвенцид элсэнэ вэ?
Posted: 2016/03/27 Filed under: Ичиж амьдаръя, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Ноцтой, Цөмийн хаягдал 4 Comments2012 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы улс төр, аюулгүй байдлын асуудлаарх хорооны хуралдаанаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус” тогтоолыг баталж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай Тунхаглалуудад цөмийн зэвсэгтэй таван гүрэн –АНУ, ИБУИНВУ, БНХАУ, ОХУ, Франц– гарын үсэг зурсан байдаг. Ингэж Монголын цөмийн зэвсэггүй статусыг НҮБ хүлээн зөвшөөрөв.
Ийм байтал УИХ-ын гишүүн М.Батчимэг тэргүүтэй хэдэн нөхөд Монголын цөмийн зэвсэггүй статусыг ахиулах нэрийдлээр 2015 оны 6 сард санал өргөн барьсаны бодит биелэл нь өнөөдрийн энэ Aшигласан цөмийн түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенци ажээ.
Монголчууд Aшигласан цөмийн түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенцид нэгдсэнээр ямар ашигтай юм? –Тус конвенцид нэгдсэнээр Монгол улсад ашигласан түлш гэдэг аюулт цөмийн хаягдал булшлах үүд хаалга нээгдэнэ. Энэ конвенци нь Монголчуудаас гадныханд өгч буй, “цөмийн хаягдлыг чинь цөмийн зэвсэг хийлгэлгүй, террористуудад алдчихалгүй далд оруулаад өгье” гэсэн чухамдаа нэг ёсны амлалт үүрэг гэж ойлгогдож байна.
Конвенцид нэгдэхийг ард иргэд эсэргүүцэхэд эрх баригчид сандралдаж Бямба гаригийн шөнө 23 цагт гэдэг Фэйсбүүкийн Parliament.mn хуудсаар тайлбар хийж тавьж байлаа. Гэвч тэр нь тайлбар нь үнэмшилтэй харагдахгүй байна. “Яахаараа АЦС, ашигласан цөмийн түлш байхгүй Монгол улс тэрнийг “менежлэх” тухай конвенцид нэгддэг юм? Хэний ашигласан цөмийн түлшийг хадгалж өгөх гэсэн юм?” гэдэг асуултууд урган гарч ирсэн ба тус конвенцийг бичиг баримтыг үзэхэд хардлага улам лавшрах.
“Ашигласан цөмийн түлш болон цацраг идэвхт хаягдлын аюулгүй менежмент” конвенцийг англи монгол хэл дээр энэ линкээр орж үзнэ үү?
Конвенцийг уншиж танилцахад агуулга нь ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлыг зохистой хадгалж булшлах тухай удирдамж лугаа ажээ. Эхний хуудсанд бичсэнээр дээрx Конвенцид нэгдсэнээр:
1) Ашигласан түлшний менежментийн аюулгүй ажиллагааг хангах үүргийг улс хүлээнэ
2) Зарим улс ашигласан түлшийг булшилдаг бол зарим нь улс түүнийг дахин боловсруулж болох ҮНЭТ ЭХ ҮҮСВЭР гэдэг тул хэрхэн тодорхойлох нь тухайн улсын асуудал гээд
3) Цөмийн хаягдал үүссэн улсад биш харилцан тохиролцсон тохиолдолд өөр улсад булшилж болох үр ашигтай менежмент хийж болох тухай тус тус заажээ.
Тошиба корпорацийн нуусан “цөмийн” заан буюу Монголд заналхийлэх цөмийн аюул
Posted: 2016/01/21 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Мэдүүштэй 2 Comments
2006 он Лондон. Тошиба корпораци Вестингхаузыг худалдаж авч буй ёслолтын үйл ажиллагааны үеэр. Ройтерс агентлагын зураг
Жапан Таймс. 2016 оны 1 сарын 16. Эх сурвалж: http://www.japantimes.co.jp/news/2016/01/16/national/media-national/elephant-room-toshiba-nuclear/#.Vp-wc1Jlx-A
2015 оны 12 сард Японы Асахи Шимбун сонины газраас эрхлэн гаргадаг “Айра” (“Aera”) гэдэг долоо хоног тутмын сэтгүүлд Япон, Монгол, АНУ-ын төлөөлөгчдийн бараг таван жилийн өмнө хийсэн нууц уулзалтын тухай нийтлэл гарчээ. Анхан тус уулзалтын талаар Харуюки Айкава гэдэг сэтгүүлч “Майничи Шимбун” сонины 2011 оны 5 сарын 9-ны дугаарт бичсэн байдаг.
Харин “Айра” сэтгүүлийн сурвалжлагч Ацуши Ямадагийн сонирхлыг татсан зүйл гэвэл Айкавагийн нийтлэлд цөмийн хэлэлцээрт Тошиба корпораци оролцож байсан гэж дурьдсан явдал байв. 2006 онд Тошиба корпораци АНУ-ын Вестингхауз компанийн хувьцааны дийлэнхийг худалдаж авсан байдаг. Дээрх компани нь Тошибагийн ижлээр гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэж бизнесийн гараагаа эхэлсэн ч аажимдаа атомын цахилгаан станц (АЦС) барьдаг компани болжээ. Япон улс Монголоос уран худалдаж аваад хариуд нь цөмийн эрчим хүчний салбарт хуримтлуулсан арга туршлагаасаа хуваалцаж, Монголд АЦС байгуулж, хамгийн гол нь Монголд цөмийн түлш дахин боловсруулдаг байгууламж барьж өгөх ба ингэснээр Япон болон бусад орнуудад хуримтлагдсан өндөр түвшний цацрагтай цөмийн хаягдлыг Монголд хаяна гэсэн төлөвлөгөөтэй байжээ.
Японд 166 мянган тонн цацрагтай хог хаягдал булшлах цагаа хүлээсээр байна
Posted: 2015/12/03 Filed under: Цөмийн хаягдал, Япон, Фукушима Leave a comment
Фукушима мужийн Нараха хотын цацрагт хог хаягдал хадгалах төвийн ажилчид цацрагт бохирдсон шороотой уутны дэргэд байгаа нь. 2013 оны 6 сарын 13
2015-11-28
Өнгөрсөн сард Киодо Ньюс сониноос явуулсан судалгаагаар Японы 47 мужаас ганц нь ч цөмийн хаягдал хадгалах байгууламж байршуулахыг зөвшөөрөөгүйгээр барахгүй 14 муж “Хэрхэвч үгүй” гэдэг хариу өгчээ.
2011 оны 3 сард болсон Фукушимагийн цөмийн ослын улмаас асар их хэмжээний цацрагтай хог хаягдал үүссэн бөгөөд засгийн газраас цагт 8 мянган Беккерэлээс дээш цацраг ялгаруулдаг хаягдлыг тусгайлан ангилдаг болсон юм. Улмаар Японы засгийн газраас онцгой байдал зарлаж, хэд хэдэн мужид цацрагт хог хаягдал түр хадгалах цэгүүд байгуулсан байна. Анхлан газрын эздээс газрыг нь 2 жилийн хугацаагаатайгаар түрээслэн аваад, гялгар уутанд савласан хорт хаягдлыг түр хугацаагаар агуулжээ. Гэвч засгийн газар хэлсэн амандаа хүрсэнгүй. Засгийн газарт 2 жилээр газраа түрээслүүлсэн 73 настай Шигетаро Чиба гэгч фермер ярихдаа “Анх тохирсон 2 жилийн хугацаа өнгөрөхөд засгийн газраас түрээсээ сунгахыг надад тулгасан. Шинээр байгуулсан гэрээндээ тэд дуусах хугацаа заагаагүй” гэжээ.
Xэзээ мөдгүй дэлбэрэхэд бэлэн атомын бөмбөг буюу Ханфорд орчмын цөмийн хаягдлын ноцтой аюул
Posted: 2015/10/16 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Цөмийн тухай бусад бичлэгүүд Leave a commentМарк Рицке. “Шпигель Интернэйшнл” сэтгүүл
Фукушимагийн осол дэлхий нийтийг цөмийн аюулгүй байдлын асуудлыг эргэж харахад хүргэсэн. Тэгвэл АНУ-ын баруун хойт нутаг цацрагт маш ихээр бохирдсон байдаг. Хуучин плутони үйлдвэрлэдэг байсан Вашингтон мужийн Ханфорд орчим бол манай гариг дээрх цацрагт хамгийн их бохирдсон газар нутаг бөгөөд түүнийг бүрэн ариутган цэвэрлэхэд дахиад хэдэн арван жил шаардагдах ажээ.
Тэр нутагт нүдгүй, амгүй хурга төрдөг. Заримых нь хөл нь нийлээд овойсон юм байх, бүр огт хөлгүй хурга ишиг ч гардаг гэнэ. Маш их амьгүй төл төрдөг. Ердөө ганцхан шөнийн дотор 31 үхсэн төл мэндэлсэн удаатай гэлцэнэ.
Тэндэхийн үхэр нь бэлчээртээ туурайгаа хэдэн тал руу жийгээд хөшөөд үхчихдэг. Колумбия голыг уруудаж амьдардаг Якама омгийн индианчууд голоос 3 нүдтэй хул загас барьдаг л гэнэ. Бас биеэр нь дүүрэн хорт хавдарын ургацаг шарх гарсан загас ч олон байдаг аж.
Дараа нь хүүхдүүд ч бас өвчилж эхэлжээ.
Осол гамшиг, цөмийн хаягдал, атомын бөмбөгний аюул дагуулсан цөмийн эрчим хүч огтхон ч ашиггүй
Posted: 2015/05/28 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул Leave a commentМарк Дисендорф, Австралийн New South Wales их сургуулийн дэд профессор, Хүрээлэн буй орчин судлалын хүрээлэнгийн дэд захирал
2015 оны 5 сарын 19
Цөмийн лоббичдоос авах ганцхан зүйл бий–тэд бүгд өөдрөг үзэлтнүүд. Цөмийн эрчим хүч асар аюултай, өртөг зардал өндөртэй, цөмийн зэвсэглэлтийг нэмэгдүүлдэг, бидний өдий хүртэл далд оруулж чадаагүй цөмийн хаягдлыг асар ихээр бий болгодог гэдгийг бодитоор үзүүлсэн хагас зуун жилийн баримт нотолгоо байсаар атал цөмийн лоббичид “цөмийн эрчим хүч бол туйлын хямд” гэдэг 1950-иад оны үлгэрээ зогсолтгүй ярьцгаасаар л байх юм.
Дани улс 2035 он гэхэд хэрэгцээгээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангахаар болжээ. Герман улс 2050 он гэхэд хэрэгцээнийхээ дор хаяж 80 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавьсан. Өнөөдөр Германы 2 муж хэрэгцээгээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангаж чадсан бол Өмнөд Австралид сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 40 хувьтай байна.

Австралийн Мельбурн хотод нарны эрчим хучээр ажилладаг трамвайны сулжээ байгуулна. Эх сурвалж: http://cleantechnica.com/2015/05/22/solar-powered-tram-network-unveiled-melbourne-worlds-largest/
Цөмийн эрчим хүчийг дэмжин дэлгэрүүлэхээр хөөцөлдөгчид тус салбарын өнөөгийн байр байдал, хүлэмжийн хий ялгаруулалт, зэвсгээр хөөцөлдөх явдал, осол гамшиг, цөмийн хаягдал болон эдийн засгийн асуудлаар үлгэр домог ярьсаар ирсэн. Тэгвэл тэдний үлгэрүүдийг нэг нэгээр нь тусгайлан авч үзье.
Цөмийн эрчим хүчний салбарын байр суурь
Цөмийн эрчим хүч урьд өмнө ч, одоо ч, ер нь хэзээ ч эрчим хүчний гол эх сурвалжид орж байгаагүй гэдгийг мэдүүштэй. Манай гаригийн цөмийн эрчим хүчний жилийн үйлдвэрлэлийн тоо хэмжээ 2006 онд оргил үедээ хүрсэн. Харин дэлхий нийтийн эрчим хүчний үйлдвэрлэлд эзэлж буй хувийг авч үзвэл хамгийн өндөр буюу 17 хувь эзэлж байсан үе нь 1993 он бөгөөд тэр цагаас хойш цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн эзлэх хувь бууран буурсаар өнөөдөр дөнгөж 10 орчим хувь болжээ.
Өнөөдөр ердөө Хятад, Энэтхэг, ОХУ ба Өмнөд Солонгос гэсэн хэдхэн улс орон цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ өргөжүүлж байна. Харин дэлхийн бусад улс орнууд хуучирсан АЦС-уудаа халж унтрааж буй ч оронд нь тэднийг нөхөх тооны АЦС шинээр барихаас татгалзаад байгаа.
ТАМЫН ТОГООНООС ЦӨМИЙН ТОГОО РУУ!
Posted: 2015/02/03 Filed under: "Цоорхой" хууль, Цөмийн хуйвалдаан | Tags: Ноцтой, Хариуцлага, шударга ёс Leave a commentМонгол Улсын нийт иргэд болон ерөнхий сайд Ч.Сайханбилэг,
УИХ-ын 76 гишүүнд хандаж гадаад дахь монголчуудаа
төлөөлөн АНУ-д ажиллаж буй эрдэмтэд, сэхээтнүүдийн
зүгээс дараах нээлттэй захидлыг хүргүүлж байна
Өнөөдөр дэлхийн улс орнууд байгалийн баялгаа ухаж цөлмөх бус харин хүний оюун ухааныг хөгжлийнхөө гарц болгон сонгож байхад Монголын төрд шургалсан хэсэг бүлэг харалган, шунахай сэдэлтнүүд шударга ёсыг уландаа гишгэж, байгаль дэлхийгээ сүйтгэж, гэмгүй ард иргэдийнхээ эрүүл амьдрах эрхийг уландаа гишгэж буйд бид сэтгэл зовнихын сацуу эх орон, хүн ардынхаа эрүүл мэнд, сайн сайхны төлөө сэтгэл тавин ажилласаар ирлээ. Сүүлийн үед Монгол улсын Цөмийн Энергийн хуулийг өөрчилж буй үйл явцыг бид бүхэн анхааралтай ажиглаж байна. Энэхүү хуульд засвар, өөрчлөлт оруулaх энэ боломжийг ашиглан тус хуулийн шинэчилсэн төсөлд орсон Монгол Улсын эрх ашиг, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул, заналхийлэл учруулахуйц заалтууд буйг сануулж, нэн түрүүнд засварлах шаардлагатай заалтуудын талаар доорх саналыг хүргүүллээ. Үүнд:
1. Цөмийн Энергийн хуулинд орсон цөмийн хаягдал, ашиглагдсан цөмийн түлш зэрэг нэр томъёог тодорхойлох, ингэхдээ “зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр дотоодын хэрэгцээнд зориулсан ашиглалтаас үүдсэн хог хаягдал” гэдгийг онцлон тодотгох,
2. Хуулийн 3.1.22-т “цацраг идэвхт хаягдал булшлах гэж зөвхөн өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлахыг хэлнэ” гэснийг өөрчилж, “цацраг идэвхт хаягдал булшлах гэж зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр дотоодын хэрэгцээнд ашигласан цацрагийн үүсгүүр, цөмийн бусад тоног төхөөрөмж, цацрагт материалын хаягдлыг булшлахыг хэлнэ” гэж өөрчлөх санaл хүргүүлж байна.
Хүндэтгэсэн,
Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөн ТББ-ын гишүүд
2015 оны 2 сарын 2
Баян орны ядуу иргэд
Posted: 2015/01/09 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал Leave a commentТа бүхэнд Германы Süddeutsche Zeitung сонины 2015 оны 1 сарын 2-ний дугаарт хэвлэгдсэн Себастиан Шөпп-ийн “Баян орны ядуу иргэд” нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Гадаа хүйтэнд хүмүүс дагжин чичирч байхад дотор халаагуур чинээндээ тултал xaлж, пүн хийсэн дулаахан байна. Европод яг энэ мөчид хүмүүс шинэ ухаалаг утсаараа эсвэл зул сарын баяраар бэлгэнд авсан өөр бусад зүйлээрээ тоглож cyyна. Эрчим хүчний үнэ буурч, түрийвчинд үлдэх мөнгөний хэмжээ нь ихэссэн болохоор бэлэг нь урьд урьдынхаасаа илүү том, тансаг байсан байх л даа. Дэлхийн нэг өнцөгт худалдан авахын баяр хөөрийг авчирч байгаа зүйл нь дэлхийн нөгөө өнцөгт бүхэл бүтэн улсын нийгмийн тогтолцоог ганхахад хүргэж байна. Венесуэл улс түүхий эдийн үнэ унаснаас болж төлбөрийн чадваргүй болох вий, дээр нь газрын тосны борлуулалт дээр суурилагдсан нийгмийн загвар нь нуран унах вий хэмээн түгшиж байна.
Энэ хоёр зүйл бол хоорондоо салшгүй холбоотой юм. Өндөр хөгжилтэй орнуудын эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд дэлхийн бөмбөрцгийн Өмнөд хэсэгт оршдог ихэнх улс орнууд Умардын орнуудад зөвхөн түүхий эд, байгалийн баялагаа нийлүүлдэг тогтолцоо бий болсон. Тэд зөвхөн газрын тосоор хязгаарлагдахгүй Умардын баян улс орнуудын хэрэгцээт зүйл болох Гондурасын кавендиш гадил жимснээс өгсүүлээд гар утас үйлдвэрлэхэд хэрэглэгддэг Конгогийн колтан, цаашлаад Нью-Йорк, Франкфуртын санхүүгийн биржийнхнийг хөөpлийн байдалд оруулдаг цагаан нунтгийн түүхий эд болох Боливийн кока навч хүртэл хэрэгцээтэй гэсэн бүх зүйлийг нийлүүлдэг. Read the rest of this entry »
Фукушимагийн хор уршиг дөнгөж эхэлж байна
Posted: 2014/11/24 Filed under: Атомын цахилгаан станц, Япон, Фукушима | Tags: Ноцтой, Фукушима Дайичи АЦС 2 Comments2011 оны 3 сарын 11-нд Японд аймшигт осол гарахад цочирдсон Монголчууд газар нутгаасаа тасалж өгөхөөс ч буцахгүй байсан үе саяхан. Гэвч хэдхэн жил өнгөрөхөд, сонин хэвлэлээр мэдээ ч үзэгдэхээ больж, Монголчууд ч Фукушимагийн цөмийн ослыг мартагнаж, аль дээр үеийн улирч баларсан зүйл мэтээр бодох болжээ. Гэтэл үнэндээ бол АЦС осолдоход хяналтаас гарч алдагдсан цезий, иод, плутони, стронци зэрэг асар их цацраг идэвхтэй бодисууд өнөөдөр ч Фукушимад алдагдсаар, орчин тойрныг хордуулсаар байгаа билээ.
Цацраг идэвхит изотопууд нь хүний биед шингэж, улмаар цусны хорт хавдар буюу лейкемия, мөн зөөлөн эдийн болон ясны хорт хавдар, түүнчлэн бусад төрлийн хорт хавдар үүсгэхийн зэрэгцээ эд эсийг гэмтээж, ургийн гажигт хүргэдэг. Тэдгээр изотопуудын хагас задралын хугацааг сонсоход л хор уршгийнх нь цар хүрээ ойлгомжтой. Тухайлбал, плутонийн изотоп Pu-238 гэхэд 87.7 жил, Pu-239 –24 мянга 100 жил, Pu-240 –6 мянга 560 жил болж байж дөнгөж хагас нь задардаг. Стронций-90, Цезий-137 изотопууд хагас задрахад 29.1 –30 жил шаардагддаг.
Бүдүүн тоймоор зүйрлэвэл, та савтай бэх барьж яваад усан сангийн хажууд унагаж хагалжээ. Бэх ус руу бага багаар урсан орсоор байна. Тэр их усанд жаахан бэх орсон ч сүртэй юм юу л байв гэж бодож болно. Тэгвэл 24 мянган жилд ч дуусахааргүй тийм их бэх бол та яах вэ?.. Өдөрт хэдэн зуун мянган тонн цацрагтай ус Номхон далайд алдагдаж буйг багасгахын тулд Япончууд осолдсон АЦС-уудыг тойруулан мөсөн хана босгохоор төлөвлөсөн гэдэг. Бодвол өөр арга олдоогүй бололтой.
Фукушимагийн жинхэнэ хор хөнөөл нь дөнгөж л эхэлж байна. Цаашид та бидний амьдралын туршид буюу мөнхөд үргэлжилсээр байх болно. Тийм ч учраас дэлхий нийтээрээ Фукушимад болж буй үйл явдлын өрнөлийг анхааралтай ажигласаар ирсэн билээ.
Read the rest of this entry »
Нобелийн шагналт Дадли Хершбахтай хөөрөлдсөн минь
Posted: 2014/11/21 Filed under: Бидний тухай, Боловсрол мэдлэг, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Мэдүүштэй, Хариуцлага 1 CommentФизикийн шинжлэх ухааны доктор Г.О Ариунболд Нобелийн шагналтан эрдэмтэн Дадли Хершбахтай ярилцсан тухай бичлэгийг түүний хөтөлдөг “Г.Ариунболд багшийн Фэйсбүүк хуудас”-наас авч толилуулж байна.
Түүний хөтөлдөг ФБ хуудас руу орж үзэхийг хүсвэл энд дарна уу.
Амарлин
2014-11-21
Өнгөрсөн долоо хоногт нэгэн сайхан үйл явдал боллоо. Юу гэвээс биширч хүндэлж явдаг анд Дадли маань умгар гэрт минь гэгээ татуулан зочилж оройн зоог хамдтаа барилцаж сайхан хууч хөөрлөө. Сайхан байлгүй ч яахав. Ахмад хүнээс туулж өнгөрүүлсэн амьдралынх нь баялаг туршлагаас нь ч, эрдмийн оргилд хүрч оройлсон түүхийг нь ч тэр, ер нь л энэ хүний элдэв яриаг чих тавин дахин дахин сонсох бүр нэг л бүлээхэн эерэг энерги авдаг юм. Эгэл жирийн бусдын адил хүн шиг сайхан амьдарсанд нь л зориулаад Нобелийн шагнал онцлоод өгчихсөн байх гэж эндүүрмээр энгийн энэ хүнийг харахаар дэндүү даруу биш гэдгээ мэдэрч хирэндээ л өөрийгөө басхүү хамжааргадах.
“Дадли, тэгвэл яахав ингэвэл яахав, та юу гэж бодож байна?” гэж би зөндөө л асуудаг тэр болгонд тэрээр бүр нэг бэлэн жишээтэйгээр товхийтэл хариулах нь чухам ухааны далай л гэсэн үг. Бас наргианч шооч, яг л хөдөө нутагтаа хаяа нь шуулттай гэрт малчин ахтайгаа хөөрөлдөж байгаа мэт амар. – “Дадли, би активист болсон, жирийн олон түмний сайн сайхны төлөө тэмцэж эхэлсэн” гэхээр “Cайн байна, болж” гээд “атомын цахилгаан станцад ашигласан түлш сая жилээр ч үргэлжлэх хорт цацрагийн аюултай плутони агуулсан байдаг. Мянга мянган тонн ашигласан цөмийн түлшийг зүгээр л агуулахад хураагаад байна гэдэг үнэхээр утгагүй, эрдэмтэд нэн аюултай цөмийн хаягдлыг аюулгүй болгох ямар нэг арга яаж ийж байгаад заавал олох хэрэгтэй.” гэнэ. “Дадли, би оюутан залууст зориулсан багшийн фэйсбүүк хуудас ажиллуулж байгаа, таны тухай бичиж болох уу” гэвэл “бололгүй яахав, хуудсаараа дамжуулаад миний мэндийг уламжлаарай” гэх. Тиймээс энэ удаад Дадлитай хөөрөлдсөн оройг бас залуус дүү нартайгаа хуваалцъя гэж машид хичээж дор сийрүүлэв.
Монгол улс ба Айчигийн зорилт
Posted: 2014/11/04 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул Leave a commentБиологийн олон янз байдлын тухай олон улсын конвенцид манай улс 1993 онд элсэн орж, улмаар 1996 онд Монгол улсын Засгийн газар “Биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны үндсэн хөтөлбөр“-ийг баталжээ.
Энэхүү биологийн төрөл зүйлийг хамгаалах, түүний зөв зохистой ашиглалтыг зохицуулах олон улсын конвенцийн 12 -р хурал 2014 оны 10 сарын 6-17-ны хооронд Солонгосын Пёнчан хотноо болж Монголын талаас Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны ажилтан Доржгүрхэмийн Батболд, Ойдовын Энхтуяа зэрэг хүмүүс оролцжээ.
Мөн энэхүү конвенцийн Монгол дахь хэрэгжилтийн тавдугаар тайланг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас тайлагнажээ.
http://www.cbd.int/doc/world/mn/mn-nr-05-mn.pdf
Тус конвенцийн гишүүн орнууд биологийн төрөл зүйлийг хамгаалахын тулд „Айчигийн зорилт“- ыг биелүүлэх үүрэгтэй. Read the rest of this entry »
Цөмийн туршилт хийснээс хойш олон арван жилийн дараа АНУ-ын төр хорт хавдарын өвчлөлийг судлахаар болжээ
Posted: 2014/09/23 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Уран ба АЦС-ын аюул | Tags: Мэдүүштэй, Хариуцлага Leave a commentАНУ, Нью Мексик муж, Тулароса —Далаад жилийн тэртээ яг энд, Нью Мексикийн цөлд АНУ дэлхийд анх удаа атомын бөмбөгийн туршилт хийсэн. Харин энэ сард АНУ-ын засгийн газраас томилсон судлаачид Нью Мексикт ирж, тус суурингийн оршин суугчдын дунд тархсан хорт хавдарын өвчлөл нь цөмийн туршилттай холбоотой эсэхийг судлах юм.
Удтал хүлээгдсэн энэ судалгааны төсөл 2014 оны 9 сарын 25-нд эхлэх бөгөөд АНУ-ын Үндэсний Хавдар Судлалын Хүрээлэнгийн судлаачид ирж, Тринити полигонд туршилт хийж байсан үе буюу 1945 онд тус мужид амьдарч байсан оршин суугчидтай уулзаж, дэлбэрэлтийн улмаас цацрагт бохирдсон хоол хүнс, ус сүү хэрэглэсний үр нөлөөг судлана.
Тринити нэртэй цөмийн туршилтын полигоны ойролцоох хөдөөгийн тосгодод дийлэнхдээ Латин Америк гаралтай иргэд амьдардаг. Нью Мексик мужийн төвийн бүс энэхүү цөл нутагт хорт хавдарын өвчлөл ер бусын өндөр тул олон айлын элэг бүтэн амьдрал сарнисан тухай нутгийн иргэд олон жилийн турш хэлж ярьсаар ирсэн бөгөөд аюулт өвчин цацрагаас үүдсэн эсэхийг тогтоож өгөөч хэмээн засгийн газартаа ханджээ. Read the rest of this entry »
Дэлхийн Банк, ОУВС нь хуурамч статистик мэдээ ашиглан Африкийн орнуудыг мөлжих нууц зорилготой нь үнэн
Posted: 2014/09/19 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Ноцтой Leave a commentСэтгүүлч Ричард Мгамба нь Танзани улсын Бузваги алтны уурхайн хуйвалдааныг илчилсэн бичлэгээрээ 2008 онд CNN агентлагийн Африк тивийн Шилдэг cурвалжлагч шагналын эзэн болсон. Тэрбээр 2009 онд Европын Холбооноос хүний эрх, ардчилал, хөгжлийн сэдвээр бичдэг шилдэг сурвалжлагч нарт олгодог Лорензо Наталийн нэрэмжит сэтгүүл зүйн дээд шагналыг Африк тивээс хүртжээ. Өнөөдөр Ричард Мгамба Английн “Ням гаригийн Гуардиан” (“Guardian on Sunday”) сонины редактороор ажиллаж байна.
Сүүлийн 2 сард нилээдгүй дуулиан тарьж буй, хар арьстнуудыг доромжилсон аястай хэдий ч бид хэн болох тухай, бидний өнөөгийн аж байдлын бодит үнэнийг илчилсэн нэгэн цахим зурвасыг би саяхан олж үзлээ.
Энэ имэйлийг өдгөө АНУ-д амьдарч буй Замбийн сэтгүүлч Филд Руве бичжээ. Тэрбээр АНУ-аас Африк руу зорьсон далай дээгүүрх нислэгийн үеэр дэргэдээ суусан зорчигчтой дэлгэсэн хууч яриагаа өөрийн имэйлд нэгд нэгэнгүй буулгажээ. Түүний замын хань болсон цагаан арьстай эр өөрийгөө танилцуулахдаа “та муусайн Африкчуудыг нэвт шулах” зорилготой Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд гурван жилийн тэртээ Замбид айлчилсан тухай хэмээн гашуун үнэнийг өчжээ.
Цагаан арьст эр цааш нь ОУВС-д ажиллахаа больсон ч түүнтэй ижил зорилготой өөр нэг байгууллагад хүчин зүтгэж байгаа хэмээн хуучилжээ. Мөн түүний ажилладаг зуучлагч байгууллага Замби улсын гадаад өрийн үлэмж хэсгийг худалдаж авсан тухай хүртэл сэтгүүлчид сонирхуулсан байна.
Энэхүү түүхийг ойлгомжтой болгохын тулд сэтгүүлч Руве болон түүний замд учирсан цагаан арьстай эрийн хооронд өрнөсөн ярианы хэсгийг Рувегийн бичлэгээс сонгож дор орууллаа.
Намайг суудалдаа дөнгөж тухлaмагц тэрбээр гар сарвайж “Намайг Уолтер гэдэг. Би 1980-aад онд Замбид 3 жил амьдарч байлаа. Люк Мвананшику, Вилла Мунгомба, Доктор Ситеке Мвале гээд Замбийн сор болсон сэхээтнүүдтэй идэж ууж явлаа” гэснээ дуугаа намсгаж “Би та нарыг шулах зорилготой ОУВС-ийн төлөөлөгчдийн нэг байсан юм” гээд мушилзаж “Танай засгийн газар намайг Калингалинга (Замбийн нийслэл Лусака хотын барилга зохион байгуулалтын төсөл—Орч.) гэдэг хэдэн модон байшин руу харсан сая долларын үнэтэй орд харшид байрлуулсан. Миний үүдний саравчнаас баян ядуу, эрүүл өвчтэй, үхсэн амьд бүгд харагддаг байлаа” гэв. Read the rest of this entry »