Мардай Фукушимагаас ч аюултай*


 

Фукушимад—цагт 0.74 микрозиверт, Мардайд–4.8 микрозиверт

 *Фукушима орчмын цацраг усанд угаагдан далайд сарниж, тэнд цaцрaгийг цэвэрлэx, хоргуйжүүлэх ажиллагаа явагдаж, хүн ард мэдээлэлтэй байгаа бол Мардай орчимд ураны уурхайн хаягдлаас цацраг идэвхт бодис олон жилийн туршид тархсаар буйг хянаж, хязгаарласан зүйл байхгүй, ард иргэд мэдээлэлгүй байна. Иймд Мардай Фукушимагаас ч аюултай болох төлөвтэй юм.

Голомт Анти Нуклеар бүлгийн гишүүд 2012 оны 5 сард Арева корпорацийн уран олборлож буй Дорноговийн Улаанбадрах суманд ТВ-9 телевизийн багийнхны хамт очсон. Харин 8 сард  Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар, Сэргэлэн сумын төв, малчин айлаар явж, орон нутагт  цацрагийн хэмжилт хийлээ. Бид агаар дахь цацрагийн хэмжилт хийхдээ Gamma Scout Alert гэдэг Германд үйлдвэрлэсэн багажийг ашигласан. Гамма Скаут нь НҮБ-ынхан болон олон улсын гаалийн хяналт шалгалтын мэргэжилтнүүд ашигладаг, чанартай, бас эрэлт ихтэй хэмжигч багаж юм. Read the rest of this entry »


Мардайгаар сонин юу вэ?


Анти Нуклеар бүлгийн гишүүд 2012 оны 5 сард Арева корпорацийн уран олборлож буй Дорноговийн Улаанбадрах суманд ТВ-9 телевизийн багийнхны хамтаар очсон билээ. Харин 8 сард  Дорнодын Баяндун, Сэргэлэн, Дашбалбар сумдаар зочлохдоо Мардайн байдалтай газар дээр нь танилцаж, байгалийн цацрагжилтийн хэмжилт хийлээ.

Ураны тэйлинг (uranium tailings)


Задгай овоолсон цацрагтай хаягдал

Тухайлбал, Мардайн ураны уурхайн хаягдал шороо чулуу буюу ураны тэйлинг ил задгай орхисон нь өнөөг хүртэл хорт цацраг ялгаруулсаар буйг  бид цацраг хэмжигчээрээ тодорхойллоо. Read the rest of this entry »


ЦЭГ-ынхан Монголд цөмийн хаягдал булшлах хуулийн төслийг боловсруулжээ


Засгийн Газар тарахынхаа өмнө баталсан “Монгол Улсад 2012-2027 онд хийгдэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” гэгчид олон тэрбyмын хөрөнгөөр цөмийн хаягдал булшлах байгууламж барих тухай тусгагдсан нь илэрч, хэвлэлээр шуугиж байсан нь саяхан. Булхай нь илчилэгдмэгц тайлбар хийж, эмнэлэг, хөдөө аж ахуйд ашигласан жижиг сажиг цацрагийн хаягдлаа хадгалах, бас судалж хэмжих радиохимийн лаборатори байгуулах гэсэн юм гэж аргацааж байсан.

Тэгвэл Цөмийн Энергийн Газрын дарга Г. Манлайжав Цөмийн Хаягдлын хууль гаргахаар бэлдэж байгаа тухай ийм мэдээлэл иржээ.Энэ мэдээллийг gogo.mn-ний mail серверээс илгээсэн хүн нэрээ нууцалсан бөгөөд цааш нь дамжуулаарай хэмээн хүссэн байсныг дор нийтлэв. Read the rest of this entry »


Амарлин болсон учир минь..


Монгол улс үндэстний аюулгүй байдалд заналхийлж, ард иргэдийн эрүүл энх аж төрөх, амьд явах баталгаа болох газар шороог минь зоосны нүхээр шагайсан цэвдэг сэтгэлтнүүд  сүйтгэн бузарлаж буйг эсэргүүцэн дуугарч эхэлснээс хойш жил тойрчээ. Намайг хэн болох, ямар учраас цаг зав гарган судалгаа хийж, нийтлэл бичдэг тухай хүмүүс янз бүрээр таамагладаг.

Хариуд нь би өмнө нь хэлж байсан тэр л зүйлээ танд давтана хэлье: эрх мэдэл, нэр алдар, ашиг хонжоо хайх бодол надад байхгүй. Харин жирийн Монгол бүсгүй миний өдий зэрэгтэй яваа нь миний эцэг эх болон Монгол улсын ач тус гэдэгт би гүнээ итгэдэг. Тиймээс ч хэмжээлшгүй их ач тусыг нь бага ч болов хариулахаар хичээн зүтгэж яваа минь энэ билээ. Read the rest of this entry »


Хүсэл мөрөөдлийн алуурчин


Монголын замын цагдаа сүүлийн үеийн технологиор зэвсэглэж,  шаардлагаа өндөрсгөж буй тухай мэдээ зөндөө гардаг. Гэвч сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замаар гарч байсан явган зорчигчдыг гэмтээдэг, зуун метр чирдэг, дайрчихаад дээр нь машинаа тавьчихдаг зэрэг аймшигт гэмт хэрэг гарсаар, цочоосоор, жигшээсээр.

Түүний нэг нь сар орчмын өмнө сургуульдаа очихоор гарцаар гарч явсан 10 настай жаал хүүг  согтуу жолооч дайрч алчихаад, хамт явсан хүмүүс нь хүүгийн цогцсыг өрөвдөх сэтгэлгүйгээр өшгичиж Read the rest of this entry »


Монгол үндэстнийг дуудав уу, эсвэл…


H.Цог-Оршихбат  гэдэг хүнээс ирсэн нийтлэлийг дор тавилаа. Сонин, сайтууд нийтлэхээс татгалзсан юм байна. Яагаад гэдгийг та бүхэн уншаад болгооно буй заа.

Баярлалаа,

Амарлин

Монгол үндэстнийг дуудав уу, эсвэл…

H.Цог-Оршихбат  

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий даяар тархсан монгол үндэстнийг түүхэн эх оронд нь дуудаж буйгаа УИХ-ын индэрээс зарлав. Түүний энэ үг үнэхээр ч олон монгол хүний зуу зуун жилийн ариун нандин хүсэл биелэх эхлэл мэт болж билээ. Жирийн монгол ардын “сэтгэл хөдөлж” хөөрчээ.  Ах дүү нараа эх оронд нь яаж ирүүлэх тухай тодорхой саналууд гарч эхлэв. АНУ-д цагаачлах ногоон карт шиг Монголд цагаачлах цэнхэр карт гаргая, давхар иргэншилтэй болъё гэнэ. Read the rest of this entry »


Улаанбаатарын ус, хөрсөнд уран илэрчээ


Өнөөдөр Монголд “цөмийн энерги хөгжүүлнэ” гэсэн хуурамч уриан дор гадныхныг  ураны түлшээр хангах зорилготой уран олборлох ажил эрчимтэй явагдаж, улмаар жирийн ард иргэд цөмийн бизнесийн эрх ашигт золиослогдох аюул нүүрлэлээ. Read the rest of this entry »


Монголчуудаа! Xөлд орох хүсэлтэй бяцхан охинд тусалцгаая!



Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дээрх зураг дээр дарна уу?


Сэрэмжлүүлэг № 4: МОНГОЛ ХҮН МАЛ ШИГ ҮХЭХЭД ОЙРХОН БАЙНА


Геноцид гэж аливаа нэг угсаатан, шашин буюу үндэстний бүлгийг зориудаар, зохион байгуулалттайгаар хорлох, устган үгүй хийхийг хэлнэ.

 

Дийлэнх бараа бүтээгдэхүүн, хүнсээ гаднаас авдаг Монголчуудын хувьд  xүнсний аюулгүй байдал нь хүн амын эрүүл мэндийн эмзэг нарийн асуудал төдийгүй Монгол улс оршин тогтнохын баталгаа түлхүүр мөн билээ. Read the rest of this entry »


Сэрэмжлүүлэг № 3: Цөмийн молиго “үмхсэн” Монголчууд


        Өнгөрсөн жил гарсан цөмийн хаягдал тойрсон шуугианы үр дүнд цөөн хэдэн хүн ажлаасаа чөлөөлөгдөж, ерөнхийлөгч зарлиг гаргаснаар Монголчууд цөмийн аюул өнгөрлөө хэмээн тайвширсан, баярласан.

         Харин чухам ямар учраас албаны хүмүүс удаа дараа мэлзэж, буруу зөрүү хариулж байсан талаар, ГХ-ийн сайд Г. Занданшатар Японы тэргүүлэх зэргийн “Майничи” сонинг “гудамжны шар хэвлэл” хэмээн гүтгэж байсан тухай, Үргэлжлүүлэн унших


Сэрэмжлүүлэг № 2: “Хүнс” нэртэй хорноос болгоомжилье


 Оршил

Өнөөдөр Монгол улс элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд толгой цохиж, хорт хавдрын нас баралтаар олон улсад тэргүүлж явна. Нэн ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөлөөр бусад орнуудаас хэт тасархай түрүүлж, удаахь байранд жагссан Гамби улсаас бараг 3 дахин өндөр үзүүлэлттэй байна. Шинэ оны анхны сэpэмжлүүлэгтээ Хятадын сүү, газрын самар, самрын тосонд афлатоксин хэмээх элэгний хорт хавдар үүсгэгч илэрсэн тухай анхааруулж бичсэн. Цаашид ч өөрийн хөтөлдөг http://golomt.org оор дамжуулан  үндэсний аюулгүй байдал, Монгол үндэстний эсэн мэнд оршиход заналхийлж буй аюулын талаарх баримт нотолгоог Үргэлжлүүлэн унших


Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар, тос


Голомт.орг нь Монгол улс үндэстэн, газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдaл, Монголчуудын эрүүл энх ирээдүйн төлөө 2012 онд дуу хоолойгоо үргэлжлүүлэн өргөсөөр байх болно гэдгийг та бүхэнд дуулгая. Ингээд шинэ оны анхны бичлэгээ хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын тухай сэрэмжлүүлгээр эхлүүлж байна. Үргэлжлүүлэн унших


Хонгороос эхлэлтэй “Минамата”-гийн өвчлөл …


Эх сурвалж: http://www.medee.mn/content/24753.shtml

2011 оны 3 сарын 4


2007 оноос үүдэлтэй Хонгор сумын байдал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа. 2000 оноос хойш Хонгор суманд уул уурхайн үйлдвэрлэл түлхүү хөгжиж эхэлсэн. Харин уул уурхайн томоохон үйлдвэрлэлийг дагаад 2005 оноос эхлэн Хонгор сумын төвд мөнгөн ус ашиглан алт угаах болсон талаар иргэд ярьж байсан. Гэвч  2007 оны 4 дүгээр сарын 23-нд Хонгор сумын бохир ус цэвэрлэх байгууламжийн орчимд 2 үхэр, 1 хонь үхсэн тухай мэдээллээр Xонгорынхны “Минамата”-ийн өвчлөл эхэлсэн юм. Удаа ч үгүй химийн бодисонд хордсон дөнгөж төрсөн тугал, сүүлтэй хонь, хүүхдүүдийн биен дээрх тууралт гээд олон хүмүүсийн дунд айдас төрүүлэхээр мэдээнүүд тасраагүй.

Read the rest of this entry »