Хятад хүнс: Хоол уу хор уу?
Posted: 2014/11/29 Filed under: Хүнсний аюулгүй байдал | Tags: Ноцтой Leave a commentӨнөөдөр Монгол улс хорт хавдар, нэн ялангуяа элэг, ходоод, улаан хоолой, уушигны хорт хавдарын нас баралтаар Ази тивд төдийгүй дэлхийд тэргүүлж явна. Энэ түгшүүрт мэдээг Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаac (OECD) Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хамтран гаргасан “Эрүүл мэндийн тухай товч мэдээлэл: Ази, Номхон Далайн бүс 2012 он” (“Health at a Glance: Asia/Pacific 2012”) гэдэг товхимолд дурьджээ. Тоо баримтаас үзвэл, Монгол улс 100 мянган хүнд хорт хавдарын шалтгаантай 206 нас баралт ногддог үзүүлэлтээрээ 145 нас баралтаар удаахь байранд орсон Хятадаас ч тасархай түрүүлжээ.
Хорт хавдарын ѳвчлѳл Монгол улсад асар ѳндѳр байгаа нь олон янзын шалтгаантай ч хортой хүнсний хяналтгүй хэрэглээ онцгой үүрэг гүйцэтгэдэг нь тодорхой. Иймд жирийн иргэн миний хувьд Монголчууддаа эрүүл мэндийн үнэн зөв мэдээллийг шуурхай түгээж, эрүүл мэнддээ анхаардаг амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд чадах чинээгээрээ сэрэмжлүүлсээр ирсэн. Тухайлбал, 2012 оны 1-р сард миний бичсэн “Сэрэмжлүүлэг № 2: Хүнс нэртэй хорноос болгоомжильё” нийтлэл олон мянган уншигчдад хүрчээ. Өнгөрсөн хугацаанд тус нийтлэлийг үзэхээр голомт.орг сайт руу л гэхэд 155 мянга гаруй уншигч хандсан ба зөвхөн энэ сарын 8-ны өдөр давхардаагүй тоогоор 11 мянга гаруй хандалтаар 8600 хүн орж уншжээ.
Цаашид ч миний бие эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын тухай сэрэмжлүүлсэн цуврал нийтлэл бэлтгэж, олны сонорт хүргэсээр байх болно гэдгээ айлтгахын зэрэгцээ Хятад хүнсний аюулын тухай нэгэн aмерик бүсгүйн ярилцлагыг орчуулснаа та бүхэнд толилуулья.
Хүндэтгэсэн,
Э. Амарлин
2014.11.29
Бохирын цооногоос тос шүүсэн гэмт хэрэгтэнд тэнсэн алах ял хангалттай юу?
Posted: 2014/01/09 Filed under: Хүн ард, эрүүл мэнд, Хүнсний аюулгүй байдал, Эрүүл мэнд Leave a comment
Хүнсний тосны хулгайгаар үйлдвэрлэгчдийг илрүүлсэн цагдаагийн ажилтан хүнсний тосыг шалгаж байгаа нь. 2010 оны 8 сар. Бээжин хот.
2014 оны 1 сарын 8
Бохирын цооногоос шүүсэн тос хүнсэндээ хэрэглэнэ гэдэг хамгийн ой гутам жигшүүртэй явдал гэдэг нь тодорхой. Гэвч бохирын цооног шуудуу, хогийн савнаас хаягдал тосыг нь шүүж аваад, цэвэр саванд савлаж борлуулах замаар мөнгө олох мэргэн аргыг Хятадын бизнес эрхлэгчид олж нээжээ. Read the rest of this entry »
Сэрэмжлүүлэг № 6: Хонины мах уу хархны мах уу?
Posted: 2013/05/04 Filed under: Хүн ард, эрүүл мэнд, Хүнсний аюулгүй байдал | Tags: Ноцтой Leave a comment2012 оны 1 сараас эхлэн golomt.org блог хүнсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллүүдийг судалж, орчуулан тавьж эхэлснийг уншигч та бүхэн санаж байгаа буй заа. Хуурамч өндөг, жимс, хогноос шүүсэн тос, хортой мах, үсээр хийсэн жан цуу гээд ноцтой сэдэв хөндсөн бичлэгүүдийг маань тавьж, олны хүртээл болгосон сайтуудaд дахин талархъя. Бид голомт.орг блог дээрх мэдээллийг ашиглаж буй сэтгүүлчид болон сайтуудаас зөвхөн golomt.org гэдэг эх сурвалжийг дурьдахыг хүсдэг. Дийлэнх сайтууд бидний хүсэлтэнд соёлтой ханддаг ч Ноён ТВ, тэдний сайт зэрэг нь сэтгүүлч Оргилмаагийн замаар будаа тээж, хөгөө тарьж байсан түүхтэй.
2013 оны 5 сараас эхлэн бид Сэрэмжлүүлэг сэдвээр дахин цуврал нийтлэл бэлдэж тавих Read the rest of this entry »
Сэрэмжлүүлэг № 2: “Хүнс” нэртэй хорноос болгоомжилье
Posted: 2012/01/17 Filed under: Хүн ард, эрүүл мэнд, Хүнсний аюулгүй байдал | Tags: Ноцтой, Хариуцлага, Хүний мөс, шударга ёс 123 CommentsОршил
Өнөөдөр Монгол улс элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд толгой цохиж, хорт хавдрын нас баралтаар олон улсад тэргүүлж явна. Нэн ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөлөөр бусад орнуудаас хэт тасархай түрүүлж, удаахь байранд жагссан Гамби улсаас бараг 3 дахин өндөр үзүүлэлттэй байна. Шинэ оны анхны сэpэмжлүүлэгтээ Хятадын сүү, газрын самар, самрын тосонд афлатоксин хэмээх элэгний хорт хавдар үүсгэгч илэрсэн тухай анхааруулж бичсэн. Цаашид ч өөрийн хөтөлдөг http://golomt.org –оор дамжуулан үндэсний аюулгүй байдал, Монгол үндэстний эсэн мэнд оршиход заналхийлж буй аюулын талаарх баримт нотолгоог Үргэлжлүүлэн унших
Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар, тос
Posted: 2012/01/02 Filed under: Хүн ард, эрүүл мэнд, Хүнсний аюулгүй байдал | Tags: Ноцтой, Хариуцлага, Хүний мөс, шударга ёс 16 CommentsГоломт.орг нь Монгол улс үндэстэн, газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдaл, Монголчуудын эрүүл энх ирээдүйн төлөө 2012 онд дуу хоолойгоо үргэлжлүүлэн өргөсөөр байх болно гэдгийг та бүхэнд дуулгая. Ингээд шинэ оны анхны бичлэгээ хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын тухай сэрэмжлүүлгээр эхлүүлж байна. Үргэлжлүүлэн унших