Арева Нигер дэх уурхайчдаа харсаар байгаад үхүүлэх гэж үү?


2013 оны 3 сарын 13

Сурвалжлагч: Эммануэль Хаддад

areva

Нигерийн хэдэн зуун уурхайчид амьдралынхаа 20-30 жилийг Арева корпорацийн ураны уурхайд өнгөрүүлж буйн ач буянаар өнөөдөр Францчууд гэрэл цахилгаантай, тохилог дулаан амьдарч байна. Нигерийн уранаар хийсэн түлшээр Францын 58 цөмийн реакторыг цэнэглэдэг. Харин энэ бүгдийн цаана цацрагт нэрвэгдсэн уурхайчид хэрхэн шаналж, өвчин эмгэг тусаж, амь насаа алдаж буйг анзаарч мэдэх хүн алга. Хэдий болтол Францын цөмийн салбарынхан нүдэн балай, чихэн дүлий царайлах юм бэ?  

Нигерт явагдаж буй уран олборлолт нь манай гариг дээрх хамгийн аюулгүй үйл ажиллагаа мөн үү? 1970-аад оноос өнөөг хүртэл Францын Арева корпорацийн эзэмшдэг ураны 2 уурхайд 2600 хүн хөдөлмөрлөсөөр иржээ. Гэвч хагас зуун жил өнгөрөхөд Нигерийн хойт хэсэгт байрлах Арлит, Акукан гэдэг 2 уурхайн ажилчдын дунд мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол ердөө долоохон удаа гарсан гэж Нигер улсын Нийгмийн Xаламжийн Төвд бүртгэгджээ. Мэргэжлийн  өвчин туссан 7 хүний 5 нь Францын цагаачид байсан гэж Нигерийн нийслэл Найами дахь Нийгмийн Халамжийн Төвийн ажилтан Усман Закари ярив. Нөгөө 2 өвчтөн нь насанд хүрээгүй Нигер хүүхдүүд байсан гэнэ. Аревагийн уурхайн ажилчдын 98% нь нутгийн иргэдээс бүрддэг. Тэгэхээр тэд үнэхээр гайхалтай эрүүл хүмүүс байх нь! Read the rest of this entry »


Усанд Селени ихэссэнд Ураны олборлолт буруугүй юу ???


shar nuntag shar l yum daa tegshbayaraaЦөмийн урвалын томъёоноос хагас дутуу харсанаа “Эрдмийн оргил” гэж андуурдаг, Технологи гэж юу болох тухай огт төсөөлөлгүй мөртлөө Уран олборлоно, Атомын цахилгаан станц ашиглана гэж хөөрцөглөдөг Эрдэмгүй эрдэмтэд, Сэтгэлгүй улс төрчид Монголын Төр, Засгийн эрхийг барьсаар удаж байна.

Энэ бол “Нялхас шүдэнзээр зугаацаж гэрээ шатаах” тоглоом Монгол улсын хэмжээнд явагдаж байна гэсэн үг юм. Энэ бол хариуцлагагүйн оргил.

Read the rest of this entry »


Нигерчүүд Ареваг эсэргүүцэн жагсаж байна


niger-uranium-areva2013-10-12. Agence France-Presse (AFP) Францын мэдээний агентлаг.

 

Бямба гаригт хэдэн мянган Нигер иргэд Францын цөмийн Арева компанийг эсэргүүцэн жагсчээ. Арева компани нь нэн ядуу Нигер улсад сүүлийн 50 жил уран олборлож ирсэн юм.   

Жагсаалд оролцсон 5,000 орчим иргэд Нигерийн засгийн газраас Ареватай ураны асуудлаар тусгайлан ярилцах явдлыг дэмжин цугларчээ. Жагсаалд 5 мянган хүн оролцсон гэдгийг бусад эх сурвалжууд ч баталж байна.

Read the rest of this entry »


Шинзо Абэ цацрагт ялагдсанаа хүлээн зөвшөөрөв


Японы үе үеийн удирдагчид буюу ерөнхий сайд асан Жуничиро Койзуми, Наото Кан нар цөмийн эрчим хүчээс татгалзахыг уриалж (1), “АЦС хүн төрөлхтөн хоёр зэрэгцэн орших боломжгүй” (2) гэж мэдэгдэх болсон. Саяхан Шинзо Абэ ч бас тэдний эгнээнд нэгдэхээр сэтгэл шулуудаж эхэлжээ.

2011 оны 3 сарын 11-ний Фукушимагийн осол нь Чернобылээс хойш тохиолдсон, манай гаригийн хамгийн том, хамгийн ноцтой цөмийн гамшиг билээ. Гэвч Японы засгийн газар дээрх мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхөд бүхэл бүтэн 2.5 жил шаардагджээ.
Read the rest of this entry »


Ураны аюулд нэрвэгдсэн Монгол малчдад Япон профессор туслана


“Асахи” сонины 2013 оны 10 сарын 2-ны дугаарт нэгэн нийтлэл гарчээ. Осакагийн их сургуулийн Монголч эрдэмтэн Имаока Рёоко ураны аюулд нэрвэгдэж зовсон Улаанбадрахын малчдыг дэмжих  санааачилга өрнүүлсэн байна. Профессор Имаока жил бүр Монголд ирдэг, Монголд элэгтэй Япон эрдэмтэн бөгөөд өнгөрсөн зун ирэхдээ Улаанбадрахын малчдад цацраг хэмжигч багаж, зургийн аппарат бэлэглэсэн юм.

“Зовоx цагт нөхрийн чанар танигдана” гэж Монголчууд ярьдаг.  Хаа холоос Япон эрдэмтэн хөдөөгийн малчдын эрүүл мэнд, аж амьдралд сэтгэл түгшиж, чадлаараа тусалж байх юм. Гэтэл  Монголын эрх баригчдад зовж ядарсан ард иргэдээ гэх нинжин сэтгэл өчүүхэн ч алга. “Малчид өөрсдөө малаа хороосон” гэх билэггүй яриа тарааж, хохирсон иргэдийнхээ зовлонгоор даажигнаж, эгээтэй л “гажигтай төл гарсан нь ч малчдаас болсон” гэх нь холгүй суух ч гэж…  

Монголчуудад үргэлж туслахаар шамддаг сайхан сэтгэлт Имаока багшдаа баярлалаа.  Та Монгол хүмүүсийн төлөө их буян хийлээ. Эрх баригчид Имаока багшаас үлгэр аваасай.

Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай ! 

“Асахи” сонин

2013 оны 10 сарын 2

Imaoko

Монголд ураны уурхайн ойролцоо нутагт эрэмдэг мал олширч байна. Малчдад  зургийн аппарат илгээж, болсон явдлыг баримтжуулахад нь туслалцаа үзүүлэхийг Осакагийн Их сургуулийн дэд профессор уриалж байна

Монголын өмнө зүгт орших ураны уурхайн ойролцоо мал сүрэг огцом хорогдож, төл мал гажигтай төрөх явдал элбэгшжээ. Гол шалтгаан нь уран олборлоход ашигласан химийн бодисонд голын ус, газрын хөрс хордсонтой холбоотой гэх авч Монголын төр засаг энэ мэдээллийг үгүйсгэсээр байна. Read the rest of this entry »


Алтанхуягийн засгийн газар ба Улаанбадрахчууд


Дорноговь аймгийн Улаанбадрах суманд сүүлийн жилүүдэд төл мал олноороо үхэж, гажигтай төл  гарсан бол одоо малчдын эрүүл мэндийн талаар санаа зовоох асуудлууд яригдаж эхэллээ. Үүний дотор нүд өвдөх, үс халцрах, арьс шархлах, үе мөчөөр өвдөх зэргээс гадна хүмүүс ханиаж, элэгний шинжилгээ нь муу гарсаар байна.

Улаанбадрах сумын иргэд энэхүү гамшгийг Кожеговь компанийн ураны хайгуулийн ба 2010 оны сүүлчээр хийсэн туршилтын олборлолтын уршиг гэж үзэж байна. Харин Монголын засгийн газар, Цөмийн энергийн газраас асуудлын учир шалтгааныг жил шахуу хугацаа өнгөрч байхад тогтоож чадаагүй ч ураны хор нөлөө байхгүй гэсэн үндэслэлээр Кожеговь компанийн үйл  ажиллагааг зогсоохгүй гэдгээ мэдэгдэж байна.

Цөмийн энергийн  газрын дэд дарга Ц.Дамдинсүрэн

Read the rest of this entry »


Улаанбадрах сумынхан Ураны эсрэг тэмцлээ шийдвэртэй үргэлжлүүлж байна.


2013-7-31. Улаанбадрахаас мэдээлж байна.

Ulaanbadrah

Улаанбадрах сумын малчид “Кожеговь” компанийн болон аймгийн удирдлага, Цөмийн энергийн газрын төлөөлөлтэй уулзалт хийж Уран олборлолтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.

Хурлын танхим

Хурлын танхим

 Малчид хуралдаа өргөнөөр оролцлоо.


Малчид хуралдаа өргөнөөр оролцлоо.

Хурлын заалны суудал хүрэлцэхгүй хүндрэлтэй байлаа.

Хурлын заалны суудал хүрэлцэхгүй байв.

Аймгийн дарга Ганхуяг, ЦЭГ Дамдинсүрэн, “Арева Монгол” компанийн гүйцэтгэх захирал Тьери Плайзэн

Аймгийн дарга Ганхуяг, ЦЭГ Дамдинсүрэн, “Арева Монгол” компанийн гүйцэтгэх захирал Тьери Плайзэн

  • Дорноговь аймгийн Засаг дарга Ганхуяг “би зогсоох эрхгүй” гэж зөрүүдлэсэн боловч малчдын шаардлагаар “дээш нь танилцуулъя” гэв.
  • Цөмийн энергийн газраас “Кожеговь компанийн үйл ажиллагааг зогсоох үндэслэл байхгүй”гэв.
  • “ Арева Монгол” компанийн гүйцэтгэх захирал Тьери Плайзэн:  “Бид цаашдаа үйл ажиллагаагаа үргэлжүүлэх болно, Монголын Засгийн газар бидэнд энэ эрхийг олгосон. Бид Монголын хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа”
  • Үүнийг Улаанбадрахын малчид Зүүнбаянгийнхантай хамтарч газар дээр нь эсэргүүцнэ гэж шийдэв.

Төр, Засаг маань Ард түмний төлөөлөл биш болсоноо нотолсоор байгаа тул Үндэсний язгуур эрх ашиг, эх орон газар шороогоо аврах зорилгоор 50-аас дээш настны гишүүнчлэлтэй “ҮХЭХЭЭС АЙХГҮЙ ӨВГӨДИЙН ХОЛБОО” -г байгуулжээ.
Голомт ЦЭХ

—————————————————————————————————————————–

Холбоотой мэдээ:


Наото Кан: Хамгийн найдвартай АЦС бол АЦС огт барихгүй байхыг хэлнэ.


           Фукушимад атомын цахилгаан станц (АЦС) осолдож, Монголд улсад цөмийн хаягдал булшлах тухай шуугиан гарснаас хойш даруй 2 жил өнгөрчээ. Анхландаа дуугаа хураан нурмайж байсан цөмийн бизнесчид сүүлийн үед дуу нь чангарч, хэвлэлээр АЦС-ын гайхамшгийг шагшин магтаж, Монголчуудыг үхлийн эргүүлэг рүү татаж оруулахаар чармайлдах болжээ. Асар их мөнгөтэй цөмийн салбарын амин асуудал нь сая жилийн туршид үхлийн цацрагаар шарах цөмийн хаягдлын асуудал. Монголчууд бид уран олборлож, АЦС барьснаар хүний өөрийн гэлтгүй цөмийн хаягдлын агуулах болж хувирах аюултай  гэдгийг Голомт -Цөмийн Эсрэг Хөдөлгөөнийхэн (AHM) анхааруулж бичсээр, баримтаар нотолсоор ирснийг голомт.орг дээрээс дэлгэрэнгүй уншиж болно. Өнөөдөр та бүхэнд Фукушимагийн цөмийн ослын үед Японы Ерөнхий Сайд байсан Наото Каны 2013 оны 3 сарын 11-нд  хэлсэн үгийг хүргэж байна. Тэрбээр  “хамгийн найдвартай хамгийн найдвартай атомын цахилгаан станц бол огтooc атомын цахилгаан станц барихгүй байх явдал “гэж дүгнэсэн нь эрхбиш нэгийг бодогдуулах буй заа.  

Хүндэтгэсэн,
Амарлин

Хелен Калдикоттын Сангаас үзүүлж байна

Эмч нар Нийгмийн Хариуцлагын төлөө ТББ-тай хамтран бүтээв

                                                               2013 оны 3 сарын 11

Фукушимагийн цөмийн гамшгийн тухай Ерөнхий сайдын дурсамжаас

Төлөөлөгчдийн Тэнхимийн гишүүн, Япон улсын Ерөнхий сайд асан Наото Кан

 

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Наото Кан гэдэг.  2011 онд Фукушимагийн гамшиг тохиолдоход би Япон улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Надад Хелен Калдикотын Сангаас зохион байгуулж буй симпозиумын урилга ирүүлсэн боловч харамсалтай нь би тус хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй боллоо.  Оронд нь би ослын үеийн үйл явдлыг дурсан өгүүлсэн видео бэлдсэнээ та нарт илгээж байна. Read the rest of this entry »


Улаанбадрахад хорогдсон мал хөхөө өвлөөр илжирсэн нь учиртай юу?


Дорноговийн Улаанбадрах суманд мал сүрэг олноор хорогдож, үхсэн мал нь өвлийн хүйтэнд илжирч, бас Улаанбадрах сумынхан хүүхэд шуухадгүй хөхүүлж ханиадаг эдгэрдэггүй өвчин тусаад олон сарын нүүр үзлээ. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид өргөх бичиг бариад ч малчдын зовлонг тоож үзсэн хүн алга. Цөмийн Энергийн Газрынхнаар толгойлуулсан ажлын хэсгийнхэн очиж судлаад “Тайван амгалан байцгаа, уран, цацраг, Аревагаас огт болоогүй, юунаас болсныг гадаадад судалж мэднэ” гээд явснаас хойш малчдын горьдлого тасарсан.  

Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөнийнхөн Дорноговьд учирсан гамшгийн талаар судалж, харийнхны өмнөөс золиослогдож буй Монгол малчдын тухай мэдээллийг түргэн шуурхай түгээх, цацрагийн чимээгүй аюулын талаар нийтийг сэрэмжлүүлэхээр ажиллаж ирсэн.  Түрүүчийн нийтлэлдээ бид чухам ямар учраас малын элэг уушиг харлаж толботдог талаар тайлбарласан.  Тэгвэл өвлийн хүйтэнд үхсэн мал үмхийрдэг, нохой шувуу тоож хөнддөггүй,  бас хүн ард ханиадагийн учрыг эндээс уншаарай.

Ураныг газрын гүнд уусган олборлох аргын тайлбар

Газрын гүн рүү  өрөмдөж гаргасан цооногоор ураны чулуулаг руу хүхрийн хүчил устай хамт шахаад хэдэн сар болгодог. Газрын гүнд хүхрийн хүчил нь ураны задралын 3 дахь элемент болох Ради -тай урвалд орж  Радийн сульфат гэдэг нэгдлийг үүсгэнэ. Улмаар уран агуулсан химийн бодистой шавар шавхайгаа газрын гадаргуу дээр соруулан гаргаж ирж  ураныг нь салгаж авна. Уран нь уусамтгай тул уусмалдаа үлдэж харин уусдаггүй радийн сульфат үлдэгдэл шаварт тунаж үлддэг. Хүхрийн хүчил шахдагийн гол учир нь хэрэгтэй ураныг хэрэггүй бөгөөд хортой Радигаас салгаж авахад оршдог байна.Тэрхүү үлдэгдэл шаварыг ил цөөрөмд хийж, ууршуулдаг. Цөөрөм хатаж ууршсаны дараа Ради болон түүний задралын элементүүд болох цацраг идэвхит Радон, Полони  салхиар тархаж, байгаль орчныг цацрагаар бохирдуулдаг. Ураны задралаар үүсэх Ради, Радон, Полони зэрэг элементүүд нь харьцангуй хурдан задардаг бөгөөд задралын явцдаа  уранаасаа илүү маш хүчтэй цацрагаар шардаг ажээ. (Жишээлбэл 1 грамм Ради 1 секундэнд 37 тэр бум удаа задардаг байна. Задрал болгон цацраг ялгаруулна.) Ураны уурхай хаагдсанаас хойш ч гэсэн байгаль орчны цацрагийн бохирдлын асуудал байсаар байх болно.(Эх сурвалж: Prof. Dr. Henning von Philipsborn Universität Regensburg Fakultät für Physik “Radon, Vorfahren und Nachkommen”, хуудас 12 )Radiumsulfat

)

 

Дорноговь, Улаанбадрах, Арева

Дорноговь, Улаанбадрах, Арева

Read the rest of this entry »


Ураны аюулд нэрвэгдсэн Улаанбадрахын тэмдэглэл


Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажилласан тэмдэглэл

Fig2

Францын “Арева” корпорацийн охин компани Кожеговь  компаниас ураны хайгуул хийж, туршилтын журмаар ураны шар нунтаг гаргаж буй Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Голомт-ЦЭХ”, “Гал Үндэстэн Xолбоо”, Хохирогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, “Эх oрныхоо аюулгүй байдлын тѳлѳѳ зүтгэе” ТББ-уудын төлөөлөгчид 2013 оны 5 сард очиж ажилласан  аян замын тэмдэглэлийг та бүхэнд танилцуулж байна. Биднийг Дорноговь аймагт аялах замын зардал, унаа машин, бензин, хүнс зэргийг авахад зориулан мөнгө хандивласан Анти Нуклеар Мүвмент Фэйсбүкийн бүлгийнхэндээ болон бидний үйлсийг дэмжигчидэд баярлалаа. Улаанбадрахын тухай дэлгэрэнгүй мэдээллийг бидний хөтөлдөг http://golomt.org блогоос сонирхоно уу?

Read the rest of this entry »


Арева Конго улсад уран олборлолтоо зогсоожээ.


nw_golden-M0001

2013-6-11 ATOMIC AFRICA –  “Атомын Африк” баримтат киноны нээлт Германы Хэрфорд хотод болов. Энэ киноны нээлтийн үйл ажиллагаанд Ардчилсан Конго улсын Анти-Нуклеар үзэлтэн Голден Мисабико оролцож “Африкт уран олборлолт өвчин үхэл авчирч байна” гэсэн сэдэвтэй илтгэл тавив. Read the rest of this entry »


Улаанбадрахчуудын гаргасан Уранд хордсон малын жагсаалт


Uran DG32012 оны 5 дугаар сарын 25-ны байдлаар

Ц.Дорждэрэмийнд       2 нүд сохор,атанга хөлтэй ботго

Д.Мөнхсуурийнд           үсгүй, улаан шалдан хурга

Д.Оргодолынд             хөл нь атанга, босдоггүй хурга

Х.Пүрэвдоржийнд        хүн шиг толгойтой, үсгүй шалдан хурга Read the rest of this entry »


“Голомт ЦЭХ” ТББ-ын тэргүүн Др.Г.Ариунболдын Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян сумын малчидтай хийсэн ярилцлагууд/ 2013 оны 5 сар



Улаанбадрахынхан дээр туршилт хийсээр байх гэж үү?


Gajig malОРШИЛ

Францын Арева компанийнхний ураны хайгуул хийж, туршилтын журмаар 2,700 гаруй тонн шар нунтаг олборлосон Дорноговь аймгийн Улаанбадрах болон Зүүнбаян сумдад мал сүрэг, нэн ялангуяа төл мал нь олноороо үхэж зулбаж буйн учрыг олох гэсэн малчид аргаа бараад удаж байгаа билээ. Газар дээр нь очиж шинжилсэн Мал Эмнэлэг Үржлийн Газрын мэргэжилтнүүд 2013 оны 3 сард малын үхэл нь “цацрагийн болон хүнд металлын ужиг хордлогоос үүдэлтэй ” гэж (1) дүгнэсэн байдаг. Гэвч мал эмнэлгийн шийдвэрийг Засгийн Газраас нэн даруй хүчингүй болгосон төдийгүй “цацрагийн” гэж бичиж зүрхэлсэн ажилтнуудад нь Ерөнхий Сайд хатуухан банга хүртээсэн сурагтай.    Read the rest of this entry »