АНМ-ын орчуулсан богино хэмжээний кинонууд гарна


Мэдээг бичсэн: Мигаа Могод

4 сарын 7-ны Бямба гаригт 22:30 минутаас Анти Нуклеар Мүвментийнхэн герман хэлнээс орчуулcaн “Цөмийн хаягдал”гэдэг нэртэй богино кинонууд ТМ сувгаар гарна. Давталт 8-ны Hям гаригт 15:50-с.

Цааш нь тараагаарай, баярлалаа.


Минаматагийн эмгэнэл Фукушимад давтагдаж байна


Мөнгөн усанд хордсон хүмүүс тахир дутуу болж, олон хүүхэд өвчилсөн аймшигт Минаматагийн өвчнийг дэлхий нийтэд таниулж, шударга үнэний төлөө тэмцэж явсан Япон эмэгтэй түүх Фукушимад давтагдаж буй тухай сонингийн ярилцлагандаа өгүүлжээ. Харин уншигч та бүхэн түүний ярилцлагыг уншаад Хонгорт болсон эмгэнэлийн талаар эргэцүүлэн бодоорой.

Хонгор сумынхан хордоход хариуцлага хүлээсэн хүн байхгүй. Тэгвэл Монгол улсад АЦС барьж, уран олборлож, цөмийн түлшний хаягдал булшилснаас үүдэх хариуцлагыг хэн хүлээх вэ? Read the rest of this entry »


news.mn Майничи сонины цөмийн хаягдал булшлах тухай нийтлэлийг алдаатай орчуулж хүргэжээ.


News.mn дээр Н. Энх гэдэг хүн Майничи сонины 3 сарын 13-ны дугаарын нийтлэлийг орчуулж тавьжээ. Ингэхдээ утгын  ноцтой алдаа хэд хэдэн хийснийг залруулж , шинээр орчуулaн тавьж байна.

http://world.news.mn/content/100142.shtml


Орчуулсан Амарлин

  Read the rest of this entry »


Зуу ч наслахгүй байж зуун мянган жилийн гай зовлон авчруузай!


          Майничи сонины 2 сарын 21-ний дугаарт ерөнхий сайд С. Батболд АЦС барих гэрээ хийх зорилгоор Япон улсад айлчлах тухай мэдээ гарчээ (1).

 

Сонирxож судлавал, ерөнхий сайд ба түүний гэргий нь ЭБЭX-ийн сайд Д. Зоригт, Сангийн сайд Д. Хаянхярваа, Дэд бүтцийн сайд Ц. Дашдорж, Байгаль Орчны дэд сайд Ч. Жаргалсайхан, ЭБЭХ-ийн дэд сайд Т. Энхтайван, Read the rest of this entry »


Атомын цахилгаан станц цусны хорт хавдар үүсгэдэг нь нотлогджээ


Сүүлийн жилүүдэд атомын цахилгаан станцын (АЦС) хэвийн ажиллагааны явцад ялгардаг цацраг идэвхийн талаар олон янзын судалгаа хийгдэж, АЦС хортой, хоргүй гэж маргасаар ирсэн. Тэгвэл сүүлд хийгдсэн Герман болон Францын эрдэмтдийн судалгаагаар АЦС хүүхдэд хорт хавдар үүсгэдэг нь баттай тогтоогджээ. Read the rest of this entry »


Хорт хавдарт нэрвэгдсэн Герман тосгон


       2012 оны 2 сарын 10-ны “Шпигель” хэмээх Европын хамгийн том сонин болох Германы долоо хоног тутмын хэвлэлд гарсан нийтлэлийг бага зэрэг товчлон орчуулснаа та бүхэнд толилуулья. Цөмийн эрчим хүч гэгчийг “хамгийн цэвэр, хамгийн аюулгүй, байгальд ээлтэй” хэмээн уянгалуулан сурталчилж, үнэн бодит мэдээллийг хааж буй олон мэдээний цаана тэдэн тэрбумаар хэмжигдэх бохир бизнесийнхэн, тэдний гар хөл бологсод байдаг. Үнэн зөв, баримттай, эх сурвалжтай  мэдээллийг та бүхэнд хүргэхийн тулд http://golomt.org цаашид ч ажилласаар байх болно.

 

Хорт хавдарт нэрвэгдсэн Герман тосгон

Хаук Гоос

Эх сурвалж: http://www.spiegel.de/international/germany/0,1518,813852,00.html

Германы баруун хойт хэсэгт, Элба мөрний адагт орших Вивилсфлет хэмээх 1,500 оршин суугчтай бяцхан тосгоны айл бүр хорт хавдар гэгч аймшигт өвчинтэй хэдийний танил.  Тосгоныхон ч өөрсдийгөө хараал туссан мэт санах болжээ. Харин тэдний өвчлөлийн учир шалтгааныг тодруулахад эрх баригчид огтхон ч санаа тавихгүй байгаа нь тэдний зовлон дээр зовлон нэмсээр. Read the rest of this entry »


Судалгааны дүн: Цөмийн эрчим хүч бол эдийн засгийн ашиггүй баc цаг уурын дулааралд эерэг нөлөө үзүүлж чадахгүй


Орчуулсан Мигаа

Австри улсын байгаль орчны хүрээлэн болон Эрчим xүчний төвөөс хийсэн “Цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн тайлан ба хүлэмжийн хийн бохирдол” судалгааны дүн

Вена. Австри улсын эрчим хүчний агентлагийн захирал Петер Траутманн “Цөмийн энерги бол байгаль орчинд халтай төдийгүй эдийн засгийн хувьд алдагдалтай“ гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн  тэрээр  1 киловатт цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд  1 киловатт сэргээгдэх эрчим хүч үйлвэрлэхээс илүү хүлэмжийн хий (CO2) ялгардгийг тогтоосон байна.

“Ирээдүйд ураны хүдэр дэх ураны агууламж улам багасах болно.  Тиймээс уран олборлоход илүү  их хэмжээний эрчим хүч шаардагдана. Ураны хүдэр дэх ураны агууламж 0,01%-д хүрэхэд түүнийг олборлож, ашиглах нь алдагдалтай болно” гэж Австрийн байгаль орчны хүрээлэнгийн мэргэжилтэн, тус судалгааны ажлын удирдагч Андреа Валнэр тэмдэглэсэн байна.

Харьцуулвал, дэлхий нийтэд олборлож буй ураны хүдэр дэх ураны агууламж сүүлийн 50 жилд дунджаар  0,05%-0,15% байжээ.

Умард Ирландын Даблин хотод болсон “Цөмийн эрчим хүчний тайлан” сэдэвт  дэлхийн уур амьсгалын асуудлаарх бага хурал дээр цөмийн эрчим хүчний салбарын шийдэгдээгүй асуудлууд болох цөмийн хаягдал, АЦС-ын аюулгүйн байдал гэсэн олны танил асуудлуудыг хэлэлцсэнээс гадна цөмийн эрчим хүч нь дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс сэргийлэх шийдэл биш юм гэдгийг тодруулж өглөө.

Уран нь газрын тосны нэгэн адил шавхагдах байгалийн нөөц тул цөмийн эрчим хүч үйлдвэрлэх нь ирээдүйгүй, ердөө түр зуурын хэрэгцээг хангах төдий ажээ. Тиймээс цөмийн эрчим хүчний салбарт оруулж буй хөрөнгө оруулалт болгон нь сэргээгдэх эрчим хүчний тогтолцоог хөгжүүлэхэд  саад учруулж байна гэж Траутманн дурджээ.

Өнөөдөр 0.1%-ийн агууламжтай ураны хүдрээс 1 киловатт/цаг цахилгаан эрчим хүч  үйлдвэрлэхэд 26 грамм нүүрс хүчлийн давхар исэл ялгарч, орчныг бохирдуулдаг байна.

Ураны агууламж 0.01%-д хүрэхэд дээр дурьдсан хэмжээний цахилгаан үйлдвэрлэхэд ялгарах  нүүрс хүчлийн давхар ислийн хэмжээ  210 грамм хүртэл өсөх болно. Энэ нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийн явцад ялгарах 3-60 грамм нүүрс хүчлийн давхар ислийн бохирдолтой өрсөлдөх чадваргүй нь ойлгомжтой.

Цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд СО2 хий бага ялгардаг, бас үнэ өртөг нь хямд байдаг гэсэн ойлголт нийгэмд төлөвшсөн байдаг. Гэвч яг үнэндээ цөмийн салбар шууд болон шууд бус татаас дэмжлэгүүдийг авч байж энэ ойлголтыг амьдралд хэрэгжүүлдэг ажээ.

“Хэрвээ цөмийн салбар үнэхээр асар хямд эрчим хүч үйлдвэрлэдэг бол чөлөөт зах зээлийн үед шинэ реакторуудыг хувиас санхүүжүүлэх бүрэн боломжтой байх ёстой. Гэтэл тийм тохиолдол хаана  ч алга. Дэлхийд хувийн секторын санхүүжилттай ганц ч АЦС байхгүй. 60 гаруй жилийн туршид хямд цахилгаан үйлдвэрлэдэг гэж яригдсаар байгаа  технологи өнөөдрийг хүртэл улсаас татаас дэмжлэг авсаар байдаг нь гайхалтай” гэж Реннэр дурджээ.

Цөмийн эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийн тайланг  бүрэн эхээр нь эндээс татаж авч болно. (Герман хэл дээр)

http://www.energyagency.at/fileadmin/aea/pdf/publikationen/broschueren/Endbericht_LCA_Nuklearindustrie.pdf

http://oekonews.at/index.php?mdoc_id=1065302


АЦС БАРИХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ?


Бичсэн: Б. Нямбаяр    инженер Т. Минжүүр  
График дизайн: Г. Ганбаяр, Л. Мөнхтөр

Та бүхэнд чин сэтгэлээcээ талархаж байна.
Амарлин

2011-07-28

Цөмийн хаягдал хаях нууц санаархал буюу Монголд АЦС барих тухай судалгаа ямар зорилготой вэ?

 

          Цөмийн эрчим хүчтэй холбогдолтой өргөн хэлэлцүүлэг явагдаж байгаа энэ цаг үед атомын цахилгаан станц (АЦС) барьж ашиглахтай холбоотой эдийн засгийн тооцоог салбарын мэргэжилтнүүд хийснийг танилцуулъя. Read the rest of this entry »


Баримт: Цөмийн хаягдал ба дуусдаггүй шунал хүсэл


Цуврал—1

       (“Дуусдаггүй яриа–Цөмийн хаягдал” нэвтрүүлгээс сэдэвлэв)

                    2011 оны 5 сарын 21-нд ТВ 25-аар “Дуусдаггүй яриа: Цөмийн хаягдал” шууд нэвтрүүлэг гарсан. Тус нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Д. Энхбат (хөтлөгч), О. Чулуунбат, Н. Батбаяр, Л. Гантөмөр нараас гадна ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А. Ундраа, мөн ШУА-ийн Физик Техникийн Хүрээлэнгийн доктор Тогоо гуай оролцсон юм. Тэдний зарим нь Монголд цөмийн хаягдал булах асуудaлтай нэр холбогдоoд авсан тул дээрх нэвтрүүлэг олны анхаарлыг татсан. Тэгвэл тус нэвтрүүлэгт хэн юу хэлсэнд дүн шинжилгээ хийcнээ та бүхэнд хүргэж байна.

                  Ингээд нэвтрүүлэгт ярилцсан зарим асуудлуудаас товч байдлаар толилуулъя. Хүмүүсийн яриаг ойлгомжтой болгох үүднээс зарим нэг сул үгийг хассанаас өөр засвар өөрчлөлт оруулаагүйг анхаарна уу. Мөн нэвтрүүлгийн аудио бичлэг болон видеог эндээс сонирхож болно.

 

Read the rest of this entry »


Фукушимад болж буй үйл явдал: Цөмийн түлшний нэвчилт


Фукушимад болж буй үйл явдал: Цөмийн түлшний  нэвчилт гэдэг хайлахаасаа ч долоон дор

06/13/2011

Орчуулсан Амарлин

Эх сурвалж: http://www.shortnews.com/start.cfm?id=89710

Фукушима дахь байдал улам дордож буй тухай шинэ мэдээнд өгүүлэхдээ АЦС-ын 1,2,3-р реакторууд хэт халснаас цөмийн түлш хайлсан ба түүгээр зогсохгүй бүр гадагш нэвчин урссан байх  талтай хэмээжээ.

Хайлах (“meltdown”) гэдэг нь цөмийн түлш хэт халснаар хайлж, реакторын голыг гэмтээхийг хэлдэг бол  хайлсан цөмийн түлш реакторын ёроолоор  нэвчиж, хөрсөнд шингэхийг нэвчилт (“melt-through”)гэдэг. Цөмийн түлшний нэвчилт нь цөмийн ослын улмаас гарч болох хамгийн золгүй үйл явдалд тооцогддог байна.

Нөхцөл байдал туйлын ноцтой байгаа бөгөөд Японы дээгүүр албан тушаалтан Ичиро Озава  гэгч энэхүү нэвчилтийг зогсоох талаар арга хэмжээ авахгүй бол зөвхөн Фукушима төдийгүй нийт  Японы газар нутаг дээр хүн амьдрах боломжгүй болох аюултай хэмээн анхааруулжээ.

 


Бидний тархийг ХЭН ХЭРХЭН угааж байна вэ?


Тархи угаагчид

 Шинэчилж засварласан : 2011 оны 6 сарын 20

 

Сэтгүүлч: Харанхуйд хулгай хийхэд хялбархан. Нөгөө талаасаа харанхуй өөрөөр хэлбэл, мэдлэг муутай байгаа хүмүүсийг хуурахад амархан байдаг учраас харанхуй хэвээр нь байлгах сонирхол байдаг, мэдээж улстөрчид эрх баригчдад…?

Read the rest of this entry »


Фукушимагийн цацрагийн хорт үр дагавар мэдэгдэж эхлэв үү?


Фукушимагийн АЦС-ын цацрагт төрөөгүй байхдаа хордсон анхны хохирогч илрэв бололтой

 

ОХУ-ын Russia Today ТВ-ийн сувгаар Фукушимагийн АЦС-ын ойролцоо чихгүй, мухар толгойтой чандага төрсөн тухай мэдээлж, цаашид Япон хүүхдүүд ч бас ийм гажигтай төрөх вий гэж түгшиж буйг тэмдэглэв. Энэ талаар Армяны хэвлэлд, мөн АНУ-ын “San Francisco  IBTimes” сонинд бичсэн байна. Read the rest of this entry »


Бид АТОМыг удирдаж сурсан уу?


АЦС = ЦӨМИЙН АЮУЛ

.

Саяхны ТВ25-аар гарсан “Цөмийн xаягдал– Дуусаагүй Яриа” нэвтрүүлгээр “Хүн төрөлхтөн атомыг удирддаг болчихсон” гэж эрх мэдэлтнүүд ам булаалдан ярьж, Фукушимагийн ослыг Япончуудын арчаагүй байдлаар тайлбарлаж байсан.

Зөвхөн “арчаа сайтай” Монголчууд л АЦС барьвал осол аюулгүй амар мэнд байх нь дээгүүр хэдэд тодорхой ажээ. 

Гэтэл Японы цөмийн ослын дараа атомын өмнө хүчин мөхсөө мэдэрсэн дэлхийн улс орнууд АЦС-уудаа хаах шийдвэр гаргаж эхэллээ. Итали улс АЦС-уудаа сэргээн ашиглах асуудлаа жилээр хойшлуулж, Швейцарь улс АЦС-аа аажмаар хааж, 2034  гэхэд атомгүй улс орон болохоо мэдэгдсэн бол Германчууд 6 сарын 6-нд ард түмнээсээ санал хурааж асуудлыг шийдэх болсон ба АЦС-уудаа хаана гэдэгт итгэлтэй байна. 

Хэрэв та Монголын эрх баригчдын үгэнд эргэлзэж байгаа бол УБЦТК ХК-ний зөвлөх инженер Т. Минжүүр гуайн ирүүлсэн мэдээллийг үзээрэй.   

Цаг заваа гаргаж мэдээлэл бэлтгэсэн Минжүүр гуайдаа баярлалаа.

Хүндэтгэсэн,
Амарлин Read the rest of this entry »


Хэн юу хэлж, хийж явааг мэддэг хүн байна уу?


ТВ25 Цөмийн xаягдлын тухай “Дуусдаггүй Яриа”

 

Саяхан буюу 2011 оны 5 сарын 19-ний 20:00 ТВ25-аар гарсан Цөмийн xаягдлын тухай “Дуусдаггүй Яриа” нэвтрүүлэг ширүүхэн болж өнгөрчээ. Тус нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Д. Энхбат, О.Чулуунбат, Л.Гантөмөр, Н.Батбаяр, ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ундраа гэх мэт хүмүүс оролцжээ. (Харин чухал хүмүүсийн нэг МонАтомын Бадамдамдин хаана үлдчихэв дээ???) Read the rest of this entry »