АЦС хөхний хорт хавдар үүсгэдэг тухай эрдэмтэд анхааруулж байна


• Их Британид Уэлсийн Травсфинид, Брэдсвелл ба Хинкли Пойнт дахь АЦС-уудын ойр орчимд оршин суугчдын дунд хорт хавдрын өвчлөлийг судалжээ

• Уэлсийн АЦС-ын ойр хавьд хөхний хорт хавдрын тохиолдол улсын дунджаас даруй тав дахин өндөр байжээ

• Брэдсвелл ба Хинкли Пойнт орчимд хоёр дахин өндөр байгааг илрүүлжээ

• Судлаачид судалгааны үр дүнг маш тодорхой бөгөөд онц чухал хэмээн дүгнэжээ

АЦС-ын салхин дор амьдардаг бүсгүйчүүд бусдыгаа бодвол хөхний хорт хавдар тусах эрсдэл тав дахин өндөр байгaa талаар эрдэмтэн судлаачид анхааруулж байна. Судлаачдын баг Хойт Уэлсийн Травсфинид, Эссекс дахь Брэдсвелл болон Сомерсет дэх Хинкли Пойнтийн АЦС-уудын зэргэлдээ оршин суугчдын дунд 3 тусдаа судалгаа хийж, хорт хавдрын өвчлөлийг судалжээ. Судалгааны дүнд дээрх 3 газар нутагт гурвууланд нь хорт хавдрын өвчлөл, нэн ялангуяа хөхний хорт хавдрын тохиолдол улсын дунджаас хавьгүй өндөр байгааг олж илрүүлсэн байна.

Уэлсийн Травсфинидын АЦС-ын салхин дор амьдардаг 60 хүртэлх насны эмэгтэйчүүдийн дунд хорт хавдар тусах эрсдэл 5 дахин өндөр байгаа талаар эрдэмтэн судлаачид анхааруулж байна

Травсфинид АЦС-ын орчимд хөхний хорт хавдарын өвчлөл улсын дунджаас тав дахин, Эссекс болон Сомерсетийн АЦС-уудын ойр хавьд амьдардаг эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл 2 дахин өндөр байдгийг судалгаагаар нотолжээ. Травсфинид орчимд бусад төрлийн хорт хавдрын өвчлөл улсын дунджаас хоёр дахин их тохиолддог байна. Дээрх судалгааг өмнө нь Аберистбид ажиллаж байсан одоо Ригад байрлах Латвийн Шинжлэх Ухааны Академид алба хашиж буй эрдэмтэн доктор Крис Басби зохион байгуулжээ.

Read the rest of this entry »

Advertisements

Фукушимагийн хор уршиг дөнгөж эхэлж байна


2011 оны 3 сарын 11-нд Японд аймшигт осол гарахад цочирдсон Монголчууд газар нутгаасаа тасалж өгөхөөс ч буцахгүй байсан үе саяхан. Гэвч хэдхэн жил өнгөрөхөд, сонин хэвлэлээр мэдээ ч үзэгдэхээ больж, Монголчууд ч Фукушимагийн цөмийн ослыг мартагнаж, аль дээр үеийн улирч баларсан зүйл мэтээр бодох болжээ. Гэтэл үнэндээ бол АЦС осолдоход хяналтаас гарч алдагдсан цезий, иод, плутони, стронци зэрэг асар их цацраг идэвхтэй бодисууд өнөөдөр ч Фукушимад алдагдсаар, орчин тойрныг хордуулсаар байгаа билээ.

Цацраг идэвхит изотопууд нь хүний биед шингэж, улмаар цусны хорт хавдар буюу лейкемия, мөн зөөлөн эдийн болон ясны хорт хавдар, түүнчлэн бусад төрлийн хорт хавдар үүсгэхийн зэрэгцээ эд эсийг гэмтээж, ургийн гажигт хүргэдэг. Тэдгээр изотопуудын хагас задралын хугацааг сонсоход л хор уршгийнх нь цар хүрээ ойлгомжтой. Тухайлбал, плутонийн изотоп Pu-238 гэхэд 87.7 жил, Pu-239 –24 мянга 100 жил, Pu-240 –6 мянга 560 жил болж байж дөнгөж хагас нь задардаг. Стронций-90, Цезий-137 изотопууд хагас задрахад 29.1 –30 жил шаардагддаг.Fukashima_Rad_March20121

Бүдүүн тоймоор зүйрлэвэл, та савтай бэх барьж яваад усан сангийн хажууд унагаж хагалжээ. Бэх ус руу бага багаар урсан орсоор байна. Тэр их усанд жаахан бэх орсон ч сүртэй юм юу л байв гэж бодож болно. Тэгвэл 24 мянган жилд ч дуусахааргүй тийм их бэх бол та яах вэ?.. Өдөрт хэдэн зуун мянган тонн цацрагтай ус Номхон далайд алдагдаж буйг багасгахын тулд Япончууд осолдсон АЦС-уудыг тойруулан мөсөн хана босгохоор төлөвлөсөн гэдэг. Бодвол өөр арга олдоогүй бололтой.

Фукушимагийн жинхэнэ хор хөнөөл нь дөнгөж л эхэлж байна. Цаашид та бидний амьдралын туршид буюу мөнхөд үргэлжилсээр байх болно. Тийм ч учраас дэлхий нийтээрээ Фукушимад болж буй үйл явдлын өрнөлийг анхааралтай ажигласаар ирсэн билээ.
Read the rest of this entry »


Японы засгийн газар НҮБ-тай хуйвалдаж, Фукушимагийн ослын хор уршгийг олон нийтээс нууж ирсэн


Helen Caldicot pic

Фукушимагийн цөмийн гамшиг ард иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй тухай мэдээллийг  тус улсын эрх баригчид НҮБ-ын удирдагчдын хамтаар ард иргэдээсээ нууж, таг дарсаар байна.

“Японы ард түмэн цөмийн ослын тухай мэдээллийг мэдэх зүй ёсны эрхтэй. Гэвч Олон Улсын Атомын Энергийн Газрынхан (ОУАЭГ), Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага (ДЭМБ) болон Японы Засгийн Газартай үгсэн хуйвалдаж, Фукушимагийн ослын эрүүл мэндийн чухал мэдээллийг нуун дарагдуулж, тэр бүү хэл худал мэдээлэл тарааж байгаа нь тодорхой байна” гэж цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл, цөмийн дайны хор хөнөөлийн эсрэг олон жилийн туршид тууштай тэмцэж, өндөр хүндтэй шагналуудын эзэн болсон эмч, доктор Хелен Калдикот ярив.

“Өвчин туссан хүмүүст өвчин нь цацрагаас үүдсэн байж болзошгүй талаар хэлж болохгүй гэж дээрээс тушаал өгсөн болохоор эмч нар маш хүнд байдалд орсон. Уг нь иргэд өөрсдийн болоод үр хүүхдийнхээ эрүүл мэндийн талаар үнэнийг мэдэх эрхтэй шүү дээ,” гэж доктор Калдикот хэлж байлаа.

Read the rest of this entry »


Германчууд 275 мянган тонн жинтэй АЦС-ыг эд анги бүрээр нь задална


Control dismantle

Agence France-Presse. 2014 оны 7 сарын 30. Дэлгэц руу анхааралтай ширтсэн хэвээр арааг залж, автомат хөрөөг алсаас удирдаж байгаа  залуу бол Германы хаагдсан АЦС-ын эд анги төмөр савааг туйлын болгоомжтойгоор салгаж байгаа оператор юм.

Германы баруун өмнөд хэсэгт орших Баден-Вюртембургийн эрчим хүчний компанийн эзэмшдэг Обрихэймийн АЦС-ын реакторын цөм дэх эд анги бүрийг хөрөөдөж салгах асар их цаг хугацаа, хөрөнгө санхүү шаардсан ажил талдаа ороод байна.

Энэ ажлын зорилго нь 37 жилийн настай АЦС-ын бүх техник, тоног төхөөрөмж, дамжуулах хоолой гэх мэтчилэн нийлээд 275 мянган тонн жинтэй эд ангиудыг салгах явдал юм. Эдгээр эд ангиудын 1 нэг хувь орчим буюу 2 мянган тонн нь цацраг идэвхтэй материал юм байна. Read the rest of this entry »


Японы засгийн газaр Фукушимад цөмийн хаягдал агуулах байгууламж барих төлөвлөгөөнөөсөө татгалзлаа


 

Ажилчид  ТЭПКО-гийн (Токиогийн Эрчим хүчний компани) эзэмшил цунамид гэмтсэн Фукушима Даичи АЦС-ыг тойруулан газар дор хамгаалалтын мөсөн хана босгож байгаа нь. Гэрэл зургийг: Мэдээллийн Ройтерс агентлаг, Кимимаса Маяма.

Ажилчид ТЭПКО-гийн (Токиогийн Эрчим хүчний компани) эзэмшил цунамид гэмтсэн Фукушима Даичи АЦС-ыг тойруулан газар дор хамгаалалтын мөсөн хана босгож байгаа нь. Гэрэл зургийг: Мэдээллийн Ройтерс агентлаг, Кимимаса Маяма.

Москва, РИА Новости мэдээллийн агентлаг. 2014 оны 7 сарын 29.
Японы засгийн газрын Фукушима-1 АЦС-ын ойролцоох цацрагт хордсон газар нутгийг худалдан авч цөмийн хаягдлын агуулах байгуулах гэсэн төлөвлөгөө бүтэлгүйтлээ хэмээн Japan Today сонин өнгөрсөн Мягмар гариг мэдээлжээ.
 
Тус цахим сонинд бичсэнээс үзвэл орон нутгийн оршин суугчид засгийн газрын төлөвлөгөөг зөвшөөрөөгүй тул газраа зарахаас татгалзжээ. Тэдний дунд Фукушима-1 АЦС-аас 20 км-ийн тойрог дотор оршдог, цацраг идэвхит бодисонд хэт ихээр бохирдсоны улмаас хүн амьдрах боломжгүй хэвээр байгаа газрын эзэмшигчид ч байсан юм.    Read the rest of this entry »


Фукушимагийн 1-р АЦС-ыг барьсан инженер “Цөмийн эрчим хүч бол найдваргүй зүйл” гэж Тайваньчуудад анхааруулжээ


Ко Шу Линг

Киодо сонин ба Ассошиэйтид Пресс

2014 оны 1 сарын 16

2013 оны 12 сарын 22. Цөмийн эсрэг тэмцэгчид Токиод эсэргүүцлийн цуглаан дээр. Парламентийн ордонгийн гадна мянга гаруй хүн цугларч цөмийнэ рчим хүчнээс татгалзаж, 2011 оны Фукушимагийн гамшгийн дараа хаасан АЦС-уудыг дахин ажиллуулахгүй байхыг шаардаж байна. Жагсагчдын зүүсэн плакат нь Цөм хэрэггүй, АЦС бүү ажиллуул гэжээ. (Ассошиэйтид Пресс агентлаг)


2013 оны 12 сарын 22. Цөмийн эсрэг тэмцэгчид Токиод болсон эсэргүүцлийн цуглаан дээр. Парламентийн ордны гадна мянга гаруй хүн цугларч цөмийн эрчим хүчнээс татгалзаж, 2011 оны Фукушимагийн гамшгийн дараа хаасан АЦС-уудыг дахин ажиллуулахгүй байхыг шаардаж байна. Жагсагчдын зүүсэн плакат нь “Цөм хэрэггүй”, “АЦС бүү ажиллуул” гэжээ.
(Ассошиэйтид Пресс Агентлагийн зураг)

Тайвань, Тайпей —Фукушимагийн 1-р АЦС-ын 4-р реакторыг барилцсан Япон инженер АЦС нь угийн найдваргүй зүйл гээд Тайвань улсыг цөмийн эрчим хүчнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч ашиглахыг уриалжээ. Read the rest of this entry »


Наото Кан: Хамгийн найдвартай АЦС бол АЦС огт барихгүй байхыг хэлнэ.


           Фукушимад атомын цахилгаан станц (АЦС) осолдож, Монголд улсад цөмийн хаягдал булшлах тухай шуугиан гарснаас хойш даруй 2 жил өнгөрчээ. Анхландаа дуугаа хураан нурмайж байсан цөмийн бизнесчид сүүлийн үед дуу нь чангарч, хэвлэлээр АЦС-ын гайхамшгийг шагшин магтаж, Монголчуудыг үхлийн эргүүлэг рүү татаж оруулахаар чармайлдах болжээ. Асар их мөнгөтэй цөмийн салбарын амин асуудал нь сая жилийн туршид үхлийн цацрагаар шарах цөмийн хаягдлын асуудал. Монголчууд бид уран олборлож, АЦС барьснаар хүний өөрийн гэлтгүй цөмийн хаягдлын агуулах болж хувирах аюултай  гэдгийг Голомт -Цөмийн Эсрэг Хөдөлгөөнийхэн (AHM) анхааруулж бичсээр, баримтаар нотолсоор ирснийг голомт.орг дээрээс дэлгэрэнгүй уншиж болно. Өнөөдөр та бүхэнд Фукушимагийн цөмийн ослын үед Японы Ерөнхий Сайд байсан Наото Каны 2013 оны 3 сарын 11-нд  хэлсэн үгийг хүргэж байна. Тэрбээр  “хамгийн найдвартай хамгийн найдвартай атомын цахилгаан станц бол огтooc атомын цахилгаан станц барихгүй байх явдал “гэж дүгнэсэн нь эрхбиш нэгийг бодогдуулах буй заа.  

Хүндэтгэсэн,
Амарлин

Хелен Калдикоттын Сангаас үзүүлж байна

Эмч нар Нийгмийн Хариуцлагын төлөө ТББ-тай хамтран бүтээв

                                                               2013 оны 3 сарын 11

Фукушимагийн цөмийн гамшгийн тухай Ерөнхий сайдын дурсамжаас

Төлөөлөгчдийн Тэнхимийн гишүүн, Япон улсын Ерөнхий сайд асан Наото Кан

 

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Наото Кан гэдэг.  2011 онд Фукушимагийн гамшиг тохиолдоход би Япон улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Надад Хелен Калдикотын Сангаас зохион байгуулж буй симпозиумын урилга ирүүлсэн боловч харамсалтай нь би тус хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй боллоо.  Оронд нь би ослын үеийн үйл явдлыг дурсан өгүүлсэн видео бэлдсэнээ та нарт илгээж байна. Read the rest of this entry »