Эрх баригчид аа, дампуурсан Аревад Монголын ураныг ухахыг зөвшөөрөх үү?


Халаг гэж дээ… Хайран Монгол орныг минь гадаад, дотоодын дээрэмчин тонуулчид бие биенээсээ өрсөн тонож цөлмөж байгааг бид өдөр бүр харж, сонсож байна. Үлдсэн эрдэс баялгийг минь 2016 оны сонгуулиас өмнө амжиж дуусгахаар дайрч буй эрх баригчид өчүүхэн заяасан хүний үнэр, ичгүүр сонжуураа хуурамч багтайгаа хамт гээхэд ардаас нь аймшигт дүр төрх нь тодорч байна. Хамгийн сүүлчийн жишээ гэвэл ганц тонн ч хүрэхгүй алтны үнээр Ноён уулан дахь Гацууртын ордны 75 тонн алтыг Канадуудад өгөх гэж улайран зүтгэж, бас болоогүй ард түмний тархийг угаах гэж хор найруулж байгаа эрх баригчдын увайгүй үйлдэл байна.

Түүнчлэн дэлхийн зах зээл дээр ураны үнэ навс унасан байхад эрх баригчид Арева компанид уран олборлох тусгай зөвшөөрөл өгөхөөр завдаж байх юм. Гэтэл Арева дампуурлын ирмэг дээр ирсэнээ дэлхий дахинаа зарлачихаад байна. Манай эрх баригчид л нүдэн балай чихэн дүлий мэдэхгүй суух юм. Онгон дагшин байгаль, бэлчээр нутгийг минь хүхрийн хүчил, хүнд металл, цацраг идэвхит хаягдлаар дахин сэргэхгүй болтол нь бузарлаад явахад Монголчууд бид “буух эзэнгүй, буцах хаяггүй” хоцрох бодит аюул нүүрэллээ. Арева компани чимээгүйхэн дампуурч харин эрх баригчид маань он гаргаад ард түмэн биднийгээ xоoсон хар буурин дээрээ хаяaд, дахин хэзээ ч ирэхгүйгээр нүүхэд бэлтгэж байгаа гэнэ. Халаг минь дээ гэж. Хараад л суух уу, Монголчууд минь…

Э. Амарлин

ФРАНЦЫН ЦӨМИЙН САЛБАР УНАЛТАД ОРСOНЫГ МӨНГӨНИЙ ГАЧААЛД ОРСОН АРЕВА ИЛЧЛЭВ

areva2015-02-26. Блуумберг.

Олон арван жилийн туршид Францын эдийн засгийн амжилтын үндэс суурь гэгдсэн цөмийн салбар хямд төсөр эрчим хүчээр аж үйлдвэрүүдийг хангаж, шилдэг технологийн экспортыг тэтгэж, цалин үнэлэмж сайтай хэдэн арван мянган ажлын байрыг шинээр бий болгосон. Гэтэл өнөөдөр байдал орвонгоороо өөрчлөгдөж, цөмийн салбар нь улс орны хөгжилд саад учруулж, хойш нь татсан ачаа болж хувирчээ. Read the rest of this entry »