АЦС хөхний хорт хавдар үүсгэдэг тухай эрдэмтэд анхааруулж байна
Posted: 2015/06/11 Filed under: Атомын цахилгаан станц, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Ноцтой Leave a comment• Их Британид Уэлсийн Травсфинид, Брэдсвелл ба Хинкли Пойнт дахь АЦС-уудын ойр орчимд оршин суугчдын дунд хорт хавдрын өвчлөлийг судалжээ
• Уэлсийн АЦС-ын ойр хавьд хөхний хорт хавдрын тохиолдол улсын дунджаас даруй тав дахин өндөр байжээ
• Брэдсвелл ба Хинкли Пойнт орчимд хоёр дахин өндөр байгааг илрүүлжээ
• Судлаачид судалгааны үр дүнг маш тодорхой бөгөөд онц чухал хэмээн дүгнэжээ
АЦС-ын салхин дор амьдардаг бүсгүйчүүд бусдыгаа бодвол хөхний хорт хавдар тусах эрсдэл тав дахин өндөр байгaa талаар эрдэмтэн судлаачид анхааруулж байна. Судлаачдын баг Хойт Уэлсийн Травсфинид, Эссекс дахь Брэдсвелл болон Сомерсет дэх Хинкли Пойнтийн АЦС-уудын зэргэлдээ оршин суугчдын дунд 3 тусдаа судалгаа хийж, хорт хавдрын өвчлөлийг судалжээ. Судалгааны дүнд дээрх 3 газар нутагт гурвууланд нь хорт хавдрын өвчлөл, нэн ялангуяа хөхний хорт хавдрын тохиолдол улсын дунджаас хавьгүй өндөр байгааг олж илрүүлсэн байна.

Уэлсийн Травсфинидын АЦС-ын салхин дор амьдардаг 60 хүртэлх насны эмэгтэйчүүдийн дунд хорт хавдар тусах эрсдэл 5 дахин өндөр байгаа талаар эрдэмтэн судлаачид анхааруулж байна
Травсфинид АЦС-ын орчимд хөхний хорт хавдарын өвчлөл улсын дунджаас тав дахин, Эссекс болон Сомерсетийн АЦС-уудын ойр хавьд амьдардаг эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл 2 дахин өндөр байдгийг судалгаагаар нотолжээ. Травсфинид орчимд бусад төрлийн хорт хавдрын өвчлөл улсын дунджаас хоёр дахин их тохиолддог байна. Дээрх судалгааг өмнө нь Аберистбид ажиллаж байсан одоо Ригад байрлах Латвийн Шинжлэх Ухааны Академид алба хашиж буй эрдэмтэн доктор Крис Басби зохион байгуулжээ.
Эрх баригчид аа, дампуурсан Аревад Монголын ураныг ухахыг зөвшөөрөх үү?
Posted: 2015/03/06 Filed under: Арева Нигер ба Конгод, Уран ба АЦС-ын аюул | Tags: Ноцтой Leave a commentХалаг гэж дээ… Хайран Монгол орныг минь гадаад, дотоодын дээрэмчин тонуулчид бие биенээсээ өрсөн тонож цөлмөж байгааг бид өдөр бүр харж, сонсож байна. Үлдсэн эрдэс баялгийг минь 2016 оны сонгуулиас өмнө амжиж дуусгахаар дайрч буй эрх баригчид өчүүхэн заяасан хүний үнэр, ичгүүр сонжуураа хуурамч багтайгаа хамт гээхэд ардаас нь аймшигт дүр төрх нь тодорч байна. Хамгийн сүүлчийн жишээ гэвэл ганц тонн ч хүрэхгүй алтны үнээр Ноён уулан дахь Гацууртын ордны 75 тонн алтыг Канадуудад өгөх гэж улайран зүтгэж, бас болоогүй ард түмний тархийг угаах гэж хор найруулж байгаа эрх баригчдын увайгүй үйлдэл байна.
Түүнчлэн дэлхийн зах зээл дээр ураны үнэ навс унасан байхад эрх баригчид Арева компанид уран олборлох тусгай зөвшөөрөл өгөхөөр завдаж байх юм. Гэтэл Арева дампуурлын ирмэг дээр ирсэнээ дэлхий дахинаа зарлачихаад байна. Манай эрх баригчид л нүдэн балай чихэн дүлий мэдэхгүй суух юм. Онгон дагшин байгаль, бэлчээр нутгийг минь хүхрийн хүчил, хүнд металл, цацраг идэвхит хаягдлаар дахин сэргэхгүй болтол нь бузарлаад явахад Монголчууд бид “буух эзэнгүй, буцах хаяггүй” хоцрох бодит аюул нүүрэллээ. Арева компани чимээгүйхэн дампуурч харин эрх баригчид маань он гаргаад ард түмэн биднийгээ xоoсон хар буурин дээрээ хаяaд, дахин хэзээ ч ирэхгүйгээр нүүхэд бэлтгэж байгаа гэнэ. Халаг минь дээ гэж. Хараад л суух уу, Монголчууд минь…
Э. Амарлин
ФРАНЦЫН ЦӨМИЙН САЛБАР УНАЛТАД ОРСOНЫГ МӨНГӨНИЙ ГАЧААЛД ОРСОН АРЕВА ИЛЧЛЭВ
Олон арван жилийн туршид Францын эдийн засгийн амжилтын үндэс суурь гэгдсэн цөмийн салбар хямд төсөр эрчим хүчээр аж үйлдвэрүүдийг хангаж, шилдэг технологийн экспортыг тэтгэж, цалин үнэлэмж сайтай хэдэн арван мянган ажлын байрыг шинээр бий болгосон. Гэтэл өнөөдөр байдал орвонгоороо өөрчлөгдөж, цөмийн салбар нь улс орны хөгжилд саад учруулж, хойш нь татсан ачаа болж хувирчээ. Read the rest of this entry »
Фукушимагийн хор уршиг дөнгөж эхэлж байна
Posted: 2014/11/24 Filed under: Атомын цахилгаан станц, Япон, Фукушима | Tags: Ноцтой, Фукушима Дайичи АЦС 2 Comments2011 оны 3 сарын 11-нд Японд аймшигт осол гарахад цочирдсон Монголчууд газар нутгаасаа тасалж өгөхөөс ч буцахгүй байсан үе саяхан. Гэвч хэдхэн жил өнгөрөхөд, сонин хэвлэлээр мэдээ ч үзэгдэхээ больж, Монголчууд ч Фукушимагийн цөмийн ослыг мартагнаж, аль дээр үеийн улирч баларсан зүйл мэтээр бодох болжээ. Гэтэл үнэндээ бол АЦС осолдоход хяналтаас гарч алдагдсан цезий, иод, плутони, стронци зэрэг асар их цацраг идэвхтэй бодисууд өнөөдөр ч Фукушимад алдагдсаар, орчин тойрныг хордуулсаар байгаа билээ.
Цацраг идэвхит изотопууд нь хүний биед шингэж, улмаар цусны хорт хавдар буюу лейкемия, мөн зөөлөн эдийн болон ясны хорт хавдар, түүнчлэн бусад төрлийн хорт хавдар үүсгэхийн зэрэгцээ эд эсийг гэмтээж, ургийн гажигт хүргэдэг. Тэдгээр изотопуудын хагас задралын хугацааг сонсоход л хор уршгийнх нь цар хүрээ ойлгомжтой. Тухайлбал, плутонийн изотоп Pu-238 гэхэд 87.7 жил, Pu-239 –24 мянга 100 жил, Pu-240 –6 мянга 560 жил болж байж дөнгөж хагас нь задардаг. Стронций-90, Цезий-137 изотопууд хагас задрахад 29.1 –30 жил шаардагддаг.
Бүдүүн тоймоор зүйрлэвэл, та савтай бэх барьж яваад усан сангийн хажууд унагаж хагалжээ. Бэх ус руу бага багаар урсан орсоор байна. Тэр их усанд жаахан бэх орсон ч сүртэй юм юу л байв гэж бодож болно. Тэгвэл 24 мянган жилд ч дуусахааргүй тийм их бэх бол та яах вэ?.. Өдөрт хэдэн зуун мянган тонн цацрагтай ус Номхон далайд алдагдаж буйг багасгахын тулд Япончууд осолдсон АЦС-уудыг тойруулан мөсөн хана босгохоор төлөвлөсөн гэдэг. Бодвол өөр арга олдоогүй бололтой.
Фукушимагийн жинхэнэ хор хөнөөл нь дөнгөж л эхэлж байна. Цаашид та бидний амьдралын туршид буюу мөнхөд үргэлжилсээр байх болно. Тийм ч учраас дэлхий нийтээрээ Фукушимад болж буй үйл явдлын өрнөлийг анхааралтай ажигласаар ирсэн билээ.
Read the rest of this entry »
Уран олборлолтын үнэ цэнэ
Posted: 2014/09/26 Filed under: Гадаад, Уран ба АЦС-ын аюул | Tags: Арева, Уран олборлолт Leave a commentМонгол улсад Францын Арева компани хүхрийн хүчлээр газар дор уусгах аргаар уран олборлохоор зэхэж, туршилт хийж эхэлснээс хойш хэдэн жил өнгөрлөө. “Уран олборлох нь хүн амьтанд огт хоргүй, ураны шар нунтаг ч ямар ч аюулгүй, хүхрийн хүчлээр уусган олборлох арга бол шилдэг технологи, Дорноговийн Улаанбадрахад гажигтай мал төрж байгаа нь үүнээс болоогүй, малаа вакцинжуулаагүй малчдын буруу” хэмээн Арева компанийн ажилтнууд, Цөмийн Энергийн Газрынхан (ЦЭГ) болон хүн чанараа хэдэн халтар ногооноор тавиад туучихсан ичих нүүргүй эрдэмтэд удаа дараа мэдэгдэл хийж байсан. Түүнчлэн Дорноговьчуудыг хамгаалан тэмцсэн иргэний хөдөлгөөнийхнийг “гадныхны гар хөл, шантаажчид, хулхи эх орончид” хэмээн цоллож ирсэн.
Үнэндээ бол ураныг газар дор уусгах аргаар олборлох технологийг анх 2010 оны намар Дорноговийн Дулаан-Уулд туршсан бөгөөд үүний дараахан буюу 2011 оны хавраас Улаанбадрахад гажигтай төл мал гарч эхэлсэн юм билээ. Нийтдээ 4060 кг уран олборлох тооцоотой энэ туршилтын талаар Олон Улсын Атомын Энергийн Газарт У. Ганбаатар гэгчийн тавьсан илтгэлийн 11-15 хуудсанд тодорхой бичсэн байна. http://iaea.org/OurWork/ST/NE/NEFW/documents/RawMaterials/TM-ISL-2010/7.pdf
Энэ удаа ураныг газар дор хүхрийн хүчлээр уусган олборлох нь ямар ч хор хөнөөлгүй гэж ярьдаг Арева болон тэдний гар хөл бологсдын үгэнд няцаалт өгөхөөр доорх нийтлэлийг орчууллаа. Уншигч та өөрөөсөө асуугаад үзээрэй: Үнэхээр уусган олборлох нь хор хөнөөлгүй юм бол яагаад Арева компанийнхан байгаль орчны мэргэжилтэн гадаад эрдэмтэнг Казахстанд цалинтай ажиллуулж байна вэ? Яагаад Казахстанд уран олборлоход нөхөн сэргээлт хийх хэрэггүй харин АНУ-д бол хийх хэрэгтэй байдаг вэ? Мөн Казахстаны ус хүний унданд болон хөдөө аж ахуйд хэрэглэх боломжгүй учир уран олборлочихоод цэвэрлэх хэрэггүй гэж байгаа нь саяхан ЦЭГ-ын дарга Н. Тэгшбаярын “Дорноговийн ус угаасаа үйлдвэрийн саарал ус, унданд хэрэглэх боломжгүй” гэж дуугарсантай агаар нэг буйг анхаарна уу.
Өнөөдөр хөгжингүй гүрнүүд ядуу буурай улсуудын баялгийг аль болох хямдхан ухаж авахаар үхэлдэж байна. Иймд Монголчууд бид маргаашийн ирээдүйг бодож ухаалаг сонголт хийх хэрэгтэй бус уу. Уух усгүй, мал бэлчээх бэлчээргүй, амьдрах нутаггүй болвол мөнгөөр бид яах билээ? Энэ бол миний бас таны ирээдүй.
Хүндэтгэсэн,
Э. Амарлин
Уран олборлолтоор тэргүүлэгч улс болоход ямар үнэтэй вэ?
Бен Арнолди. 2013 оны 8 сарын 28.
Сүүлийн 10 жилд Казахстаны аж үйлдвэр асар хурдтай хөгжиж байна. Гэвч энэ хөгжил дэвшил байгаль орчинд ямар хор уршиг авчирч байна вэ?
Казахстан улс, нийслэл Астана. — Манай гаригийн хамгийн алслагдмал газар нутгийг аюултай хог хаягдлаар бохирдуулвал цэвэрлэх хэрэггүй юу? Тэр хорт хог хаягдал задарч устахад олон мянган жил шаардагдах байсан ч хамаагүй юу?
Казахстан улс улам бүр дэвжин хөгжсөөр, уран олборлолтоороо АНУ, Канад, Австралийг гүйцэн түрүүлж, манай гаригийн уран олборлогч номер нэг улс болсон авч үр дүнд нь аюулт хог хаягдал асар ихээр хуримтлyyлж буйн улмаас эрдэмтэд дээрх асуултуудыг тавьж эхэлжээ. Read the rest of this entry »
Цөмийн туршилт хийснээс хойш олон арван жилийн дараа АНУ-ын төр хорт хавдарын өвчлөлийг судлахаар болжээ
Posted: 2014/09/23 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Уран ба АЦС-ын аюул | Tags: Мэдүүштэй, Хариуцлага Leave a commentАНУ, Нью Мексик муж, Тулароса —Далаад жилийн тэртээ яг энд, Нью Мексикийн цөлд АНУ дэлхийд анх удаа атомын бөмбөгийн туршилт хийсэн. Харин энэ сард АНУ-ын засгийн газраас томилсон судлаачид Нью Мексикт ирж, тус суурингийн оршин суугчдын дунд тархсан хорт хавдарын өвчлөл нь цөмийн туршилттай холбоотой эсэхийг судлах юм.
Удтал хүлээгдсэн энэ судалгааны төсөл 2014 оны 9 сарын 25-нд эхлэх бөгөөд АНУ-ын Үндэсний Хавдар Судлалын Хүрээлэнгийн судлаачид ирж, Тринити полигонд туршилт хийж байсан үе буюу 1945 онд тус мужид амьдарч байсан оршин суугчидтай уулзаж, дэлбэрэлтийн улмаас цацрагт бохирдсон хоол хүнс, ус сүү хэрэглэсний үр нөлөөг судлана.
Тринити нэртэй цөмийн туршилтын полигоны ойролцоох хөдөөгийн тосгодод дийлэнхдээ Латин Америк гаралтай иргэд амьдардаг. Нью Мексик мужийн төвийн бүс энэхүү цөл нутагт хорт хавдарын өвчлөл ер бусын өндөр тул олон айлын элэг бүтэн амьдрал сарнисан тухай нутгийн иргэд олон жилийн турш хэлж ярьсаар ирсэн бөгөөд аюулт өвчин цацрагаас үүдсэн эсэхийг тогтоож өгөөч хэмээн засгийн газартаа ханджээ. Read the rest of this entry »
Японы засгийн газар НҮБ-тай хуйвалдаж, Фукушимагийн ослын хор уршгийг олон нийтээс нууж ирсэн
Posted: 2014/08/11 Filed under: Атомын цахилгаан станц, Япон, Фукушима | Tags: Мэдүүштэй, Фукушима Дайичи АЦС, Хариуцлага, шударга ёс Leave a commentФукушимагийн цөмийн гамшиг ард иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй тухай мэдээллийг тус улсын эрх баригчид НҮБ-ын удирдагчдын хамтаар ард иргэдээсээ нууж, таг дарсаар байна.
“Японы ард түмэн цөмийн ослын тухай мэдээллийг мэдэх зүй ёсны эрхтэй. Гэвч Олон Улсын Атомын Энергийн Газрынхан (ОУАЭГ), Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага (ДЭМБ) болон Японы Засгийн Газартай үгсэн хуйвалдаж, Фукушимагийн ослын эрүүл мэндийн чухал мэдээллийг нуун дарагдуулж, тэр бүү хэл худал мэдээлэл тарааж байгаа нь тодорхой байна” гэж цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл, цөмийн дайны хор хөнөөлийн эсрэг олон жилийн туршид тууштай тэмцэж, өндөр хүндтэй шагналуудын эзэн болсон эмч, доктор Хелен Калдикот ярив.
“Өвчин туссан хүмүүст өвчин нь цацрагаас үүдсэн байж болзошгүй талаар хэлж болохгүй гэж дээрээс тушаал өгсөн болохоор эмч нар маш хүнд байдалд орсон. Уг нь иргэд өөрсдийн болоод үр хүүхдийнхээ эрүүл мэндийн талаар үнэнийг мэдэх эрхтэй шүү дээ,” гэж доктор Калдикот хэлж байлаа.
Германчууд 275 мянган тонн жинтэй АЦС-ыг эд анги бүрээр нь задална
Posted: 2014/08/07 Filed under: Атомын цахилгаан станц, ТУЗ-ийн тэргүүн Л. Мөнхтөр | Tags: Мэдүүштэй, Цөмийн хаягдал Leave a commentAgence France-Presse. 2014 оны 7 сарын 30. Дэлгэц руу анхааралтай ширтсэн хэвээр арааг залж, автомат хөрөөг алсаас удирдаж байгаа залуу бол Германы хаагдсан АЦС-ын эд анги төмөр савааг туйлын болгоомжтойгоор салгаж байгаа оператор юм.
Германы баруун өмнөд хэсэгт орших Баден-Вюртембургийн эрчим хүчний компанийн эзэмшдэг Обрихэймийн АЦС-ын реакторын цөм дэх эд анги бүрийг хөрөөдөж салгах асар их цаг хугацаа, хөрөнгө санхүү шаардсан ажил талдаа ороод байна.
Энэ ажлын зорилго нь 37 жилийн настай АЦС-ын бүх техник, тоног төхөөрөмж, дамжуулах хоолой гэх мэтчилэн нийлээд 275 мянган тонн жинтэй эд ангиудыг салгах явдал юм. Эдгээр эд ангиудын 1 нэг хувь орчим буюу 2 мянган тонн нь цацраг идэвхтэй материал юм байна. Read the rest of this entry »
Японы засгийн газaр Фукушимад цөмийн хаягдал агуулах байгууламж барих төлөвлөгөөнөөсөө татгалзлаа
Posted: 2014/07/31 Filed under: Атомын цахилгаан станц, Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Цөмийн хаягдал Leave a comment

Ажилчид ТЭПКО-гийн (Токиогийн Эрчим хүчний компани) эзэмшил цунамид гэмтсэн Фукушима Даичи АЦС-ыг тойруулан газар дор хамгаалалтын мөсөн хана босгож байгаа нь. Гэрэл зургийг: Мэдээллийн Ройтерс агентлаг, Кимимаса Маяма.
Москва, РИА Новости мэдээллийн агентлаг. 2014 оны 7 сарын 29.
Японы засгийн газрын Фукушима-1 АЦС-ын ойролцоох цацрагт хордсон газар нутгийг худалдан авч цөмийн хаягдлын агуулах байгуулах гэсэн төлөвлөгөө бүтэлгүйтлээ хэмээн Japan Today сонин өнгөрсөн Мягмар гариг мэдээлжээ.
Тус цахим сонинд бичсэнээс үзвэл орон нутгийн оршин суугчид засгийн газрын төлөвлөгөөг зөвшөөрөөгүй тул газраа зарахаас татгалзжээ. Тэдний дунд Фукушима-1 АЦС-аас 20 км-ийн тойрог дотор оршдог, цацраг идэвхит бодисонд хэт ихээр бохирдсоны улмаас хүн амьдрах боломжгүй хэвээр байгаа газрын эзэмшигчид ч байсан юм. Read the rest of this entry »
Арева компанийг Францын аудитын шалгалтынхан хатуу шүүмжилжээ
Posted: 2014/07/17 Filed under: "Арева" цөмийн корпораци 2 CommentsЦөмийн салбарт үйл ажиллагаа явуулагч Арева компанийн үйл ажиллагаанд Францын төрөөс аудит шалгалт хийсний дараа Арева компани хүчтэй шүүмжлэлд өртжээ.
Финлянд улсын Цацраг ба Цөмийн Аюулгүй Байдлыг Хариуцсан Агентлаг (СТУК)-аас тус улсын баруун хязгаарт барьж буй Олкилуто -3 АЦС-ын аюулгүйн байдалтай холбоотой баримт бичгүүдийг Арева компани бүрэн хүлээлгэж өгөөгүй хэмээн мэдэгджээ. Тус реакторын барилгын ажил олон жилээр хойшилсон төдийгүй өнөөдөр ч зогссон хэвээр байгаад барилгын ажлыг хариуцагч Арева компани болон тус АЦС-ын эзэмшигч компани харилцан бие биенээ буруутгасаар байгаа аж.
Цөмийн Африк буюу “цэвэр” гэгддэг эрчим хүчний бохир нууцaac
Posted: 2014/06/24 Filed under: Видео, Нигер/ Конго-- Африк | Tags: Мэдүүштэй Leave a commentКино найруулагч М. Колфенбах 2 жилийн турш Африк тивийн ул орнуудаар аялж “Цөмийн Африк” гэдэг онц сонирхолтой баримтат кино хийснийг Голомт-ЦЭХ-өөс орчуулж та бүхэндээ хүргэж байна.
Энэхүү баримтат кинонд Африк тивийн ураны ордуудыг тойрсон зөрчилдөөн, Мали улс руу цомрон орсон Францын түрэмгийлэл, Танзанийн дархан цаазат газарт уран олборлохоор шунан дайрч буй бусармаг үйлдэл хийгээд өнгө мөнгөнд автсан Африкийн эрх баригчид Франц улсын, тэр тусмаа Арева компаний ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж байгаа нь Африк тивийн хувь заяанд хэрхэн нөлөөлж байгааг баримтаар үзүүлжээ. Мөн Африкийн ядуу буурай улс орнуудын эрчим хүчийг хангахын тулд цөмийн эрчим хүч ашиглах төлөвлөгөөг шамдуулан шахаж буй улс төрчдийн яриа нь Монголын Цөмийн Энергийн Газрынхныг санагдуулна. Бид аргагүй л Африкийн араас явж байгаа юм байна гэдэг сэтгэгдэл төрлөө.
“Цөмийн Африк” киног монгол хэл рүү орчуулж, хянасан идэвхтэн орчуулагч Цоомоо, Ганаа, Оно, Амарлин нартаа талархал илэрхийлье!
Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөн
http://www.zuragt.mn/?date=2014-06-29
Буурай үндэстнүүд уран олборлолт, цөмийн хаягдлыг эсэргүүцэж байна
Posted: 2014/06/12 Filed under: Уран ба АЦС-ын аюул Leave a comment2013 оны 10 сард Монголчууд Францын засгийн газар, Арева корпорацитай гэрээ хэлэлцээр байгуулснаар Монгол улс уранaa олборлож, цаашид шар нунтаг хэлбэрээр экспортлохоор тохиролцоод байна. Уран олборлож баяжуулахдаа нэг хувь ч хүрэхгүй хэсгийг нь шар нунтаг болгон ялгаж АЦС-д ашигладаг бол үлдсэн хэсэг буюу 99,9 хувь нь хог хаягдал болж гэмгүй иргэдийг хордуулдаг.
Дэлхий дахинд уран олборлосон түүхээс үзэхэд хамгийн ядуу буурай, мэдлэг боловсрол тааруу, эрхээ хамгаалах чадвар сул, эсэргүүцэн тэмцэх дуу хоолой нь сул, олон нийтээс тусгаарлагдсан эсвэл бусдын дарамт нөлөөнд амьдардаг ард иргэдийн нутаг дээр уран олборлож иржээ. АНУ-ын Навахо омгийн индианчууд, Канадад Дэнээ омгийн индианчууд, Австралийн аборигенчууд, Өвөрмонголчууд, Намиб, Конго, Танзани, Нигерийн ядуус гээд бодоод үзээрэй. Их гүрнүүд тэдний газар нутаг дээр нь хамгийн хямд, хамгийн аюултай аргаар уран олборлож, нөхөн сэргээлтийг хайш яйшхан хийгээд эсвэл огт хийлгүйгээр хэдэн зуун мянган жилийн настай цацрагт хог хаягдлаа ил задгай хаяж ирсэн.
Саяхны олон улсын мэдээнд Австралийн аборигенууд, Канадын индианчууд хүртэл уран олборлолт, цацраг идэвхит хог хаягдлыг эсэргүүцэн тэмцэж байгаа тухай мэдээ гарчээ. Харин Монголчууд л уран хортойд итгэж ядан, бэртэгчин зангаараа Улаанбадрахынхны зовлонгоор доог тохуу хийж суух гэж… Монголчууд минь, ядаж 84 настай абориген эмээгийн түвшинд сэтгээч дээ…
Э. Амарлин
Уран үхэлд хүргэж байна. Мал амьтан бэлчээр дээрээ үхэж байхад Арева өрөмдсөөр л …
Posted: 2014/04/14 Filed under: "Арева" цөмийн корпораци, Дорноговь Улаанбадрах Leave a commentГерман хэл дээр Монголын тухай “Мөнх-Тэнгэр” мэдээллийн хуудсын нийтлэгч Айкэ Зайделийн Монголын уран олборлолтын тухай бичсэн 2 дахь нийтлэлийг та бүхэнд орчуулан хүргэж байна. Түүний нийтлэл нь Германы экологи, ардчилал, нийгмийн сэдвээр голлон бичдэг дараах сонин хэвлэл, порталууд дээр нийтлэгдээд байна.
http://umweltfairaendern.de/2014/03/uran-toetet-franzoesischer-atomkonzern-areva-in-der-mongolei/
http://www.robinwood.de/
https://www.akweb.de/
Xэдэн жилийн өмнөөс Францын төрийн өмчит Арева концерн Монголын зүүн өмнөд хэсэг болох Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт туршилтын өрөмдлөг хийж, ураны ордуудыг судалж тогтоосон бөгөөд 2013 оны намар Монгол улсын засгийн газартай уран олборлохоор тохиролцсон.
Тэгвэл хэдэн жилийн өмнөөс буюу Аревагийн үйл ажиллагаатай давхцан тус нутгийн малчдын мал сүрэг, үүнд ямаа, хонь, тэмээ нь өвчилж, гаж төл гаргах эсвэл амьгүй зулбасга төрүүлэх болжээ. Нэн ялангуяa Аревагийн туршилтын өрөмдлөгийн талбайн салхин дор амьдардаг айл өрхүүд болон тэр хавьд мал сүргээ бэлчээдэг малчид энэ гамшигт илүү ихээр нэрвэгдсэн аж. Гаж хөгжилтэй болон амьгүй төлийн тоо жил ирэх тусам улам нэмэгдсээр байгаа нь ураны өрөмдлөгтэй холбоотой гэдэг нь малчдад ойлгомжтой болжээ. Read the rest of this entry »
Их Хурлын гишүүдийг уриалж байна
Posted: 2014/02/05 Filed under: Газар нутаг, Уран ба АЦС-ын аюул, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Мэдүүштэй 1 CommentЭрхэм хүндэт Их Хурлын гишүүн танд энэ өдрийн мэндийг хүргэе!
Сүүлийн үед Засгийн Газар болон зарим улс төрчид Монгол улс уранаа олборлож төсвөө бүрдүүлж, ашиг олно гэх мэтчилэн ярьж, эхнээс нь ажил хэрэг болгож эхлээд байна. Гэвч орлого зарлага аль алиныг нь тооцож байж ашиг гардаг учиртай. Уран олборлоход хүрээлэн буй байгаль орчин болон ард иргэд, тэдний эрүүл мэнд, амь нас, амьжиргаанд учрах хор хохирлыг тооцохгүйгээр ашиг орлогоо бодвол гэнэн хэрэг болно. Read the rest of this entry »
Фукушимагийн 1-р АЦС-ыг барьсан инженер “Цөмийн эрчим хүч бол найдваргүй зүйл” гэж Тайваньчуудад анхааруулжээ
Posted: 2014/01/23 Filed under: Атомын цахилгаан станц | Tags: Мэдүүштэй 1 CommentКо Шу Линг
Киодо сонин ба Ассошиэйтид Пресс
2014 оны 1 сарын 16

2013 оны 12 сарын 22. Цөмийн эсрэг тэмцэгчид Токиод болсон эсэргүүцлийн цуглаан дээр. Парламентийн ордны гадна мянга гаруй хүн цугларч цөмийн эрчим хүчнээс татгалзаж, 2011 оны Фукушимагийн гамшгийн дараа хаасан АЦС-уудыг дахин ажиллуулахгүй байхыг шаардаж байна. Жагсагчдын зүүсэн плакат нь “Цөм хэрэггүй”, “АЦС бүү ажиллуул” гэжээ.
(Ассошиэйтид Пресс Агентлагийн зураг)
Тайвань, Тайпей —Фукушимагийн 1-р АЦС-ын 4-р реакторыг барилцсан Япон инженер АЦС нь угийн найдваргүй зүйл гээд Тайвань улсыг цөмийн эрчим хүчнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч ашиглахыг уриалжээ. Read the rest of this entry »