Монгол улсад зохицуулаад байх ашигласан цөмийн хаягдал бий билүү? Байхгүй. Тэгвэл хэнийхийг авах гэж ийм Конвенцид элсэнэ вэ?
Posted: 2016/03/27 Filed under: Ичиж амьдаръя, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Ноцтой, Цөмийн хаягдал 4 Comments2012 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы улс төр, аюулгүй байдлын асуудлаарх хорооны хуралдаанаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус” тогтоолыг баталж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай Тунхаглалуудад цөмийн зэвсэгтэй таван гүрэн –АНУ, ИБУИНВУ, БНХАУ, ОХУ, Франц– гарын үсэг зурсан байдаг. Ингэж Монголын цөмийн зэвсэггүй статусыг НҮБ хүлээн зөвшөөрөв.
Ийм байтал УИХ-ын гишүүн М.Батчимэг тэргүүтэй хэдэн нөхөд Монголын цөмийн зэвсэггүй статусыг ахиулах нэрийдлээр 2015 оны 6 сард санал өргөн барьсаны бодит биелэл нь өнөөдрийн энэ Aшигласан цөмийн түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенци ажээ.
Монголчууд Aшигласан цөмийн түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенцид нэгдсэнээр ямар ашигтай юм? –Тус конвенцид нэгдсэнээр Монгол улсад ашигласан түлш гэдэг аюулт цөмийн хаягдал булшлах үүд хаалга нээгдэнэ. Энэ конвенци нь Монголчуудаас гадныханд өгч буй, “цөмийн хаягдлыг чинь цөмийн зэвсэг хийлгэлгүй, террористуудад алдчихалгүй далд оруулаад өгье” гэсэн чухамдаа нэг ёсны амлалт үүрэг гэж ойлгогдож байна.
Конвенцид нэгдэхийг ард иргэд эсэргүүцэхэд эрх баригчид сандралдаж Бямба гаригийн шөнө 23 цагт гэдэг Фэйсбүүкийн Parliament.mn хуудсаар тайлбар хийж тавьж байлаа. Гэвч тэр нь тайлбар нь үнэмшилтэй харагдахгүй байна. “Яахаараа АЦС, ашигласан цөмийн түлш байхгүй Монгол улс тэрнийг “менежлэх” тухай конвенцид нэгддэг юм? Хэний ашигласан цөмийн түлшийг хадгалж өгөх гэсэн юм?” гэдэг асуултууд урган гарч ирсэн ба тус конвенцийг бичиг баримтыг үзэхэд хардлага улам лавшрах.
“Ашигласан цөмийн түлш болон цацраг идэвхт хаягдлын аюулгүй менежмент” конвенцийг англи монгол хэл дээр энэ линкээр орж үзнэ үү?
Конвенцийг уншиж танилцахад агуулга нь ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлыг зохистой хадгалж булшлах тухай удирдамж лугаа ажээ. Эхний хуудсанд бичсэнээр дээрx Конвенцид нэгдсэнээр:
1) Ашигласан түлшний менежментийн аюулгүй ажиллагааг хангах үүргийг улс хүлээнэ
2) Зарим улс ашигласан түлшийг булшилдаг бол зарим нь улс түүнийг дахин боловсруулж болох ҮНЭТ ЭХ ҮҮСВЭР гэдэг тул хэрхэн тодорхойлох нь тухайн улсын асуудал гээд
3) Цөмийн хаягдал үүссэн улсад биш харилцан тохиролцсон тохиолдолд өөр улсад булшилж болох үр ашигтай менежмент хийж болох тухай тус тус заажээ.
Эмзэг бүлгийнхнийг гудманд хаячихаад төрийнхөн тэдний нэрээр төсөв “саадаг” болжээ
Posted: 2015/12/16 Filed under: Ичиж амьдаръя, Хүн ард | Tags: Хариуцлага, Хүний мөс, шударга ёс Leave a commentЗагдаа гуай гэж нэг зөв сэтгэлтэй Монгол эр хүн байна. Тэр бүр 2005 оноос эхлэн Монголын нийгмээс гадуурхагдан шахагдсан, ажил, орон гэргүй, гудамжны тэнэмэл, архинд донтсон, шорон оронгоор явж байгаад суллагдсан эмзэг бүлгийн иргэдийг хүлээн авч амьдралд хөлөө олоход чин сэтгэлээсээ тусалж иржээ. Хашаандаа 26 гэр барьсан, тэнд нь 130 гаруй хүн, үүнээс 60 гаруй хүүхэд амьдардаг гэнэ. Чадлаараа тэдэнд зориулан мужаан, оёдлын цех байгуулчихсан, боломжоороо ажилд зуучилдаг. Албан бусын сургалт явуулж, бичиг үсэгт сургадаг. Эмчид үзүүлж, бичиг баримтыг нь авч өгдөг. Бас өдөр тутмын амьдрах ухаанд сургадаг. Ямартаа ч тэдний хашаанд олон айл хоолтой хүнстэй, өмсөх хувцстай, түлэх түлштэй, элэг бүтэн, эвтэй найртай амьдарч байна.
Гэтэл юу болов?
Анхлан Загдаа гуай өөрийн чадлаар 70 орчим хүнд тусалж байжээ. Гэр бүл үр хүүхдээсээ гадна дахиад 70 хүний амь, амьдралыг хариуцаж явна гэдэг бол уг нь хир баргийн хүнд ахадсан ачаа. Гэтэл 2013 онд Нийслэлийн удирдлага халамжийн 60 хүнийг нэмж авчирч өгөөд,” та авчих, гэрээ хийж хоолных нь мөнгийг өгье” гэжээ. Ингэхдээ 60 хүний хоол, түлээ түлш, эмчилгээний зардалд зориулан нэг өдрийн 9000 төгрөгөөр бодож өгөхөөр тооцжээ.
Даанч 2015 оны 3-р сараас Нийслэл халамжийн санхүүжилтээ зогсоочихож. Монголд эдийн засгийн хямрал нүүрлээд эмзэг бүлгийн битгий хэл их сургуулийн дипломтой хүн ч ажил олоход хэцүү болсон цаг. Загдаа гуайн халамжлуулагчдын байдал ч хэцүүдэж Загдаа гуай дээлээ өмсөөд хотын захиргаа руу явжээ. Гэхдээ өмнө нь харж хандаж байсан 70 хүндээ төрөөс тусламж халамж нэхсэнгүй. Харин нэмж өгсөн гэрээтэй 60 хүний 9 сарын мөнгө болох 121 сая төгрөгийг нөхөн авахыг хүсчээ. Read the rest of this entry »
С.БАЯР МӨРӨӨ БАЛЛАХААР ШАМДАЖ БАЙНА
Posted: 2015/04/23 Filed under: Баярын АНУ дахь байшингууд, Ичиж амьдаръя 25 CommentsЕрөнхий Сайд асан С.Баяр АНУ-д 24 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэх 7 байшин, орон сууц худалдан авсан тухай ноцтой мэдээллийг “Голомт-ЦЭХ” ТББ-аас энэ сард дэлгэж тавьсан. С.Баяр мэдээллийг үгүйсгэж байсан боловч 9125 NE 15th ST, Clyde Hill WA хаягаар орших тансаг хаузаа 4.298 сая доллараар зарахаар үл хөдлөхийн зах зээл дээр гаргажээ. Тэрбээр тус байшинг 2013 оны 1 сард 3.8 сая доллараар залуу эхнэр Эрдэнэбилэгийн Сувдын эзэмшдэг “Небо” ХХК-ний нэр дээр худалдаж авсан билээ. Энэ талаар дэлгэрэнгүйг линкээр орж үзнэ үү: http://www.zillow.com/homes/9125-ne-15-st-clyde-hill-wa_rb/
“Голомт-ЦЭХ” нь АНУ дахь С.Баярын эзэмшлийн тухай тодорхой баримтуудыг цаашид ч нийтэлсээр байх болно. Эдгээр баримтууд нь АНУ-ын төрийн албадын олон нийтэд нээлттэй бүртгэл мэдээлэлд үндэслэсэн бөгөөд давхар 2-3 эх сурвалжаар баталгаажуулсан албан ёсны үнэн зөв баримтууд юм.
2014 оны сүүлчээр Ерөнхий сайд асан Санжийн Баяр “2-р Суваг” ТВ-ийн “Цензүргүй Яриа” нэвтрүүлэгт оролцож бүтэн 2 цаг үргэлжилсэн уртаас урт ярилцлага өгчээ. Түүний ярьсан болгонд нь дүн шинжилгээ хийж, уншигчдыг чилээх гэсэнгүй, харин ердөө дөрөвхөн минутын хэсэгт нь анхаарaл хандуулахыг хүссэн юм. С.Баярын ярилцлагын бичвэрийг дор сийрүүлэв:
Сэтгүүлч: Таны Америкийн Нэгдсэн Улсад Манхэттэнд байдаг нэг байрны асуудал интернэтээр гарсан. Бас нэг хаузны гадаа та зүлэг усалж байгаа юм шиг. Тэр таны байшин мөн юм уу? Тэр мэдээлэл үнэн юм уу?
С.Баяр: Нэгдүгээрт зүлэгний тухай ярих уу?
Сэтгүүлч: За тэгье. Read the rest of this entry »
С.Баярын АНУ дахь байшингууд: НОТЛОХ БАРИМТУУД
Posted: 2015/04/09 Filed under: Баярын АНУ дахь байшингууд, Эрх баригчид | Tags: Ноцтой, Хариуцлага, шударга ёс 24 CommentsWord документээр эндээс татаж авна уу.
Энэ судалгаанд ашигласан баримтуудын эх сурвалж нь АНУ-ын төрийн байгууллагууд, мужийн захиргааны албан ёсны мэдээлэл болно. АНУ-д үл хөдлөх хөрөнгө,бүртгэл мэдээллийн салбарт манайхны дөнгөж ярьж эхэлж байгаа ШИЛЭН ДАНСНЫ хууль жинхэнэ утгаараа хэрэгждэг тул төрийн албадын бүртгэл мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй байдаг ба түүнийгээ public records гэдэг.
АНУ-д иргэдийн хаяг, утасны дугаар, үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан, зарж борлуулсан, татвар төлсөн талаар оршин суугаа муж, хотын захиргаанaac бүртгэж, мэдээллийг олон нийтэд нээлттэй тавьдаг ба төрийн албаны агентлагуудын вебсайтууд нь wa.gov, nyc.gov буюу “government” (төрийн) гэсэн өргөтгөлтэй байна.
Дор дурьдсан 32 баримтуудыг ангилвал:
• 16 нь АНУ-ын төрийн байгууллагын вебсайт дээрх албан ёсны бүртгэл мэдээ
• 13 нь тэднийг баталгаажуулсан үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудын бүртгэл
• 3 нь иргэдийн нэр утасны дугаараар хайдаг хайлтын систем сайтууд болно.
Судалгаанд ашигласан төрийн агентлаг байгууллагуудын нэрс:
1) Washington State King County Department of Assessments. АНУ-ын Вашингтон мужийн Кинг сумын Захиргааны Yл хөдлөх хөрөнгийн үнэлгээ бүртгэлийн Хэлтэс. http://info.kingcounty.gov гэж эхэлсэн сурвалжууд
2) Washington State Office of the Secretary of State. АНУ-ын Вашингтон мужийн захиргаа. http://www.sos.wa.gov гэж эхэлсэн сурвалжууд
3) Washington Department of Revenue. АНУ-ын Вашингтон мужийн татварын алба. http://ucp.dor.wa.gov гэж эхэлсэн сурвалжууд
4) New York City Department of Finance, Office of the City Register. Нью Йорк xотын Захиргааны cанхүүгийн xэлтэс. https://a836-acris.nyc.gov гэж эхэлсэн сурвалжууд
5) NYS Department of State, Division of Corporations. АНУ-ын Нью Йорк мужийн захиргааны Аж ахуйн нэгжийн бүртгэл мэдээллийн хэлтэс. http://appext20.dos.ny.gov гэж эхэлсэн сурвалжууд
АНХААРУУЛГА:
С.Баярыг АНУ-д зээл авч байшин авсан гэж зарим хүмүүс ухуулж байх юм.
Тэдэнд хандаж хэлэхэд:
Америкийн банкнууд тэтгэврийн насны эрхэлсэн ажилгүй, эрүүл мэнд тааруу C.Баяр болон экс эхнэр О. Гэрэлтуяад эсвэл тэдний оюутан болон орлого тааруу (ажилласан жилээр цалин нэмэгдэнэ) охидуудад сая сая долларын зээл олгоно гэж та нар сэрүүн зүүдлэвүүзэй! Америк банк ажилгүй Монгол иргэнд үү?
Монголд орон сууцны зээл авахад ямар билээ, тэр чинь АНУ-аас хуулбарласан систем. Америк банк тийм гэнэн тэнэг байх уу?
С.Баяр бүх байшингуудаа БЭЛЭН мөнгөөр авсан гэдэг нь баримттай. Байшин худалдаж авсан гэрээг анхааралтай үзвэл DEED гэж байгаа бөгөөд шууд 100% шилжүүлсэн гэсэн утгатай (transfer) бичиглэл байгаа нь байшингийн төлбөрийн бүрэн хийсэн гэсэн үг юм.
С.БАЯРЫН БАЙШИН # 1
Хаяг: 3020 14th Ave W #A, Seattle-Queen Anne, WA 98119
Эзэмшигч: Орсоогийн Гэрэлтуяа, Баярын Нандин, Баярын Бадамханд
Худалдаж авсан: 2007-03-28
Aвсан үнэ: $635,000
Зарсан: 2011-11-04
Зарсан үнэ: $439,000
C.Баяр АНУ-д хичнээн сая доллар угаасан бэ?
Posted: 2015/04/08 Filed under: Баярын АНУ дахь байшингууд | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, шударга ёс 15 CommentsЕрөнхий сайд асан С.Баяр АНУ-д сая сая доллар угаасан нь үнэн. Харин мөнгө угаадаг технологийг нь ойлгох гэвэл энэ нийтлэлийг анхаарч уншаарай. С.Баярын тухай тодорхой баримт зургуудыг дороос үзэж болно. Удахгүй тайлбартай нийтлэл гарах болно.
Хүндэтгэсэн,
Э.Амарлин
АРД ТҮМНЭЭ МЭХЛЭХ ГЭСЭН ЭРХ БАРИГЧДЫН ОРОЛДЛОГО ТАЛААР БОЛОВ
Posted: 2015/02/25 Filed under: Газар нутаг, Иргэд , хөдөлгөөнүүд, Ичиж амьдаръя, Эрх баригчид | Tags: Ноцтой, Эх орончид, үнэт зүйлс Leave a comment2015 оны 2 сарын 23-ны шөнө. Яг энэ шөнө Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд Ноён уул, “урт нэртэй” хуулиа хамгаалан өлсгөлөн зарлагсдыг эрх баригчид хүчээр тарааж магад гэдэг түгшүүр хүмүүст хэдийнээ байсан. Учир нь өмнөх өдрүүдэд, ихэвчлэн шөнө дөл болсон хойно элдэв мэдэгдэл бичиг гардуулах гэж оролдох зэргээр цагдаагийн дарамт ямагт мэдрэгдэж байв. Нээрээ ч тэр орой 22 цагаас эхлэн талбай хавийн цагдаагийн хамгаалалт гэнэт нэмэгдэж, хэдэн зуун цагдаа цугларав. Сүхбаатар дүүрэг дээр хоёр ачигч машин, талбайн хажууд эмнэлгийн хоёр машин, олон тооны цагдаагийн машин бэлэн зогсож, ачааны том тэрэг хүртэл иржээ. Удалгүй цагдаа нар зам хааж тэмцэгчдийг бүслэн талбай руу зүглэгдсийг оруулахгүй болов. Бас тагнуулын тусгай хэрэгсэл ашиглаж утасны сүлжээг унагаасан тул Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэдэх залуус болж буй явдлын талаар утсаар ярих, Фэйсбүүкээр мэдээлэх боломжгүй болов. Тэр бүү хэл төв шуудангийн ард ачааны машинтай буутай цэргүүд нуугдаж байхыг харсан гэж гэрчлэх хүн ч цөөнгүй байна. Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлагсдыг хамгаалахаар ирсэн 50 орчим залуус болон охид, бүсгүйчүүдийн амь нас, эрүүл мэндэд бодитой аюул заналхийлж эхлэв. Иймд Босоо Хөх Монгол бүлгэмийнхэн гэрээ тойрон хамгаалж, цагдаа нарыг ирэхэд элдэв эсэргүүцэл үзүүлэхгүй, тайван байхыг цугларсан залууст чандлан захижээ. Read the rest of this entry »
ЦЭГ-ынхан АНУ–д доншуулчилж байна. Тэд буруу замаар будаа тээсэн, харин буцахдаа юу авчрах бол?
Posted: 2014/04/16 Filed under: Ичиж амьдаръя, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Эрх баригчид 1 Comment2014 оны 4 сарын 15-17-ны өдрүүдэд ЦЭГ-ын дарга Н. Тэгшбаяр цэргүүдийнхээ хамтаар АНУ-ын Техас мужийн Коллеж Стэйшн гэдэг хотхонд айлчилж байна. Н. Тэгшбаярыг дагалдан ЦЭГ-ын Цөмийн технологийн газрын дарга Мавагийн Чадраабал, Цөмийн хяналтын хэлтсийн дарга Баатарын Батгэрэл, ЦЭГ-ын хуулийн ахлах ажилтан Баттулгын Биндэръя болон Ерөнхий Сайдын зөвлөх, кино зохиолч Альений Арман нар явжээ.
Тэд ажлын зорилгоо “цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад хамтран ажиллах тухай АНУ-Монголын харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу байгуулагдаж буй цөмийн шинжээчдийн 3 дахь уулзалтанд оролцох” гэж дэгжин нэрлэж буй ч үнэндээ Техас мужийн АЦС-ын үйл ажиллагааг үзэж танилцах юм байна. Read the rest of this entry »
Галаар наадах “цөмчид”: Цуврал–1
Posted: 2014/03/21 Filed under: Ичиж амьдаръя, Хүн ард, эрүүл мэнд 2 Comments2014 он гарсаар цөмийн технологийг шагшин магтагчид эрс идэвхжиж, “урангүй бол хөгжихгүй, АЦC-гүй бол утаанаас салахгүй” гэсэн сурталчилгаа хичтэй явж байна. Мэдээж ингэхдээ байгаль орчноо хамгаалагчид болон иргэний нийгмийнхнийг “Арева мэтийн цөмийн компаниудыг шантаажилж, мөнгө нэхдэг”, “Орос Хятадын тагнуулууд” хэмээн эрээ цээргүйгээр гүтгэж, ард иргэдийн сэтгэл зүйгээр тоглохоо ч тэд мартсангүй.
Аливаа улс үндэстэн хүнд хэцүү байдалд орж, алдаж онохын дэнсэнд дээр ирэхэд эх оронч иргэд, тэр тусмаа сэхээтнүүдийн үүрэг асар чухал. Монголын эс ширхэг болсон миний бие эх орон нэгт ард иргэдээ цөмийн галд “хуйхлагдахаас” анхааруулан сэрэмжлүүлэлгүй, амиа хичээн нуугдаж сууваас эх орон, эцэг эх, эрдэм мэдлэг, эрхэм нандин итгэл үнэмшлээсээ урваж, тэднийгээ гутаан доромжилсон хэрэг болох буй заа.
Иймд цацрагийн аюулын хор хөнөөлийг илчилсэн богино нийтлэлүүд бэлдэж, http://golomt.org дээр цувралаар хүргэж байхаар шийдлээ. Монгол хүн та үүнийг уншихдаа зөв бурууг мэргэн ухаандаа тунгаагтун.
Хүндэтгэсэн,
Доктор Э. Амарлин
АНУ
**** ***** *****
“Цөмийн технологийг анагаах ухаан, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарууд хэрэглэж байна. Энэ бол шилдэг, урдаа барих технологи, хөгжил дэвшлийн манлай мөн. Тийм учраас бид уранаа ухаж, АЦС барих ёстой” гэсэн утгатай мэдээ, ярилцлага гардаг болоод удаж байна. Харин би Н. Тэгшбаяр болон бусад цөмчдийн логикийг огт ойлгохгүй байгаа юм. Яаж сэтгэхээрээ эмнэлгийн рентген эсвэл томографын аппаратыг АЦС-тай зүйрлүүлдэг юм бол?
АЦС-ын дэргэд тэд чинь хүүхдийн тоглоом шүү дээ. Тэгшбаяр “мотоцикл жолоодож сурсан юм чинь олон улсын нисгэгч болж, Боинг онгоц жолоодмоор байна” гэж мунхаглах шийдчихсэн танхай гарыг санагдуулах юм. Танхай эр мотоцикл унаж яваад осол аваар хийвэл өөрөө л амь нас, эрүүл мэндээрээ хохирно. Харамсалтай, гэхдээ амьдрал үргэлжлэх болно. Харин танхай эрийн уршгаар Монгол улсын 3 сая иргэдийг суулгасан Боинг онгоц осолдвол яах вэ? Read the rest of this entry »
Муухай Монгол хүн
Posted: 2014/02/28 Filed under: Иргэд , хөдөлгөөнүүд, Ичиж амьдаръя | Tags: Бодууштай 8 CommentsӨнөөдөр чиний өмнөх аягатай хоолыг биш бусдынхыг булааж байхад чи мэдсэн ч мэдээгүй царайлан тайван айван амьдарч байна уу? Өнөөдөр чиний ах дүү биш, харин Улаанбадрахын малчдын мал сүрэг нь хорогдож, гажигтай төл төрж, эрүүл мэнд нь дордож, толгойтой үс нь халцарч, биеэр нь юм туурч (тэрнийг нь “удамшлын хамуу” гэдэг гэнэ шүү, анагаах ухаанд ч байхгүй цоо шинэ онош!), эцэг өвгөдөөс уламжилж ирсэн нутаг орондоо амьдран суух аргагүй болж харийнханд хөөгдөж туугдан, элдэв тохуурхал доромжлолыг амсч суугаа болохоор чиний ам үдээстэй, чих бөглөөстэй, нүд аниастай байна уу?
Улаанбадрахын дараа Сүхбаатарын Онгон сум, Шилийн Богд, Ховдын Мянгадын Халзанбүргэдэй гээд үргэлжлэнээ. Гэхдээ хэзээ нэг цагт чиний ч ээлж ирж таарна. Тэр цагт харин харамсч уйлаад ч хожимдсон байх вий.
**** **** ****
Муухай Монгол хүний хамгийн адгийн аймшигтай араншингийн хажууд бол соёлгүй бүдүүлэг, залхуу хойрго, сагсуу ойворгон, хор найруулж хов хутгадаг зан юу ч биш. Хамгийн аймшигтай нь нөгөө ГҮНДҮҮГҮЙ Монгол араншин буюу хэнэггүй тоомсоргүй зан. Яг үнэндээ тэр ГҮНДҮҮГҮЙ гэх үгний ард амин хувиа хичээсэн, бэртэгчин, арчаагүй дорой, аймхай хулчгар, хүнийрхүү хөгийн зан нуугдаж байдаг . Үгүй гэж мэлзэх гээд байвал танд дараах баримтыг дурдая л даа. Та эрхбиш нэгийг бодох биз.
Чонотой нийлсэн нохой
Posted: 2014/02/13 Filed under: Ичиж амьдаръя, Цөмийн хуйвалдаан | Tags: Бодууштай 6 CommentsЭнэ нийтлэлийг бичиж ирүүлсэн журмын нөхөр Л-д талархав.
Э. Амарлин
Богино эргэцүүлэл
***Xашир догь бурхинууд***
2009 онд Цөмийн энергийн тухай хууль батлагдаж Их тэнгэрийн аманд танилцуулж байв.
П.Очирбат босож: “Нөхдөө уран гэдэг Монголынх нэг тусдаа, барууных нэг тусдаа өөр юм гэж байхгүй ээ ! Бид ураныг олборлох нь зүйтэй” гэв. Aлга ташилт нижгэнэж П.Очирбат сандалдаа эргэн суух зуураа “Oдоо би хэнээс ч юунаас ч айхгүй шүү, үгээ хэлнэ” гэхчлэн бувтнана…
Н. Норов: ” Ураны уурхайгаас шавхалт хийсэн ус маань Улаанбаатар хотын крантны уснаас тунгалаг цэвэр байна” гэж мэдэгдэв. Хүмүүс бас л алга ташна.
Хошгируулаад л, хошгироод л байх уу?
Posted: 2014/01/13 Filed under: "Цоорхой" хууль, Ичиж амьдаръя, Цөмийн хаягдал, цөмийн аюул 1 CommentEрөнхийлөгч Ц. Элбэгдорж саяхан Фэйсбүкийнхээ статусыг шинэчлэв. Тэрбээр Монголд цөмийн хаягдал булшлахгүй гэж сүр дуулиантайгаар зарлав. “Би энэ талаар зарлиг гаргасан, НҮБ-ийн индрээс ч байр сууриа илэрхийлсэн, Монголд цөмийн хаягдал булшлахыг хуулиар хориглосон, ерөөсөө би Львовт сурч байхдаа Чернобылийн аюулыг нүдээр үзэж мэдэрсэн хүн” гэж ирээд л Чернобылийн цэвэрлэгээнд оролцсон машин техникийн зураг тавьж хүртэл үзүүлэв. Тэр дорхноо л “баярлалаа”, “сэтгэл амарлаа”, “одоо л тайван нойртой хонох нь”, “манай ерөнхийлөгч мундаг” гэхчилэн уярсан хүмүүсийн магтаалын үгс хөврөв. Eрөнхийлөгчийн үгэнд эргэлзэж, итгэхгүй байна гэж бичсэн цөөн хүмүүсийн тоонд бид оров. Read the rest of this entry »
“Уран хоргүй” гэж уран үгээр уянгалуулагч ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр буюу рецидив залилагч
Posted: 2013/01/10 Filed under: Ичиж амьдаръя, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хуйвалдаан, Эрх баригчид | Tags: AH, Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, Хүний мөс, шударга ёс 12 Comments 1978 онд төрсөн. МУИС-ын Физикийн ангийг 1999 онд төгссөн, эхнэр, 3 хүүхэдтэй энэ залууг “Босоо Загал” компанийн захирал, “Зөв сонголт-Зөв нийгэм” ТББ-ийн тэргүүн, Ардчилсан Залуучуудын холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, төрсөн нутаг Увс аймгийн Өмнөговь сумынхаа Намир, Орлого голыг хамгаалах хөдөлгөөний зохицуулагч, сүүлд нь 2010 оны сүүлчээс “МонАтом” төрийн өмчит компанийн дэд захирал, ба саяхнаас Цөмийн Энергийн Газрын даргаар томилогдсон ерөнхий сайд Алтанхуягийн нутгийн дүү гэж хүмүүс мэднэ (1,2,3).
Эх орон, эзэн Чингис, байгаль орчин, үр хөндөлт гээд аль ч сэдвээр уянгалуулдаг Тэгшбаяр бусдыг уран үгээрээ урхиддаг жинхэнэ “хуурамба” гэгч ажээ. Read the rest of this entry »
Цѳмийн Энергийн Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй Цѳмийн Эсрэг Хѳдѳлгѳѳний гишүүний хийсэн эчнээ мэтгэлцээн
Posted: 2012/11/28 Filed under: Ичиж амьдаръя, Уран ба АЦС-ын аюул, Цөмийн хаягдал, Цөмийн хуйвалдаан, Эрх баригчид | Tags: AH, Хариуцлага 5 CommentsЦѳмийн Энергийн Газрын түр хамаарагч Н. Тэгшбаярын ѳдрийн сонины сурвалжлагч Б. Цэцэгдэлгэрт ѳгсѳн нэгэн ярилцлагын талаар ѳѳрийн эрэгцүүллийг энд сийрүүлэв. Ярилцлагын эхийг (эх сурвалж: ѳдрийн сонин ) дараах холбоосуудаар орж үзнэ үү:
http://nea.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=244:2012-10-29-03-36-19&catid=1:latest-news
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1213681
Н. Тэгшбаяр (H.T.) : “Манай төсвийн багц таван тэрбум төгрөг ч хүрэхгүй. Инээдтэй төсөвтэй газар шүү дээ. Гэтэл Америкийн энэ чиглэлийн судалгааны лабораториудын нэг жилийн төсөв л гэхэд хэдэн тэрбум ам.доллар байдаг.”
Read the rest of this entry »
Oрчин цагийн Түгжилүүдэд төрийн сангаа битгий хэл түрийвчээ ч би итгэж бариулахгүй
Posted: 2012/01/25 Filed under: Ичиж амьдаръя | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, Хүний мөс, шударга ёс 5 CommentsАль 2006 оноос Хонгор сумын сумын засаг дарга Б. Батнарангийн “Мичид” компани тус сумын нутаг дэвсгэр дээр байрлах үйлдвэрийн хуучин байранд алт угааж эхэлжээ. Ингэхдээ мөнгөн усаар барьцалдуулж, алтныхаа 30 орчим хувийг ялгасан байна. Харин 2007 оны 2-р сараас эхлэн цианид натри ашиглан үлдсэн алтыг нь ялгаж авчээ. Б. Батнаран мөнгөн ус, цианидтай холигдсон элсийг барилгын сайн материал хэмээн зарж байсныг сургууль, хувь хүмүүс байшин барилгаа шавах, сургуулийн шаланд дэвсэх зэргээр ашиглаж байв. Алтыг нь угаасан овоолсон элс шороог хучиж битүүмжлээгүй тулд байсан тул тэр нь хаврын хавсарганд туугдаж, Хонгор сумын нутгаар нэг таржээ. Read the rest of this entry »