Ураны аюулд нэрвэгдсэн Улаанбадрахын тэмдэглэл


Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажилласан тэмдэглэл

Fig2

Францын “Арева” корпорацийн охин компани Кожеговь  компаниас ураны хайгуул хийж, туршилтын журмаар ураны шар нунтаг гаргаж буй Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Голомт-ЦЭХ”, “Гал Үндэстэн Xолбоо”, Хохирогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, “Эх oрныхоо аюулгүй байдлын тѳлѳѳ зүтгэе” ТББ-уудын төлөөлөгчид 2013 оны 5 сард очиж ажилласан  аян замын тэмдэглэлийг та бүхэнд танилцуулж байна. Биднийг Дорноговь аймагт аялах замын зардал, унаа машин, бензин, хүнс зэргийг авахад зориулан мөнгө хандивласан Анти Нуклеар Мүвмент Фэйсбүкийн бүлгийнхэндээ болон бидний үйлсийг дэмжигчидэд баярлалаа. Улаанбадрахын тухай дэлгэрэнгүй мэдээллийг бидний хөтөлдөг http://golomt.org блогоос сонирхоно уу?

Read the rest of this entry »


Г.Ариунболд: Малчид эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирч байна


mm4“Голомт” цөмийн хөдөлгөөний тэргүүн Г.Ариунболдтой Дорноговь аймгийн Улаанбадрах суманд өрнөөд байгаа асуудлаар ярилцлаа. Учир нь тус хөдөлгөөнийнхөн бусад иргэний хөдөлгөөнүүдтэй хамтарч Улаанбадрах суманд зургаа хоног ажиллаад ирсэн билээ.

-Иргэний хөдөлгөөнүүд Улаан­бадрах суманд ажил­лаад ирлээ. Явсан зорилго юу байв?
-“Гал үндэстэн”, “Ногоон хас”, “Ногоон хас”,  “Монгол Ул­­сын аюулгүй байдлын тө­лөө зүт­гэе” зэрэг хэд хэдэн иргэ­ний хөдөлгөөний төлөөлөл хам­тарч Улаанбадрах сумын бай­гаа байдалтай танилцаад ир­лээ. Read the rest of this entry »


Монголын шилдэг сэхээтнүүдийн нэг цөмийн эсрэг үзэлтэй


Чех улсын Палацкийн их сургуулийн доктор (2000), АНУ-ын Техасын A&M их сургуулийн доктор (2011), “Голомт-Цөмийн эсрэг хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн, МУИС-ийн дэд профессор, эрдэмтэн Гомбожавын Ариунболдын  De Facto нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг сонирхоно уу? 



Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг олон улсын эмч нарын байгууллагын мэдэгдэл


ippnw
Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг олон улсын эмч нарын байгууллагаас” (www.ippnw.org) “Чернобылийн 27 жил- Фукушимагийн 2 жил” гарчигтай мэдэгдэл Германы Зуйд-Дойчэ сонины бүтэн нүүрт гарчээ. Уг мэдэгдэлд 2328 эмч нар гарын үсгээ зуржээ.

Чернобылийн ослын 27 жил

Цөмийн ослоос 4 жилийн дараа хүүхэд томчуудын дунд бамбай булчирхайн болон цусны хорт хавдар өргөн тархсан. Чернобылийн цацрагийн хордолтын улмаас 1,6 сая хүн амиа алдсан. 800 мянган ликвидатор буюу ослын дараахан Чернобылийн АЦС дээр ажиллаж, ослыг цэвэрлэсэн ажилчдаас 125 мянга нь бас нас нөгчсөн. Хэдэн зуун мянган хүн цацрагт хордож, өвчилсөн.  Хүн амын дунд нялхсын эндэгдэл ихсэж, цаг хугацаа өнгөрөх тусам  гаж төрөлт элбэгшиж байна. Read the rest of this entry »


Монголын физикч эрдэмтэн цөмийн аюулын эсрэг тэмцэнэ


Ariunbold zuragОлны танил болсон Анти Нуклеар Мүвмент буюу “Голомт- Цөмийн аюулын Эсрэг Xөдөлгөөн ” (Голомт-ЦЭХ)-ийг Монголдoo болон гадаадад суугаа эх оронч, оюунлаг иргэд түүчээлдэг. Tэдний нэг, цөмийн аюулыг эсэргүүцэгч активист Гомбожавын Ариунболдыг та бүхэнд танилцуулъя.

Read the rest of this entry »


Базелийн тунхаг


2010 оны 8-р сарын 26-нд Швейцарийн Базел хотноо “Онгон байгаль ба хордсон иргэд – Уугуул нутгийнхан, тэдний эрүүл мэнд ба ураны уурхай“ сэдэвт бага хурал зохион байгуулагдаж, Канад, АНУ, Энэтхэг, Намиб, Австрали зэрэг уран олборлогч орнуудын элч төлөөлөгчид оролцжээ. Хурлын төлөөлөгчид тус тусын улс орон дахь уран олборлолтын тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцээд, эцэст нь Базелийн Тунхаг гэдэг баримт бичиг гаргасан юм. Дэлхий дахинаа уран олборлолтыг хориглохыг уриалсан тус тунхаг бичигт ингэж бичжээ.

urankonferenz1

Оршил үг

Уран олборлож, шар нунтаг үйлдвэрлэх нь хүрээлэн буй байгаль орчин, амьд бие организмд онц хортой төдийгүй хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, энх тайвнаар зэрэгцэн орших, цөмийн зэвсгээс ангижрах дэлхий нийтийн үйлсэд ноцтой саад учруулдаг гэдгийг энд хуран цугларагсад санал нэгтэйгээр баталж байна. Read the rest of this entry »


3-09: Mongolian Anti-Nuclear Activists Will Protest (News in English, German, French & Japanese)


3-11 tv

Ulaanbaatar, Mongolia. The “Golomt”Anti-Nuclear Movement (ANM) will hold a public event on Saturday, March 9, to commemorate the 2nd anniversary of the Fukushima accident. That day anti-nuclear activists in France, Germany, Japan and other world countries will form a human chain to call for the nuclear phase out. The “Golomt” movement activists will demonstrate their solidarity and support for the global anti-nuclear movement and will organize a protest under the slogan “NO! to Nuclear Fuel Cycle.”

Read the rest of this entry »


2013-03-09 “Цөмийн циклийг эсэргүүцье” багт жагсаал


no nuclear
Олон улсад энхийн ба цэргийн зорилгоор цөмийн технологи ашиглахыг таслан зогсоохыг уриалсан “гинжин хэлхээ” үйл ажиллагааг Франц, Канад, Япон, Энэтхэг зэрэг олон оронд нэгэн зэрэг зохион байгуулж байна. Голомт – Цөмийн Эсрэг Хөдөлгөөн (Анти Нуклеар Мүвмент) энэхүү үйл ажиллагаанд Монгол улсыг төлөөлөн оролцож “Цөмийн циклийг эсэргүүцье” энх тайванч багт жагсаалыг дараах уриатайгаар зохион байгуулж байна.

Read the rest of this entry »


ХАТАН ЗОРИГТОНД баяр хүргэе!


Award           Анти Нуклеар Хөдөлгөөний ахмад гишүүн Т. Минжүүр гуайдаа анхны “ХАТАН ЗОРИГТОН” алдрын эзэн болсонд хөдөлгөөнийхөө нийт гишүүдийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье!

Эрчим хүчний тэргүүний мэргэжилтэн, тулхтай инженер хүний хувьд Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн байдал, хэрэгцээ, хэрэглээ, цаашдын зөв сайн хөгжил, шинэчлэлийн талаар үнэтэй санал, зөвлөмж гарган олон нийт, мэргэжлийн хүрээнийхэнд болон төр засгийн байгууллагад хүргэж, цөмийн хаягдал булшлахын хор холбогдол, цөмийн эрчим хүч, уран олборлолтын уршиг хөнөөлийг илчлэн олон нийтэд үнэн зөв ойлголт өгөхөд өөрийн үнэт цагаа зориулж, эх орон нь эрэлхэг хөвүүд охидоо дуудсан энэ цагт үгээн хэлж, залуусаа уриалан тууштай тэмцэж ирснийг бид мэднэ.
Т.Минжүүр гуай шиг олон олон эр зоригтнууд эх орныхоо сайн сайхан, эрүүл аюулгүй оршихуйн төлөө тэмцэх болтугай. Read the rest of this entry »


Голомт.орг-ын 2012 оны тайлан


WordPress.com-ынхон ГОЛОМТ.ОРГ блогын 2012 оны тайланг бэлдсэнийг сонирхон үзээрэй


Товч:

2012 оны Канны Кино Наадамд нийт 4,329 кино оролцжээ. Харин ГОЛОМТ.ОРГ -д 2012 онд нийт 55 мянган удаа хандсан аж. Хэрэв хандалт бүрийг нэг кинотой зүйрлэвэл тус блог нь 13 Кино Фестивальтай дүйцэхүйц ажээ.

Click here to see the complete report.


“Голомт” сонины анхны дугаар гарлаа


Монгол оронд минь заналхийлж буй цөмийн аюулын тухай олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэхэд Анти Нуклеар бүлгийнхэн анхаарч ажилласаар ирснийг та бүхэн мэднэ.

Тэгвэл өнөөдөр таны гарт “Голомт” сонины анхны дугаар очиж байна. Mанай бүлгийн гишүүдийн олон хоногийн хөлс хүч шингэсэн, тэдний хандиваар бүтсэн энэ сонинг хөдөө орон нутагт үнэгүй тараах болно.

Та бүхнээс “Голомт” сониныг татаж аваад найз нөхөдтэйгээ хуваалцах, мөн хувилж гаргаад олон нийтэд тараахыг хүсье. Аль нэг мэдээ баримтаас иш татвал манай сонинг дурьдаж туслаарай! 

Xүндэтгэсэн,
Амарлин

Сонинг татаж авахын тулд энэ линк буюу дoорх pdf-ын зураг дээр дарна уу?


ЭРХ БАРИГЧДАД ХҮРГЭХ ИЛ ЗАХИДАЛ


2012-10-24

Төрийн түшээ таны энэ өдрийн мэндийг эрье!

Монгол улс үндэстний тусгаар тогтнол, эрүүл энх оршихуйд заналхийлсэн цөмийн аюулын эсрэг хамтран тэмцэхийг уриалж Голомт- АHM xөдөлгөөнөөс танд энэхүү захидлыг илгээж байна.

Монголын газар нутаг дээр олон улсад ашигласан цөмийн түлшний хогийн цэг байгуулах нууц хэлэлцээр илчлэгдсэнээс хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн оны намар ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “Монголд гаднын цөмийн хаягдал булшлахгүй” хэмээн зарлаж, ийм төрлийн гэрээ хэлэлцээрийг зөвхөн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр хэлэлцэнэ гэсэн зарлиг гаргасан. Гэвч үнэндээ цөмийн бизнес эрхлэгч их гүрнүүдийн зохион байгуулсан хуйвалдаан хөшигний цаана явагдсаар байна. Арга нь нарийсч, шинэ багаар өнгөлсөн ч хөнөөлт цөмийн хаягдлыг Монголд булшлах механизм зогсолтгүй ажилласаар буйг дараах баримтууд гэрчилж байна. Read the rest of this entry »


Мардайгаар сонин юу вэ?


Анти Нуклеар бүлгийн гишүүд 2012 оны 5 сард Арева корпорацийн уран олборлож буй Дорноговийн Улаанбадрах суманд ТВ-9 телевизийн багийнхны хамтаар очсон билээ. Харин 8 сард  Дорнодын Баяндун, Сэргэлэн, Дашбалбар сумдаар зочлохдоо Мардайн байдалтай газар дээр нь танилцаж, байгалийн цацрагжилтийн хэмжилт хийлээ.

Ураны тэйлинг (uranium tailings)


Задгай овоолсон цацрагтай хаягдал

Тухайлбал, Мардайн ураны уурхайн хаягдал шороо чулуу буюу ураны тэйлинг ил задгай орхисон нь өнөөг хүртэл хорт цацраг ялгаруулсаар буйг  бид цацраг хэмжигчээрээ тодорхойллоо. Read the rest of this entry »


Амарлин болсон учир минь..


Монгол улс үндэстний аюулгүй байдалд заналхийлж, ард иргэдийн эрүүл энх аж төрөх, амьд явах баталгаа болох газар шороог минь зоосны нүхээр шагайсан цэвдэг сэтгэлтнүүд  сүйтгэн бузарлаж буйг эсэргүүцэн дуугарч эхэлснээс хойш жил тойрчээ. Намайг хэн болох, ямар учраас цаг зав гарган судалгаа хийж, нийтлэл бичдэг тухай хүмүүс янз бүрээр таамагладаг.

Хариуд нь би өмнө нь хэлж байсан тэр л зүйлээ танд давтана хэлье: эрх мэдэл, нэр алдар, ашиг хонжоо хайх бодол надад байхгүй. Харин жирийн Монгол бүсгүй миний өдий зэрэгтэй яваа нь миний эцэг эх болон Монгол улсын ач тус гэдэгт би гүнээ итгэдэг. Тиймээс ч хэмжээлшгүй их ач тусыг нь бага ч болов хариулахаар хичээн зүтгэж яваа минь энэ билээ. Read the rest of this entry »