ТА ХЭМЭЭН ДУУДАЖ, ЭРГЭН ДУРСАХЫН УЧИР
Posted: 2014/07/01 Filed under: Гал Үндэстэн, Иргэд , хөдөлгөөнүүд, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Ноцтой, Хариуцлага, шударга ёс Leave a commentЭнхбаярын Доржсүрэнгийн гэгээн дурсгалд
Зургаан жилийн ѳмнѳх энэ л ѳдѳр Монголын манант саарал нийгэмд тѳр нь таван хүнээ буудаж хороосон аймшигт явдал гарсан. Булхайцсан, турхирсан, тушаасан, буудсан этгээдүүд бүгд л нэртэй устай, намтай хѳдѳлгѳѳнтэй, цагаан цамц, зангиа госчоом болсон цатгалан баагийнууд байсан. Гэвч тэдний ганцад нь ч “миний буруу, намайг шоронд хий!” гэж эр хүн шиг хэлэх зориг зүрх байгаагүй нь бас үнэн. Уг нь тэгж хэлнэ гэдэг хүсч тэмүүлээд байгаа хүмүүнлэг, ардчилсан нийгмийн ёсоо байг гэхэд үгүй ядаж хүн ёсны хэлтэрхийн илрэл байх байсан биш үү?! 7 сарын 1-ний тэр хар өдөр алтан амиа харамсалтайгаар алдсан залуус, тэдний дунд хорин хэдхэн насандаа амь үрэгдсэн Энхбаярын Доржсүрэн хүү таныг энэ л ѳдѳр дахин эмгэнэн дурсч, гүнээ мэхийн хүндэтгэхийн хамт хүний гэх үнэр ч үлдээгүй муусайн ямбатнуудын ѳмнѳѳс уучлал эрэн сѳгдѳж байна бид. Read the rest of this entry »
Ц.Мөнхбаяр нарыг цагаатга!
Posted: 2014/01/29 Filed under: Гал Үндэстэн, Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Ноцтой 2 CommentsБайгаль орчин, эх орныхоо төлөө тууштай тэмцэж ирсэн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 21,6 жил буюу маш хатуу хүнд ял оноосон нь хилс, хэлмэгдүүлсэн, нэн харгис үйлдэл боллоо.
Дэлхий даяар танигдсан, байгаль орчныхоо төлөө амь амьдрал бүхнээ хайрлалгүй тэмцэгч Ц.Мөнхбаяр нарын нөхөд Монгол улсын язгуур эрх ашиг, ард иргэдийн амь бие, эд хөрөнгөд 2013 оны 9-р сарын 16-ны тэр нэгэн өдөр ямар ч хохирлыг учруулаагүй билээ. Гэтэл эх оронч үзэл бодол, үйл ажиллагаатай энэ хүмүүст хүний амь насыг бүрэлгэснээс ч илүү хэмжээний, цаазаар авахтай дүйцэх түвшний дээд зэргийн ял оноосон нь зүй бус байна. Read the rest of this entry »
ГАЛ ҮНДЭСТЭНДЭЭ ТУСЛАЯ! хандивын аяны эхний үеийн тайлан
Posted: 2013/11/15 Filed under: Гал Үндэстэн | Tags: Авилга гэмт хэрэг, Ичиж амьдаръя, Эрх баригчид 4 CommentsГоломт-Цөмийн Эсрэг Xөдөлгөөн ТББ-ын гишүүд Урт нэртэй хуулийг өөрчлөн цуцлахыг эсэргүүцсэн акц зохион байгуулсны улмаар шоронд хоригдож буй Гал Үндэстэн Холбооныхон болон тэдний ар гэрийнхэнд тусламж үзүүлэхээр ГАЛ ҮНДЭСТЭНДЭЭ ТУСЛАЯ! хандивын аяныг өрнүүлсэн юм.
Өнөөдөр та бүхэнд хандивын аяны эхний үеийн тайланг хүргэж байна.
Гал Үндэстэн Холбооны эх орончдыг суллах хүртэл тэднийг сэтгэл санаагаар дэмжиж, ар гэрийнхэнд нь тусалж, газар шороо, нутаг усаа хамгаалах үйл ажиллагааг дэмжицгээе! Эрхэм таныг цаашид ч боломжoopoo хандив, туслалцаа үзүүлэхийг уриалж байна!
Амарлин
Facebook: Anti Nuclear Movement page
ГАЛ ҮНДЭСТЭНДЭЭ ТУСЛАЯ!
Posted: 2013/11/11 Filed under: Гал Үндэстэн, Зарлалын самбар | Tags: Хариуцлага, Эх орончид, шударга ёс 2 CommentsГал Үндэстэн Холбооны нөхөд Монгол Улс, үндэстний язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын үндсийн үндэс болсон газар шороо, нутаг ус, байгаль дэлхийгээ, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг тээгч бэлчээрийн мал аж ахуйн үндэс болсон нутаг бэлчээр, гол усаа цэвэр ариунаар нь хойч үедээ үлдээхийн төлөө өөрсдийн сэтгэл зүрх, оюун санаагаа зориулж, эд хөрөнгө, цаг зав, ажил төрөл, амин зуулгаа огоорон эрүүл мэнд, амь насаа золиослон тэмцсээр ирлээ. Read the rest of this entry »
МЭДЭГДЭЛ
Posted: 2013/10/01 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Газар нутаг, Гал Үндэстэн | Tags: Ноцтой Leave a commentЭх нутаг, газар шороо, байгаль орчноо хамгаалах тэмцэл нь гадаадын хөрөнгө оруулагчид гэж өргөмжлөгдсөн, хэмжээлшгүй их мөнгөтэй харийн уул уурхайн болон цөмийн компаниуд, тэдний гар хөл болсон цэвдэг сэтгэлтэй төрийн эрх мэдэлтнүүдийн эсрэг хүч тэнцвэргүй тулаан юм. Энэ бол эцэг өвгөдөөс уламжилж ирсэн, өсч төрсөн өлгий нутаг, амьдран суугаа уул усаа хайрлаж хамгаалсан жирийн иргэдийн эрүүл, амгалан амьдрахын төлөө хийж буй амь дүйсэн тэмцэл билээ.
Ийм тэмцлийн амин сүнс нь монгол үндэстний язгуур эрх ашиг, олон нийтийн тусын тулд, Монгол Улс, эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө амь амьдралаа золиослохоос ч буцахгүй гүн бат итгэл үнэмшил байдгийг Гал Үндэстэн Холбооны Ц. Мөнхбаяр болон түүний нөхөд нотлон харуулж чадсан юм.
ГОЛДМАНЫ ШАГНАЛТАН МОНГОЛД ГАДААДЫН УУЛ УУРХАЙН КОМПАНИ РУУ БУУДЖЭЭ
Posted: 2013/10/01 Filed under: Газар нутаг, Гал Үндэстэн, Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Ноцтой 2 CommentsХӨРӨНГӨТНИЙ НИЙГМИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ:
ГОЛДМАНЫ ШАГНАЛТАН МОНГОЛД ГАДААДЫН УУЛ УУРХАЙН КОМПАНИ РУУ БУУДЖЭЭ
Өрнөдийнхний ов заль буюу нүүдэлчид мөхөж буй нь
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу?
Ураны аюулд нэрвэгдсэн Улаанбадрахын тэмдэглэл
Posted: 2013/06/21 Filed under: Гал Үндэстэн, Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул | Tags: Арева, Ноцтой 9 CommentsДорноговь аймгийн Улаанбадрах суманд ажилласан тэмдэглэл
Францын “Арева” корпорацийн охин компани Кожеговь компаниас ураны хайгуул хийж, туршилтын журмаар ураны шар нунтаг гаргаж буй Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Голомт-ЦЭХ”, “Гал Үндэстэн Xолбоо”, Хохирогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, “Эх oрныхоо аюулгүй байдлын тѳлѳѳ зүтгэе” ТББ-уудын төлөөлөгчид 2013 оны 5 сард очиж ажилласан аян замын тэмдэглэлийг та бүхэнд танилцуулж байна. Биднийг Дорноговь аймагт аялах замын зардал, унаа машин, бензин, хүнс зэргийг авахад зориулан мөнгө хандивласан Анти Нуклеар Мүвмент Фэйсбүкийн бүлгийнхэндээ болон бидний үйлсийг дэмжигчидэд баярлалаа. Улаанбадрахын тухай дэлгэрэнгүй мэдээллийг бидний хөтөлдөг http://golomt.org блогоос сонирхоно уу?
Г.Ариунболд: Малчид эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирч байна
Posted: 2013/05/20 Filed under: Гал Үндэстэн, Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул | Tags: Арева, Ноцтой Leave a comment“Голомт” цөмийн хөдөлгөөний тэргүүн Г.Ариунболдтой Дорноговь аймгийн Улаанбадрах суманд өрнөөд байгаа асуудлаар ярилцлаа. Учир нь тус хөдөлгөөнийнхөн бусад иргэний хөдөлгөөнүүдтэй хамтарч Улаанбадрах суманд зургаа хоног ажиллаад ирсэн билээ.
-Иргэний хөдөлгөөнүүд Улаанбадрах суманд ажиллаад ирлээ. Явсан зорилго юу байв?
-“Гал үндэстэн”, “Ногоон хас”, “Ногоон хас”, “Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” зэрэг хэд хэдэн иргэний хөдөлгөөний төлөөлөл хамтарч Улаанбадрах сумын байгаа байдалтай танилцаад ирлээ. Read the rest of this entry »
БИД АМЬДРАЛД ХАЙРТАЙДАА ТЭМЦЭЖ БАЙГАА ЮМ
Posted: 2011/06/30 Filed under: Гал Үндэстэн, Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Ноцтой 6 Comments/ГАНЦ ХУДГИЙН УРЬДЧИЛАН ХОРИХ ТӨВ БОЛОН НИЙСЛЭЛИЙН
БАРИВЧЛАХ БАЙРАНД ХОРИГДОЖ БАЙГАА
“ГАЛ ҮНДЭСТЭН” ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
ГИШҮҮДЭЭС НИЙТ МОНГОЛЧУУДДАА ХҮРГЭХ ЗАХИДАЛ/
…
Магадгүй зарим хүн биднийг “Хэтэрхий давраад байсан юм. Шоронд нь хатаа!” хэмээн тавлах нь байгаа л байх. Гэхдээ бид хулгай хийж, бусдыг дээрэмдэж, хэн нэгнийг залилж, гэмгүй иргэдийг зодож, амь насыг нь хохироогоогүй. Бид бас төсвийн хөрөнгө идэж, авилга авч, газар нутгаа зарж, хорт бодисоор ус байгалиа хордуулаагүй. Банкнаас их хэмжээний зээл авч, казинод тоглож банк дампууруулаагүй, хилээр хууль бус бараа оруулж, эсвэл хар тамхи борлуулж, хүний наймаа эрхлээгүй ээ! Тендер будлиантуулж, гадаадын хаягдлыг хямд авчирч улсын байгууллагад өндөр үнээр шахаагүй. Эрх мэдэлд хүрэхийн тулд олон нийтэд худал амлаж, албан тушаалын суудлыг худалдаж аваагүй. Read the rest of this entry »
МОНГОЛ хүн та сонс—golomt.org-ийн уншигчдад уриалах нь
Posted: 2011/06/15 Filed under: Гал Үндэстэн, Иргэд , хөдөлгөөнүүд 11 Comments
Засварлав: Сэтгэгдэлд Анхаагийн санал болгосон видеог тавилаа. Баярлалаа, Анхаа.
МОНГОЛ хүн та сонс: Цаана чинь түгшүүрийн харанга дэлдэж байна
Golomt.org-ийн олон уншигч эх орныхоо өнөөгийн байдалд бухимдаж, ирээдүй хойчид түгшиж байгаагаа сэтгэгдлээр болон надад хаягласан имэйлээр илэрхийлдэг. Тэдний нэлээдгүй хэсэг нь гадаадад амьдардаг тул Монголын амьдралд оролцох боломжгүй эсвэл эх нутагтаа байсан ч чухам хэрхэхээ, хэнд итгэхээ мэдэхгүй хоосон бухимдаж суудаг тухайгаа бичдэг.
Тэгвэл та бүхэнд хандаж “Гал Үндэстэн” холбоог дэмжихийг хүсье. Эх орон, газар шорооныхоо төлөө хоёргүй сэтгэлээр тууштай тэмцэж байгаа эх орончид гэвэл чухам тэднийг хэлнэ. Read the rest of this entry »
“Урт нэртэй” гэж алдаршсан хууль
Posted: 2011/03/19 Filed under: Гал Үндэстэн | Tags: Эх орончид Leave a commentОлонд “урт нэртэй” гэж нэршсэн хуулийг бүрэн эхээр нь тавив. Лав л эрчим хүчний сайд Д. Зоригт Эрүүгийн хуулийн дагуу шийтгэгдэх ёстой л юм байна… Амарлин.
“Урт нэртэй” гэx хуулийг энд дарж үзнэ үү.
Монголын ирээдүй: манлайлагчид
Posted: 2011/03/14 Filed under: Гал Үндэстэн | Tags: Эх орончид 1 CommentЦ. Мөнхбаяр гэж хэн бэ?
Бичсэн: Амарлин
2011 оны 3 сарын 15
Монголын Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөнийхөн (МГННХ) байгаль орчноо хамгаалах хууль баталчихаад түүнийгээ анхаарч хэрэгжүүлдэггүй гэсэн үндэслэлээр засгийн газрыг шүүхэд өгсөн. Xэрэв БОАЖ-ын дэд сайд, засгийн газрыг төлөөлөн оролцож буй Ч. Жаргалсайхан гэгч “бултах” мэхээ өнөөдөр дахин хэрэглэхгүй бол шүүх хурал хойшлохгүй, болох л ёстой… Энэ дашрамд, дээр дурьдсан МГННХ-ий идэвхтэн Ц. Мөнхбаяр гэж хэн болох тухай 2010 оны 9 сард Шууд ТВ ийм мэдээлэл бэлтгэж байсныг youtube дээрээс олов.
Read the rest of this entry »