АРД ТҮМНЭЭ МЭХЛЭХ ГЭСЭН ЭРХ БАРИГЧДЫН ОРОЛДЛОГО ТАЛААР БОЛОВ


22015 оны 2 сарын 23-ны шөнө. Яг энэ шөнө Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд Ноён уул, “урт нэртэй” хуулиа хамгаалан өлсгөлөн зарлагсдыг эрх баригчид хүчээр тарааж магад гэдэг түгшүүр хүмүүст хэдийнээ байсан. Учир нь өмнөх өдрүүдэд, ихэвчлэн шөнө дөл болсон хойно элдэв мэдэгдэл бичиг гардуулах гэж оролдох зэргээр цагдаагийн дарамт ямагт мэдрэгдэж байв. Нээрээ ч тэр орой 22 цагаас эхлэн талбай хавийн цагдаагийн хамгаалалт гэнэт нэмэгдэж, хэдэн зуун цагдаа цугларав. Сүхбаатар дүүрэг дээр хоёр ачигч машин, талбайн хажууд эмнэлгийн хоёр машин, олон тооны цагдаагийн машин бэлэн зогсож, ачааны том тэрэг хүртэл иржээ. Удалгүй цагдаа нар зам хааж тэмцэгчдийг бүслэн талбай руу зүглэгдсийг оруулахгүй болов. Бас тагнуулын тусгай хэрэгсэл ашиглаж утасны сүлжээг унагаасан тул Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэдэх залуус болж буй явдлын талаар утсаар ярих, Фэйсбүүкээр мэдээлэх боломжгүй болов. Тэр бүү хэл төв шуудангийн ард ачааны машинтай буутай цэргүүд нуугдаж байхыг харсан гэж гэрчлэх хүн ч цөөнгүй байна. Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлагсдыг хамгаалахаар ирсэн 50 орчим залуус болон охид, бүсгүйчүүдийн амь нас, эрүүл мэндэд бодитой аюул заналхийлж эхлэв. Иймд Босоо Хөх Монгол бүлгэмийнхэн гэрээ тойрон хамгаалж, цагдаа нарыг ирэхэд элдэв эсэргүүцэл үзүүлэхгүй, тайван байхыг цугларсан залууст чандлан захижээ. Read the rest of this entry »


“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн: Бид тэмцлээсээ алхам ч ухрахгүй!


 

This slideshow requires JavaScript.

“Босоо Хөх Монгол” ТББ-ын залуусын манлайлсан Ноён уулаа авраx тэмцэл үргэлжилсээр. Тэмцэл 2 сарын 9-ний 11 цагт Сүхийн талбай дээр жагсаалаар эхэлж, 58 цагийн улс төрийн суултаар  үргэлжилсэн бол өчигдрөөс нойтон өлсгөлөнд шилжжээ.

Сануулахад, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн нь Монголын түүх соёлын үнэлж баршгүй өв болсон Ноён уулын хөндий Гацууртын ордыг стратегийн орд газар болгон алт олборлох, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” буюу урт нэртэй хуулийг өөрчлөх гэсэн төрийн харалган шийдвэрийг эсэргүүцсэн эх орончдын тэмцэл юм.

Идэр есийн хүйтэн тачигнаж байхад амь бие, эрүүл мэндээрээ дэнчин тавьж, иргэний зориг гарган эх түүх, үнэт өв соёлоо хамгаалж буй Босоо Хөх Монголын залуус өнөөдрийн Монголын бахархал, бусад залууст үлгэр жишээ болохуйц үндэсний ухамсрын дээд илрэл юм.

Тэдний Фэйсбүк хуудсанд бичсэнийг сонирхвол:

  • 2015.02.11-ний 13 цагаас эсэргүүцлийн суулт тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, есөн хүн өлсгөлөн зарлаад байна.
  • Бид энэ хулгайч луйварчин эрх баригчдыг харж суусаар эх оронгүй болох нь.Энэ сайхан нутгийг үе үеийн баатарлаг эх орончид халуун амь бие, бүлээн цусаарaa хамгаалж, үр ач бидэндээ үлдээсэн. Бид ч мөн ижил үр хойчдоо онгон дагшин уул усаа тахилга шүтээнтэй нь цэвэр ариунаар нь үлдээх ёстой.
  • Өнгөрсөн шөнө Босоо Хөх Монгол бүлгэмийн арын албанд үйлчилж байсан Hyundai Starex маркийн машиныг хэн нэгэн этгээд галдан шатаажээ. Өлсгөлөн зарласнаас хойш нэг ч хоноогүй байхад ийм явдлаар дарамтлаж мохооно гэж бүү горьдоорой. Босоо Хөх Монгол бүлгэмийн зорилго нэгт залуусын зоригийг мохоож чадахгүйээ. Бид тэмцлээсээ алхам ч ухрахгүй.
  • Цагдаа нар өлсгөлөн зарласан залуусыг хүчээр тараах үүрэг авсан бололтой тул хамгаалалт маягаар хүн хүч хэрэгтэй байна.
  • Нойтон өлсгөлөн зарласан тул халуун ус, хар цай авчирч өгвөл сайн байна. Сүү хориотой.
  • Өлсгөлөн зарлагсдыг хамгаалж хонож байгаа хүмүүст халуун хоол, цай, аарц авчирж өгсөн ах, эгч, дүү нартаа маш их баярлаж баярлалаа. Ийм сайхан сэтгэлтэй ард түмэнтэй улс шүү.
  • Сэтгэлээрээ ирж дэмжиж нэмэр болж байгаа залуустаа маш их баярлалаа. Та бүхнийг маань Мөнх Хөх Тэнгэр ивээг !

Өнгөрсөн шөнө биднийг халуу дүүгсэн гэртээ дулаан хөнжилд Солонгос савангийн дууринд бүүвэйлэгдэн нойрсч байхад тэд гадна харанхуй, хүйтэнд хөлдүү цементэн дээр хонож байна. Тэд орох оронгүй, хийх ажилгүйдээ ингэсэнгүй. Харин та бидний үр хүүхэд ирээдүйд хэлэх үгтэй, үзүүлэх юмтай, бахархах түүхтэй байг гэсэндээ Босоо Хөх Монгол бүлгэмийн залуус өлсөж, даарч, эсэргүүцэн тэмцэж байгаа юм шүү.

Хэрэв таны судсаар дусал ч атугай Монгол цус гүйдэг бол, хэрэв таны цээжинд эх орноо гэсэн зүрх лугшиж байдаг бол та эх оронч залуусын иргэний зоригоор бахдаж, тэдэнтэй халуун сэтгэлээ хуваалцан урам хайрлаж, эв нэгдлээ илэрхийлж, тэднийг гэмт халдлагаас хамгаалахаар Хэлмэгдэгсдийн xөшөөг зорино гэдэгт би итгэж байна.

Шатсан Starex машины засварт хандив өргөж залуусыг дэмжээрэй. Мэдээж хэн нэгний өмч хөрөнгө, аж амьдрал ард нь хохирсон л байгаа.

Эх орончдыг элдэв муу үгээр гүжирдэн доромжлогсод хэний гар хөл болох нь дэндүү ойлгомжтой тул тэдэнд гарздах үг надад үлдсэнгүй.

Э. Амарлин

 

 


ТА ХЭМЭЭН ДУУДАЖ, ЭРГЭН ДУРСАХЫН УЧИР


Энхбаярын Доржсүрэнгийн гэгээн дурсгалд

july 1 picture

Зургаан жилийн ѳмнѳх энэ л ѳдѳр Монголын манант саарал нийгэмд тѳр нь таван хүнээ буудаж хороосон аймшигт явдал гарсан. Булхайцсан, турхирсан, тушаасан, буудсан этгээдүүд бүгд л нэртэй устай, намтай хѳдѳлгѳѳнтэй, цагаан цамц, зангиа госчоом болсон цатгалан баагийнууд байсан. Гэвч тэдний ганцад нь ч  “миний буруу, намайг шоронд хий!” гэж эр хүн шиг хэлэх зориг зүрх байгаагүй нь бас үнэн.  Уг нь тэгж хэлнэ гэдэг хүсч тэмүүлээд байгаа хүмүүнлэг, ардчилсан нийгмийн ёсоо байг гэхэд үгүй ядаж хүн ёсны хэлтэрхийн илрэл байх байсан биш үү?!  7 сарын 1-ний тэр хар өдөр алтан амиа харамсалтайгаар алдсан залуус, тэдний дунд хорин хэдхэн насандаа амь үрэгдсэн Энхбаярын Доржсүрэн хүү таныг энэ л ѳдѳр дахин эмгэнэн дурсч, гүнээ мэхийн хүндэтгэхийн хамт хүний гэх үнэр ч үлдээгүй муусайн ямбатнуудын ѳмнѳѳс уучлал эрэн сѳгдѳж байна бид.  Read the rest of this entry »


Манай Фэйсбүүкийн хуудас: Anti Nuclear Movement Mongolia golomt.org page


Монгол Улсад заналхийлж буй цөмийн аюулыг эсэргүүцэгчдийн мэдээлэл солилцох хуудас
 

2011 оны 6 сараас эхлэн үйл ажиллaгаа явуулж ирсэн “Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөн” ТББ-аас эрхлэдэг Монгол улсад заналхийлж буй цөмийн аюулын тухай мэдээлэл солилцох хуудас. 

 

URL: https://www.facebook.com/nuclearfreemongolia

 

ANM FB


ОДОО БИШ БОЛ ХЭЗЭЭ?!


 

MT1

Коллеж Стэйшн хотод

 

2014 оны 4 сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд Цөмийн Энергийн Газрын дарга Н. Тэгшбаяр “цэргүүдтэйгээ” АНУ-ын Техас мужийн Коллеж Стэйшн гэдэг хотод “айлчилсан.” Түүнийг дагалдан ЦЭГ-ын Цөмийн Технологийн Газрын дарга Мавагийн Чадраабал, Цөмийн Хяналтын Хэлтсийн дарга Баатарын Батгэрэл, ЦЭГ-ын хуулийн ахлах ажилтан Баттулгын Биндэръя болон Ерөнхий Сайдын зөвлөх, кино зохиолч Альений Арман нар Техас мужийн Атомын Цахилгаан Станцын үйл ажиллагааг үзэж танилцахаар ирсэн юм. Read the rest of this entry »


Anti Nuclear Demonstration in Mongolia 9-3-2014


2014 оны 3 сарын 9 нд Фукушимагийн ослын өдрийг тохиолдуулан АЦС-ын түлш болох ураныг Монголд олборлохыг эсэргүүцсэн жагсаалыг” Голомт” Цөмийн эсрэг хөдөлгөөнөөс 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

logo

Энэхүү жагсаал:

Ураны хайгуул болон уурхайн төслүүдийг зогсоо!
Монголоос уран экспортлохыг эсэргүүцэж байна!
Цөмийн хөтөлбөрийг зогсоо!

 
NO URANIUM EXPLORATION AND MINING IN MONGOLIA!
NO EXPORT OF URANIUM!
STOP THE MONGOLIAN NUCLEAR PROGRAM!
гэсэн уриан дор зохиогдлоо.
Монголчууд эрүүл амьдрах орчин, цэвэр агаар ус, нутаг орон, цацрагийн бохирдолгүй ирээдүйнхээ төлөө жагсаалд идэвхтэй оролцлоо.

This slideshow requires JavaScript.

Голомт ЦЭХ
Golomt- Antinuclear Movement Mongolia
Фэйсбүүк дээр:  https://www.facebook.com/nuclearfreemongolia
http://golomt.org

2014 оны 3 сарын 09: Цөмийн циклийг эсэргүүцье! тайван жагсаал


Demonstration

Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөн ТББ-аас Фукушимагийн АЦС-ын ослын гурван жилийн ойг тохиолдуулан 3 сарын 9-ний 12 цагаас Сүхбаатарын талбай дээр “Цөмийн циклийг эсэргүүцье!” тайван жагсаал зохион байгуулж байна.

Энх тайванч, Багт жагсаал нь дараах уриатай:

1. Ураны хайгуул болон уурхайн төслүүдийг зогсоо!
2. Монголоос уран экспортлохыг зогсоо!
3. Цөмийн хөтөлбөрийг зогсоо!

Эсэргүүцэл:
1. Бидэнд эрүүл газар шороо, цэвэр ус мөнгөнөөс илүү чухал!
2. Дорноговийн Улаанбадрах, Сүхбаатарын Онгон сумдад уран олборлож буйн улмаас мал сүрэг, байгаль орчныг хордуулж байгааг бид эрс буруушааж байна!
2. Бусдын ашигласан цөмийн хог шаарыг “Монголоос гаралтай ашигласан түлш” гэсэн нэрээр бид буцааж авахгүй!
3. Бид асар их эрсдэлтэй, цэвэр усны өндөр зарцуулалттай атомын цахилгаан станц барьж эх орондоо цөмийн шаар үйлдвэрлэхийг эсэргүүцэж байна!

Уг цуглаан дээр цацрагийн тухай танилцуулга, тараах материал өгөх ба цуглаанд ирсэн хүн бүрд “V for Vendetta” гэсэн маск тарааж өгч жагсана. Мөн xандив цуглуулах арга хэмжээ явагдана.

Жагсаалд оролцохыг хүсэгчид энэ хуудсыг байнга шалгаж, жагсаалын тухай шинэ мэдээ мэдээлэл авч байхыг хүсье!

https://www.facebook.com/events/622573864464867/

https://www.facebook.com/nuclearfreemongolia

Та бүхнийг өөрсдийн үр хүүхэд, хойч үе, эх орныхоо төлөө жагсаалд ирж оролцохыг уриалж байна.

Голомт – Цөмийн эсрэг хөдөлгөөнzuvshuurul


Муухай Монгол хүн


hoshgir

Өнөөдөр чиний өмнөх аягатай хоолыг биш бусдынхыг булааж байхад чи мэдсэн ч мэдээгүй царайлан тайван айван амьдарч байна уу? Өнөөдөр чиний ах дүү биш, харин Улаанбадрахын малчдын мал сүрэг нь хорогдож, гажигтай төл төрж, эрүүл мэнд нь дордож, толгойтой үс нь халцарч, биеэр нь юм туурч (тэрнийг нь “удамшлын хамуу” гэдэг гэнэ шүү, анагаах ухаанд ч байхгүй цоо шинэ онош!), эцэг өвгөдөөс уламжилж ирсэн нутаг орондоо амьдран суух аргагүй болж харийнханд хөөгдөж туугдан, элдэв тохуурхал доромжлолыг амсч суугаа болохоор чиний ам үдээстэй, чих бөглөөстэй, нүд аниастай байна уу?

Улаанбадрахын дараа Сүхбаатарын Онгон сум, Шилийн Богд, Ховдын Мянгадын Халзанбүргэдэй гээд үргэлжлэнээ. Гэхдээ хэзээ нэг цагт чиний ч ээлж ирж таарна. Тэр цагт харин харамсч уйлаад ч хожимдсон байх вий.

**** **** ****

Муухай Монгол хүний хамгийн адгийн аймшигтай араншингийн хажууд бол соёлгүй бүдүүлэг, залхуу хойрго, сагсуу ойворгон, хор найруулж хов хутгадаг зан юу ч биш. Хамгийн аймшигтай нь нөгөө ГҮНДҮҮГҮЙ Монгол араншин буюу хэнэггүй тоомсоргүй зан. Яг үнэндээ тэр ГҮНДҮҮГҮЙ гэх үгний ард амин хувиа хичээсэн, бэртэгчин, арчаагүй дорой, аймхай хулчгар, хүнийрхүү хөгийн зан нуугдаж байдаг . Үгүй гэж мэлзэх гээд байвал танд дараах баримтыг дурдая л даа. Та эрхбиш нэгийг бодох биз.

Read the rest of this entry »


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны гишүүдэд хүргэх ил захидал


gadaadbodlogyn

*Хувийг УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны даргад гардуулсан.

** Файлаар эндээс татах ((pdf-ийн зураг дээр дарна уу)  PDF

2014-02-19

УИХ-ын гишүүн таны энэ өдрийн амрыг эрье.

Өнгөрсөн оны 10 сард Францын засгийн газар, Арева корпорацитай гэрээ хэлэлцээр байгуулснаар өнөөдөр Монгол улс уранaa олборлож, цаашид шар нунтаг хэлбэрээр экспортлоход ойрхон очлоо. Цөмийн Энергийн Газрынхан болон Аревагийн зардлаар гадаадад аялж, цалин тэтгэлэг авсан ашиг сонирхлын зөрчилтэй хэсэг бүлэг хүмүүс  уран олборлож экспорлохыг хөгжлийн тулгуур ганц гарц, Арева бол хөгжингүй орны тэргүүний технологитой компани хэмээн магтан дуулж, хамаг бузар булхайг нь нуун далдалж байна. Чухам унэндээ Арева корпораци олон улсад ямар нэр хүндтэй вэ, бусад орнуудад уран олборлосон түүх нь юу билээ? Урaныг хүхрийн хүчлээр уусгах технологи аюулгүй билүү? Уран олборлолт ашигтай юу, үр дагавар нь юу билээ? зэрэг олон асуултад хариулт өгөх бодитой, үнэн зөв мэдээлэл дутагдаж байна. Read the rest of this entry »


Ц.Мөнхбаяр нарыг цагаатга!


2014-01-27

2014-01-27

Байгаль орчин, эх орныхоо төлөө тууштай тэмцэж ирсэн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 21,6 жил буюу маш хатуу хүнд ял оноосон нь хилс, хэлмэгдүүлсэн, нэн харгис үйлдэл боллоо.
Дэлхий даяар танигдсан, байгаль орчныхоо төлөө амь амьдрал бүхнээ хайрлалгүй тэмцэгч Ц.Мөнхбаяр нарын нөхөд Монгол улсын язгуур эрх ашиг, ард иргэдийн амь бие, эд хөрөнгөд 2013 оны 9-р сарын 16-ны тэр нэгэн өдөр ямар ч хохирлыг учруулаагүй билээ. Гэтэл эх оронч үзэл бодол, үйл ажиллагаатай энэ хүмүүст хүний амь насыг бүрэлгэснээс ч илүү хэмжээний, цаазаар авахтай дүйцэх түвшний дээд зэргийн ял оноосон нь зүй бус байна. Read the rest of this entry »


ГАЛ ҮНДЭСТЭНДЭЭ ТУСЛАЯ! хандивын аяны эхний үеийн тайлан


Голомт-Цөмийн Эсрэг Xөдөлгөөн ТББ-ын  гишүүд Урт нэртэй хуулийг өөрчлөн цуцлахыг эсэргүүцсэн акц зохион байгуулсны улмаар шоронд хоригдож буй Гал Үндэстэн Холбооныхон болон тэдний ар гэрийнхэнд тусламж үзүүлэхээр ГАЛ ҮНДЭСТЭНДЭЭ ТУСЛАЯ! хандивын аяныг өрнүүлсэн юм.

Өнөөдөр та бүхэнд хандивын аяны эхний үеийн тайланг хүргэж байна.

Гал Үндэстэн Холбооны эх орончдыг суллах хүртэл тэднийг сэтгэл санаагаар дэмжиж, ар гэрийнхэнд нь тусалж,  газар шороо, нутаг усаа хамгаалах үйл ажиллагааг дэмжицгээе! Эрхэм таныг цаашид ч боломжoopoo хандив, туслалцаа үзүүлэхийг уриалж байна!

Амарлин 

Facebook: Anti Nuclear Movement page

Read the rest of this entry »


ГАЛ ҮНДЭСТЭНДЭЭ ТУСЛАЯ!


ГАЛ ҮНДЭСТЭНДЭЭ ТУСЛАЯ!

Хандивын аяныг эхлүүлж байна, уриалж байна!

gal undesten logoГал Үндэстэн Холбооны нөхөд Монгол Улс, үндэстний язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын үндсийн үндэс болсон газар шороо, нутаг ус, байгаль дэлхийгээ, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг тээгч бэлчээрийн мал аж ахуйн үндэс болсон нутаг бэлчээр, гол усаа цэвэр ариунаар нь хойч үедээ үлдээхийн төлөө өөрсдийн сэтгэл зүрх, оюун санаагаа зориулж, эд хөрөнгө, цаг зав, ажил төрөл, амин зуулгаа огоорон эрүүл мэнд, амь насаа золиослон тэмцсээр ирлээ. Read the rest of this entry »


МЭДЭГДЭЛ


logos

Эх нутаг, газар шороо, байгаль орчноо хамгаалах тэмцэл нь гадаадын хөрөнгө оруулагчид гэж өргөмжлөгдсөн, хэмжээлшгүй их мөнгөтэй харийн уул уурхайн болон цөмийн компаниуд, тэдний гар хөл болсон цэвдэг сэтгэлтэй төрийн эрх мэдэлтнүүдийн эсрэг хүч тэнцвэргүй тулаан юм. Энэ бол эцэг өвгөдөөс уламжилж ирсэн, өсч төрсөн өлгий нутаг, амьдран суугаа уул усаа хайрлаж хамгаалсан жирийн иргэдийн эрүүл, амгалан амьдрахын төлөө хийж буй амь дүйсэн тэмцэл билээ.

Ийм тэмцлийн амин сүнс нь монгол үндэстний язгуур эрх ашиг, олон нийтийн тусын тулд, Монгол Улс, эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө амь амьдралаа золиослохоос ч буцахгүй гүн бат итгэл үнэмшил байдгийг Гал Үндэстэн Холбооны Ц. Мөнхбаяр болон түүний нөхөд нотлон харуулж чадсан юм.

Read the rest of this entry »


ГОЛДМАНЫ ШАГНАЛТАН МОНГОЛД ГАДААДЫН УУЛ УУРХАЙН КОМПАНИ РУУ БУУДЖЭЭ


ХӨРӨНГӨТНИЙ НИЙГМИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ:

ГОЛДМАНЫ ШАГНАЛТАН МОНГОЛД ГАДААДЫН УУЛ УУРХАЙН КОМПАНИ РУУ БУУДЖЭЭ

Өрнөдийнхний ов заль буюу нүүдэлчид мөхөж буй нь  

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу?