11/11/11–Nuclear-Free Asia xэвлэлийн бага хурал


Юу:  Цөмийн аюулын эсрэг Хэвлэлийн бага хурал. “Цөмийн аюулгүй Ази Тивийн төлөө” уриан дор Монгол, Солонгос, Японы ард түмэн нэгдэж, цөмийн эрчим хүч ашиглах, уран олборлох, АЦС ажиллуулахыг эрс эсэргүүцэж,  нэг зэрэг мэдэгдэл хийж, засгийн газaрт шаардлага хүргүүлнэ. Бид мэдээллийн багц тараах болно.

Хэзээ: Маргааш 11-p сарын 11 нд 10 цагт

Хаана: MaxMall их дэлгүүрийн 4 давхарт Рамада буудлын хурлын танхимд. Энэ нь Баруун дөрвөн замын баруун хойд талд Макс группийн барьсан шинэ цогцолборт юм байна.

Монгол улс АЦС барих, уран олборлох төлөвлөгөөгөө бүрэн орхиогүй цагт бидний дээр цөмийн аюулын үүл хуралдсаар нэгэн өдөр бид хор хөнөөлийг нь мэдрэх болно.

Улс төрчдийн сонгуулийн хошгируулалтын ов мэхэнд автаж, сэтгэл амар суух цаг биш шүү! Ирээдүйдээ зовнидог хүн бүр оролцоорой!


ТМ сувгаар “ЦӨМИЙН АГУУЛАХЫН ЦӨХӨРСӨН ЭРЭЛ” баримтат кино гарна


Манай идэвхтнүүдийн орчуулсан кино гарна

Анти Нуклеар Мүвментийн идэвхтнүүд Монгол улсад АЦС барих, уран олборлох, цөмийн хог хаяхын эсрэг дор дороо чадах зүйлээ хийсээр байгаа билээ. 2011 оны 10 сарын 20нд манай идэвхитэн гишүүдийн орчуулсан “ЦӨМИЙН АГУУЛАХЫН ЦӨХӨРСӨН ЭРЭЛ” гэдэг баримтат кино ТМ сувгаар 18:40 цагт гарна. Давталт нь 21-ний 12:00 гарна. ( ТВ-ийн хөтөлбөрийг дахин нэг харж шалгаарай )

Орчуулж бэлтгэсэн Мигаа Могод, түүний багийнхан болон Т.Минжуур гуайд баярлалаа!

Манай бүлгийнхэн “Атомын хог-хаягдал–хар дарсан зүүд” (Waste-Nuclear Nightmare) баримтат киног ТМ сувгаар 8 сард, “Харанхүйн зүг өнгийвөөс” (“Into Eternity”) –9 сарын 18, 20-нд Монгол ТВ-ээр тус тус орчуулж гаргаад байгаа. Удахгүй кинонуудаа бүрэн эхээр нь голомт.орг дээр байрлуулах болно. 


ЗАРЛАЛ


Маргааш 7 сарын 30-ны 18:40–өөс ТМ сувгаар “Атомын хог-хаягдал–хар дарсан зүүд” гэдэг Францын Arte ТВ-ийн баримтат кино гарна.  Тус киног манай Anti Nuclear Movement  бүлгийн гишүүн Migaa Mogod болон түүний найз нөхөд, Германд суугаа монголчууд санаачлан орчуулсан юм. Read the rest of this entry »


Голомт.орг-ийн уншигчдад хандан уриалах нь:


       Голомт.орг нь Монгол эх орныг минь цөмийн хаягдал булшлах цэг болгохоор хөөцөлдөх эрх баригчдын эсрэг дуу хоолойгоо тасралтгүй өргөж, ард түмнийг сэрэмжлүүлсээр ирсэн билээ. Гэвч сүүлийн үед авилгачид улам эрчимжиж, улайран хөөцөлдөх нь нэмэгдлээ. Үүний нэг жишээ нь гэвэл саяхны Майничи сонинд мэдээлсэн Монголд цөмийн хаягдал булшлах 3 талын гэрээний эх ноорог билээ. Энэ эгзэгтэй цаг үед Монголын олон нийт цөмийн аюул хор хөнөөлийн талаар мэдлэг мэдээлэл багатай байгаа нь бусармаг үйлдлийг дэвэргэхэд улам ихээр нөлөөлж байна.

Read the rest of this entry »


Цөмийн хаягдлын тухай үнэн зөв мэдээллийг нийтэд хүргэхэд туслана уу!


 

Голомт.орг-ийг уншдаг дэмждэг хүн бүрт хандах нь:

vvv

2011 оны 3-р сарын сүүлчээс эхлэн голомт.орг нь харийн гүрнүүдийн ашиг сонирхолд автсан Монгол улсын эрх баригчид АЦС байгуулах нэрээр 1.4 сая тонн гэгдэх ураныхаа нөөцийг гадныханд найр тавин өгч, хариуд нь асар хортой хог хаягдлыг нь “манай дотоодын ураны хаягдал” эсвэл “дахин боловсруулах баялаг” гэх нэрийдлээр эх нутагтаа булахаар улайран хөөцөлдөж байгааг баримт мэдээллийг дэлгэж тавьсаар ирсэн.

Өнөөдөр Монголын дийлэнх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрх баригчдын эзэмшилд орсон тулд мэдээллийг олон нийтэд ил гаргаж тавихад асар хүндрэлтэй байсаар байна. Цөөн хэдэн интернэтийн сайтыг эс тооцвоос үнэн мэдээлэл ихэнх хүмүүст, нэн ялангуяа хөдөө орон нутгийнханд  хүрэхгүй байгаа нь ажиглагдсаар.

Иймээс та бүхнийг цөмийн хор хөнөөлийн талаарх үнэн зөв, баримт нотолгоотой мэдээ сэлтийг агуулсан доорхи нийтлэлүүдийг хэвлэж гарган бусдад тараах, мөн имэйлээр таньдаг мэддэг хүмүүстээ түгээхийг уриалж байна.

Монгол нутагт цөмийн аюул асар ойрхон ирлээ. Эх орны маань ирээдүйн хувь заяа, цаашид оршин тогтнох эсэх нь ТАН шиг бас НАД шиг жирийн хүмүүсээс шалтгаалж байна.

Хүндэтгэсэн,
Амарлин

Голомт .орг дээрх мэдээллийн жагсаалт: Линкэн дээр дарж татаж авна уу?
 

Read the rest of this entry »


Фэйсбук дээрх Цөмийн Эсрэг Бүлэгт нэгдээрэй!


Бидэнтэй нэгдээрэй, Цөмийн Эсрэг дуу хоолойгоо өргөөрэй!

 

           

                   Бидний хаяг: http://www.facebook.com

Бидэнтэй нэгдэхийн тулд:

1) Фэйсбук дээр өөрийн дансыг (account) нээгээд

2)  Anti Nuclear Movement Mongolia  бүлгийг SEARCH хүснэгтийн тусламжтайгаар эрж олоод

3)  JOIN гэдэг линкэн дээр дарж нэгдэнэ.

Тусламж шаардлагатай бол amarlin06@yahoo.com pyy хандана уу?

Бидэнтэй нэгдээрэй, Цөмийн Эсрэг дуу хоолойгоо өргөөрэй!

Anti Nuclear Movement Mongolia


Цөмийн хаягдал: Харж сууж ханалаа, xөдөлж ажиллах цаг иржээ…


Сайн байцгаана уу?

Та бүхэн голомт.орг дээр өнгөрсөн 3 сарын сүүлчээс эхлэн тавьж буй цөмийн хаягдал, цөмийн аюулын талаарх нийтлэлүүдийг уншсан байx. Тэгвэл өнөөдөр дэлхийн олон улсад тархан суугаа Монголчуудынхаа хүсэл санаачлагаар цөмийн аюулыг эсрэг нэгдэх Фэйсбукийн шинэ бүлгийг нээж байна. Бусад Фэйсбукийн санаачлагуудаас ялгаатай нь гэвэл Anti Nuclear Movement Mongolia нь итгэл үнэмшил нэгтэй хүмүүсийг уулзуулж, тэднийг дуу хоолойгоо олон нийтэд хүргэх, цөмийн аюулыг энгийн тайван замаар эсэргүүцэх идэвхтэй үйл ажиллагааг элдэв улс төржсөн санаачлагаас ангид явуулахад нь иргэдийг дэмжих зорилготой болно.

Эх орондоо цөмийн хаягдал булшлах бас үйлдвэрлэн бий болгохын эсрэг үзэлтэй, цөмийн хор хөнөөлийн илүү ихийг сурч мэдэх сонирхолтой төдийгүй энэ талаар олон нийтэд сурталчлах, цөмийн эсрэг дуугаа өргөх үйлсийг зохион байгуулахад гар бие оролцох чин хүсэлтэй эх оронч Монголчуудыг урьж байна.

Та бүхнийг хүндэтгэсэн,

Амарлин (amarlin06@gmail.com)

2011-06–30