ГАЛ ҮНДЭСТЭНДЭЭ ТУСЛАЯ!
Posted: 2013/11/11 Filed under: Гал Үндэстэн, Зарлалын самбар | Tags: Хариуцлага, Эх орончид, шударга ёс 2 CommentsГал Үндэстэн Холбооны нөхөд Монгол Улс, үндэстний язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын үндсийн үндэс болсон газар шороо, нутаг ус, байгаль дэлхийгээ, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг тээгч бэлчээрийн мал аж ахуйн үндэс болсон нутаг бэлчээр, гол усаа цэвэр ариунаар нь хойч үедээ үлдээхийн төлөө өөрсдийн сэтгэл зүрх, оюун санаагаа зориулж, эд хөрөнгө, цаг зав, ажил төрөл, амин зуулгаа огоорон эрүүл мэнд, амь насаа золиослон тэмцсээр ирлээ. Read the rest of this entry »
3-09: Mongolian Anti-Nuclear Activists Will Protest (News in English, German, French & Japanese)
Posted: 2013/03/02 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Зарлалын самбар, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Мэдүүштэй Leave a commentUlaanbaatar, Mongolia. The “Golomt”Anti-Nuclear Movement (ANM) will hold a public event on Saturday, March 9, to commemorate the 2nd anniversary of the Fukushima accident. That day anti-nuclear activists in France, Germany, Japan and other world countries will form a human chain to call for the nuclear phase out. The “Golomt” movement activists will demonstrate their solidarity and support for the global anti-nuclear movement and will organize a protest under the slogan “NO! to Nuclear Fuel Cycle.”
2013-03-09 “Цөмийн циклийг эсэргүүцье” багт жагсаал
Posted: 2013/02/23 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Зарлалын самбар | Tags: Мэдүүштэй 6 Comments
Олон улсад энхийн ба цэргийн зорилгоор цөмийн технологи ашиглахыг таслан зогсоохыг уриалсан “гинжин хэлхээ” үйл ажиллагааг Франц, Канад, Япон, Энэтхэг зэрэг олон оронд нэгэн зэрэг зохион байгуулж байна. Голомт – Цөмийн Эсрэг Хөдөлгөөн (Анти Нуклеар Мүвмент) энэхүү үйл ажиллагаанд Монгол улсыг төлөөлөн оролцож “Цөмийн циклийг эсэргүүцье” энх тайванч багт жагсаалыг дараах уриатайгаар зохион байгуулж байна.
Амарлин болсон учир минь..
Posted: 2012/06/20 Filed under: Газар нутаг, Зарлалын самбар, Иргэд , хөдөлгөөнүүд, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Бодууштай 7 CommentsМонгол улс үндэстний аюулгүй байдалд заналхийлж, ард иргэдийн эрүүл энх аж төрөх, амьд явах баталгаа болох газар шороог минь зоосны нүхээр шагайсан цэвдэг сэтгэлтнүүд сүйтгэн бузарлаж буйг эсэргүүцэн дуугарч эхэлснээс хойш жил тойрчээ. Намайг хэн болох, ямар учраас цаг зав гарган судалгаа хийж, нийтлэл бичдэг тухай хүмүүс янз бүрээр таамагладаг.
Хариуд нь би өмнө нь хэлж байсан тэр л зүйлээ танд давтана хэлье: эрх мэдэл, нэр алдар, ашиг хонжоо хайх бодол надад байхгүй. Харин жирийн Монгол бүсгүй миний өдий зэрэгтэй яваа нь миний эцэг эх болон Монгол улсын ач тус гэдэгт би гүнээ итгэдэг. Тиймээс ч хэмжээлшгүй их ач тусыг нь бага ч болов хариулахаар хичээн зүтгэж яваа минь энэ билээ. Read the rest of this entry »
Бүү Март! Бүү Давт! 426 жагсаал
Posted: 2012/04/26 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Зарлалын самбар, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Монголдоо буй Монголчууд, Мэдүүштэй Leave a commentАнти Нуклеар Мүвмент Фэйсбүкийн бүлгээс Чернобылийн АЦС-ын ослын 26 жилийн ойг тохиолдуулан “Бүү Март! Бүү Давт!” жагсаалыг 2012 оны 4 сарын 26-ны 14:00 цагаас зохион байгуулна.
Тус жагсаал нь уран олборлох, АЦС барих, цөмийн циклийг Монголд хэрэгжүүлэхээр төр засгаас шамдаж буй өнөө үед ард иргэдэд цацрагийн аюул, хор хөнөөлийн талаар таниулан сэрэмжлүүлэх, өмнө тохиолдсон эмгэнэлт ослын талаар сануулах зорилготой юм.
Жагсаал УИД-ийн урдах Beatles-ийн хөшөөн дээрээс гараагаа эхэлж Сүхбаатарын талбай хүртэл алхах болно.
Бид жагсаалаа өвөрмөц, шинэлэг байдлаар зохион байгуулахыг хичээсэн бөгөөд оролцогчдод цөмийн аюулыг сурталчилсан бугуйвч,V for Vendetta маск, стикер тараах болно.
Цөмийн эсрэг тайван жагсаалд идэвхтэй оролцохыг та бүхэнд уриалж байна.
https://www.facebook.com/#!/events/213271018780958/
АНМ бүлэг
Анти Нуклеар Мүвментийн сониноос…
Posted: 2012/04/19 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Зарлалын самбар, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Мэдүүштэй 1 CommentБэлтгэсэн: Азбаяр
Товчхон хоёр мэдээлэл хүргэх гэсэн юм.
4 сарын 22 -ны 18:10. ТМ сувгаар Аnti Nuclear Movement Mongolia бүлгээс орчуулсан “Чернобылийн тулалдаан” баримтат кино гарна.
4-р сарын 26 өглөөний 10 цаг. Чернобылийн “цөмийн ослын 26 жилийн ой” цөмийн эсрэг тэмдэглэлт өдөр. Энэ өдөр Энх тайвны өргөн чөлөөгөөр “426 Бүү март! Бүү давт!” уриатай цөмийн эсрэг пaрад явна. Улс төрөөс ангид, хойч үе, эрүүл ирээдүйн төлөө Anti Nuclear Movement Mongolia (www.golomt.org) бүлгэм Монголд байнгын энх тайванч, ёс суртахуунлаг, танин мэдэхгүйн үйл хэргийг хөтлөн явуулсаар байгаа билээ.
Та эх орондоо хайртай бол дэмжээрэй!
Хүүхэд бүрт цацрагийн аюулгүй, эрүүл ирээдүй бэлэглэе!
Дэлгэрэнгүй мэдээллийг
http://www.facebook.com/events/213271018780958/
426: Бүү Март ! Бүү Давт !
Posted: 2012/04/16 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Зарлалын самбар, Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Бодууштай, Мэдүүштэй Leave a comment2012 оны 4 сарын 26 — Чернобылийн ойн өдөрт зориулав.
Анти Нуклеар Мүвмент бүлгээс 4 сарын 26-нд Чернобылийн АЦС-ын ослын ойг тохиолдуулан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна.
Бид энэ өдөр АЦС аюултай гэдгийг Монголын ард түмэнд дахин сануулж, цөмийн ослын тухай болон түүнээс үүдэх цацрагийн хор хөнөөлийг олон нийтэд таниулах зорилготой арга хэмжээ зохион байгуулах болно.
Та бүхнийг бидний үйл ажиллагааг дэмжиж, хандив өгөхийг уриалж байна.
Хүүхэд бүрт цацрагийн аюулгүй, эрүүл ирээдүй бэлэглэе!
Амарлин amarlin06@gmail.com
АНМ-ын орчуулсан богино хэмжээний кинонууд гарна
Posted: 2012/04/03 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Атомын цахилгаан станц, Зарлалын самбар, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Эрүүл мэнд | Tags: Европын Монголчууд, Мэдүүштэй, Эрүүл мэнд 4 CommentsМэдээг бичсэн: Мигаа Могод
4 сарын 7-ны Бямба гаригт 22:30 минутаас Анти Нуклеар Мүвментийнхэн герман хэлнээс орчуулcaн “Цөмийн хаягдал”гэдэг нэртэй богино кинонууд ТМ сувгаар гарна. Давталт 8-ны Hям гаригт 15:50-с.
Цааш нь тараагаарай, баярлалаа.
Уран олборлолтын тухай “Шap Нунтаг” баримтат кино 2 сарын 19-ний Ням гаригийн 13:10 МҮОНТВ-р гарна
Posted: 2012/02/18 Filed under: Видео, Зарлалын самбар, Уран ба АЦС-ын аюул | Tags: Мэдүүштэй 1 CommentAnti Nuclear Movement Mongolia (ANM) бүлгийнхний орчуулсан “Шap Нунтаг” (“Yellow Cake”) баримтат кино 2 сарын 19-ний Ням гаригийн 13:10 МҮОНТВ-р гарна. Тус кинонд манай гариг дээрх уран олборлолтын түүхийг дэлгэрэнгүй тайлбарлана. Read the rest of this entry »
“4 дэх хувьсгал” киног монгол хэлээр youtube дээрээс сонирхоно уу?
Posted: 2012/02/18 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Видео, Зарлалын самбар | Tags: Мэдүүштэй 1 Comment
Монголчуудаа! Xөлд орох хүсэлтэй бяцхан охинд тусалцгаая!
Posted: 2012/02/11 Filed under: Зарлалын самбар, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Бодууштай Leave a comment
…
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дээрх зураг дээр дарна уу?
Цөмийн аюул ба түүнээс сэргийлэх арга замуудын тухай шинэ баримтат кино
Posted: 2012/02/08 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Видео, Зарлалын самбар | Tags: Мэдүүштэй 1 CommentАНМ бүлгийн идэвхтнүүдийн орчуулсан ДӨРӨВ ДЭХ ХУВЬСГАЛ (2010) баримтат кино 2 сарын 12-ны НЯМ гаригт 13:10 цагт МҮОНТВ-р ГАРНА.
DIE 4. REVOLUTION – ENERGY AUTONOMY Trailer
www.youtube.com
Цөмийн аюулын эсрэг тэмцэгч Anti Nuclear Movement Mongolia (АНМM) Фэйсбүк бүлгийн гишүүд Монгол улсын нутаг дэвсгэр дээр уран олборлох, АЦС байгуулах, цөмийн эрчим хүч ашиглахыг тууштай эсэргүүцэж, дээрх үйл ажиллагааны улмаас гарах цөмийн хог хаягдлын хор уршгийг олон нийтэд таниулахаар ажилласаар ирсэн. Read the rest of this entry »
Японд цөмийн эсрэг олон улсын хурал болжээ
Posted: 2012/02/02 Filed under: Зарлалын самбар, Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Мэдүүштэй Leave a comment2012 оны 1 сарын 14-15-нд Японы Yokohama цөмийн аюулын эсрэг олон улсын шинжээчид, тэмцэгч төрийн бус байгууллагууд, идэвхтнүүдийн хурал болж өнгөрчээ. Нийтдээ 30 гаруй орноос шинжээчид хүрэлцэн ирсэн ба Японы 200 байгууллагын төлөөлчид оролцсон байна. Тус хуралд Монгол улсаас НН-ын дарга асан Л. Сэлэнгэ оролцож, илтгэл тавьсан. Түүний илтгэлийг линкэн дээр дарж уншина уу.
Тус хурлын талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эндээс үзнэ үү.
Мөн хуралд оролцогчид Японы зарим нэг хотуудаар аялж, Фукушимад очсон ажээ.
GOLOMT.ORG-ийн 2011 оны тайлан
Posted: 2012/01/25 Filed under: Зарлалын самбар | Tags: Мэдүүштэй 3 CommentsGolomt.org блогийн 2011 оны тайланг wordpress.com -ooc бэлтгэв.
Сидней хотын Дуурийн Театрын концертын заал 2700 хүний суудалтай аж. Харин 2011 онд голомт.орг блог руу хандсан хандалтын тоо 59 мянга давжээ. Ийм тооны үзэгчдэд хүрч үйлчлэхийн тулд Сиднейн Дуурийн Театрынхан 22 удаа тоглолтынхоо тасалбарыг дуустал зарах хэрэг гарах нь.
Дэлгэрэнгүй тайланг үзэхийг хүсвэл энд дарна уу