Цөмийн Африк буюу “цэвэр” гэгддэг эрчим хүчний бохир нууцaac
Posted: 2014/06/24 Filed under: Видео, Нигер/ Конго-- Африк | Tags: Мэдүүштэй Leave a commentКино найруулагч М. Колфенбах 2 жилийн турш Африк тивийн ул орнуудаар аялж “Цөмийн Африк” гэдэг онц сонирхолтой баримтат кино хийснийг Голомт-ЦЭХ-өөс орчуулж та бүхэндээ хүргэж байна.
Энэхүү баримтат кинонд Африк тивийн ураны ордуудыг тойрсон зөрчилдөөн, Мали улс руу цомрон орсон Францын түрэмгийлэл, Танзанийн дархан цаазат газарт уран олборлохоор шунан дайрч буй бусармаг үйлдэл хийгээд өнгө мөнгөнд автсан Африкийн эрх баригчид Франц улсын, тэр тусмаа Арева компаний ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж байгаа нь Африк тивийн хувь заяанд хэрхэн нөлөөлж байгааг баримтаар үзүүлжээ. Мөн Африкийн ядуу буурай улс орнуудын эрчим хүчийг хангахын тулд цөмийн эрчим хүч ашиглах төлөвлөгөөг шамдуулан шахаж буй улс төрчдийн яриа нь Монголын Цөмийн Энергийн Газрынхныг санагдуулна. Бид аргагүй л Африкийн араас явж байгаа юм байна гэдэг сэтгэгдэл төрлөө.
“Цөмийн Африк” киног монгол хэл рүү орчуулж, хянасан идэвхтэн орчуулагч Цоомоо, Ганаа, Оно, Амарлин нартаа талархал илэрхийлье!
Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөн
http://www.zuragt.mn/?date=2014-06-29
Фукушима ба цөмийн далан худалчууд
Posted: 2013/10/08 Filed under: Видео, Япон, Фукушима | Tags: Фукушима Дайичи АЦС 1 Comment
Баримтат сурвалжлагыг бэлтгэсэн сурвалжлагч Йоханнес Хано.
Германы ЗДФ ТВ-ийн сурвалжлагч Японы цөмийн эрчим хүчний салбарт үүрлэсэн гэмт хэрэгтнүүд, тэдний хэрсэн худал хуурмагийн сүлжээ, гэмт хуйвалдааны тухай эрэн сурвалжилжээ.
Фукушимад гарсан аймшигт ослын шалтгаaн нь зөвхөн “газар хөдлөлт, цунами” байсангүй. Мэргэжлийн хүмүүс цөмийн реакторын аюулгүй ажиллагаан дахь зөрчлүүдийг илрүүлж, олон жилийн туршид анхааруулж байсан ч тэдний үгийг тоож авах эрх мэдэлтэн олдоогүй ажээ. Read the rest of this entry »
Наото Кан: Хамгийн найдвартай АЦС бол АЦС огт барихгүй байхыг хэлнэ.
Posted: 2013/07/27 Filed under: Атомын цахилгаан станц, Видео, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Бодууштай, Фукушима Дайичи АЦС 4 CommentsФукушимад атомын цахилгаан станц (АЦС) осолдож, Монголд улсад цөмийн хаягдал булшлах тухай шуугиан гарснаас хойш даруй 2 жил өнгөрчээ. Анхландаа дуугаа хураан нурмайж байсан цөмийн бизнесчид сүүлийн үед дуу нь чангарч, хэвлэлээр АЦС-ын гайхамшгийг шагшин магтаж, Монголчуудыг үхлийн эргүүлэг рүү татаж оруулахаар чармайлдах болжээ. Асар их мөнгөтэй цөмийн салбарын амин асуудал нь сая жилийн туршид үхлийн цацрагаар шарах цөмийн хаягдлын асуудал. Монголчууд бид уран олборлож, АЦС барьснаар хүний өөрийн гэлтгүй цөмийн хаягдлын агуулах болж хувирах аюултай гэдгийг Голомт -Цөмийн Эсрэг Хөдөлгөөнийхэн (AHM) анхааруулж бичсээр, баримтаар нотолсоор ирснийг голомт.орг дээрээс дэлгэрэнгүй уншиж болно. Өнөөдөр та бүхэнд Фукушимагийн цөмийн ослын үед Японы Ерөнхий Сайд байсан Наото Каны 2013 оны 3 сарын 11-нд хэлсэн үгийг хүргэж байна. Тэрбээр “хамгийн найдвартай хамгийн найдвартай атомын цахилгаан станц бол огтooc атомын цахилгаан станц барихгүй байх явдал “гэж дүгнэсэн нь эрхбиш нэгийг бодогдуулах буй заа.
Хүндэтгэсэн,
Амарлин
Хелен Калдикоттын Сангаас үзүүлж байна
Эмч нар Нийгмийн Хариуцлагын төлөө ТББ-тай хамтран бүтээв
2013 оны 3 сарын 11
Фукушимагийн цөмийн гамшгийн тухай Ерөнхий сайдын дурсамжаас
Төлөөлөгчдийн Тэнхимийн гишүүн, Япон улсын Ерөнхий сайд асан Наото Кан
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Наото Кан гэдэг. 2011 онд Фукушимагийн гамшиг тохиолдоход би Япон улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Надад Хелен Калдикотын Сангаас зохион байгуулж буй симпозиумын урилга ирүүлсэн боловч харамсалтай нь би тус хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй боллоо. Оронд нь би ослын үеийн үйл явдлыг дурсан өгүүлсэн видео бэлдсэнээ та нарт илгээж байна. Read the rest of this entry »
Цацрагийн аюул
Posted: 2012/05/12 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Видео, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Эрүүл мэнд | Tags: Мэдүүштэй, Эрүүл мэнд Leave a commentОрчуулж бэлтгэсэн Анти Нуклеар Бүлгийн гишүүн Мигаа Могод, Т. Минжүүр нартaa баярлалаа !
АНМ-ын орчуулсан кино ТМ, МOH Үндэсний ТВ, MNC TV- ээр гарч байна.
Posted: 2012/05/05 Filed under: Видео | Tags: Мэдүүштэй 1 CommentАнти Нуклеар Мүвмент хөдөлгөөний гишүүдийн орчуулсан кинонууд Монголд олон сувгаар гарч буйг та бүхэндээ толилуулж байна.
- ТМ сувгаар 2012 оны 5 сарын 5-ны 13:50-аас, 5 сарын 6-ны 19:50 минутаас цацрагийн аюулын тухай сэрэмжлүүлсэн богино хэмжээний (10 минут) баримтат кино гарах болно
- MNC TV сувгаар 5 сарын 3-нд 22:00 цагаас “Шар Hyнтаг” , 5 сарын 4-нд 22:00 цагаас “Уран” кинонууд тус тус гарсан.
- Өмнө нь Монголын Үндэсний ТВ болон МNC TV-ээр бидний орчуулсан “Чернобылийн Tулалдаан” кино гарсан
Уран олборлолтын тухай “Шap Нунтаг” баримтат кино 2 сарын 19-ний Ням гаригийн 13:10 МҮОНТВ-р гарна
Posted: 2012/02/18 Filed under: Видео, Зарлалын самбар, Уран ба АЦС-ын аюул | Tags: Мэдүүштэй 1 CommentAnti Nuclear Movement Mongolia (ANM) бүлгийнхний орчуулсан “Шap Нунтаг” (“Yellow Cake”) баримтат кино 2 сарын 19-ний Ням гаригийн 13:10 МҮОНТВ-р гарна. Тус кинонд манай гариг дээрх уран олборлолтын түүхийг дэлгэрэнгүй тайлбарлана. Read the rest of this entry »
“4 дэх хувьсгал” киног монгол хэлээр youtube дээрээс сонирхоно уу?
Posted: 2012/02/18 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Видео, Зарлалын самбар | Tags: Мэдүүштэй 1 Comment
Цөмийн аюул ба түүнээс сэргийлэх арга замуудын тухай шинэ баримтат кино
Posted: 2012/02/08 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Видео, Зарлалын самбар | Tags: Мэдүүштэй 1 CommentАНМ бүлгийн идэвхтнүүдийн орчуулсан ДӨРӨВ ДЭХ ХУВЬСГАЛ (2010) баримтат кино 2 сарын 12-ны НЯМ гаригт 13:10 цагт МҮОНТВ-р ГАРНА.
DIE 4. REVOLUTION – ENERGY AUTONOMY Trailer
www.youtube.com
Цөмийн аюулын эсрэг тэмцэгч Anti Nuclear Movement Mongolia (АНМM) Фэйсбүк бүлгийн гишүүд Монгол улсын нутаг дэвсгэр дээр уран олборлох, АЦС байгуулах, цөмийн эрчим хүч ашиглахыг тууштай эсэргүүцэж, дээрх үйл ажиллагааны улмаас гарах цөмийн хог хаягдлын хор уршгийг олон нийтэд таниулахаар ажилласаар ирсэн. Read the rest of this entry »
“Цөмийн булшны цөхөрсөн эрэл” баримтат кино
Posted: 2011/11/06 Filed under: Видео | Tags: Ноцтой, Үзүүштэй Leave a commentАнти Нуклеар Мүвментийн идэвхтнүүдийн орчуулсан “Цөмийн булшны цөхөрсөн эрэл” киног та бүхэнд толилуулж байна.
Цөмийн булшны цөхөрсөн эрэл-1(3)
Цөмийн булшны цөхөрсөн эрэл-2(3)
Цөмийн булшны цөхөрсөн эрэл-3(3)
УИХ-ын гишүүн гэж хулгайч луйварчиныг хэлэх үү?
Posted: 2011/10/23 Filed under: Видео | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, шударга ёс 2 CommentsТөрийн болон хувийн байгууллагын албан хаагч:
- Хүссэн үедээ ажлаа таслаад байвал яах вэ?
- Aнх ажилд орохдоо авч байсан амлалт үүргээ таг мартвал яах вэ?
- Xийх ажлаа огт мэдэхгүй, өгсөн үүрэг даалгаврын талаар тун бүдэг бадаг ойлголттой бол яах вэ?
- Хуралд дээр байнга сонин уншиж, твиттердэж, имэйл бичиж, бас интернэтээр хэсүүчлэн суудаг бол яах вэ?
- Xүмүүсийг хуурч мэхлэн байж бусдын өмнөөс дур мэдэн шийдээд байвал яах вэ? Read the rest of this entry »
Цөмийн хаягдлын бодит төрх: Германы телевиз-д итгэх үү Монголын улс төрчдөд итгэх үү?
Posted: 2011/10/13 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Видео | Tags: Европын Монголчууд, Ноцтой Leave a commentБидний тархийг ХЭН угааж байна вэ? ЯАГААД? нийтлэлд ашигласан “Цөмийн хаягдлын үнэн төрх” видео. Нийтлэлийг эндээс уншина уу?
Баярлалаа, Үнэн Мэдлэг ээ!
Хүндэтгэсэн, Амарлин
Германы Телевизийн нэвтрүүлэгт итгэх үү Монголын улс төрчдөд итгэх үү?
“Цөмийн хаягдал-Хар дарсан зүүд”
Posted: 2011/08/03 Filed under: Видео Leave a commentФранцын АRTE ТV бүтээл “Цөмийн хаягдал-Хар дарсан зүүд” (“Waste–The Nuclear Nightmare”) баримтат киног Anti Nuclear Movement Facebook-ийн гишүүн Германд суугаа Монголчууд орчуулж 2011 оны 8 сард ТМ сувгаар гаргасан. Тус киног dawalgaa.com болон youtube -c үзэж болно.
Киног орчуулсан Мигаа Могод болон Франкфуртын Монголчуудын “Ирээдүй” холбооныхонд баярлалаа!
Амарлин
Цөмийн хор хөнөөлийн тухай видеонууд
Posted: 2011/07/21 Filed under: Видео | Tags: Ноцтой Leave a commentСаяхан Семипалатинскийн тухай видео материал тавьсан нь олон хүнд хүрсэн билээ. тэгвэл доорхи видеонуудыг ч мөн өнгөрсөн 5, 6 саруудад манай дэмжигчид голомт.орг-т зориулан бэлтгэж ирүүлж нийтэлж байсныг дахин сануулах үүднээс цуглуулж нэг дор тавив.
Мянга сонсохоор нэг үз гэдэг. Бэлтгэсэн хүмүүст баярлалаа.
Амарлин (amarlin06@gmail.com)
Цацраг идэвх хэдэн үед нөлөөлдөг вэ буюу Семипалатинскийн хохирогсод
Posted: 2011/07/11 Filed under: Видео, Уран ба АЦС-ын аюул | Tags: Ноцтой, Семипалатинск 6 CommentsСемипалатинск –Ад үзэгсдийн хот
Казахстанд хуучин ЗХУ-ын цөмийн туршилтыг хийдэг байсан ба Семипалатинск хот орчимд 500-аад удаа атомын бөмбөгийг газар дээр болон доор 1992 он хүртэл туршиж байжээ. Үүний улмаас хохирогсодын биеийн байдал ямар байгааг 2009 онд Германы сурвалжлагч очиж сурвалжилжээ. Цацраг идэвхит радиаци нь хүний биед ямар хор хөнөөлтэй хийгээд үе удамд хэрхэн нөлөөлдгийг та эндээс мэдэх болно. Та бүхэн заавал үзээрэй !
Орчуулж ирүүлсэн Үнэн Мэдлэгт гүнээ талархаж байна.
Хүндэтгэсэн,
Амарлин