Хөдөөний сургуулийг хаах цаг айсуй


 

П.Мягмар

 

Монголд “боловсролын тэгш боломж” гэхээр гол төлөв хүйсийн талаар ярьж харагддаг. Жишээ нь, эмэгтэйчүүд шат ахих тусам эрчүүдээс илүү боловсролтой болдог нь манай тогтолцооны гажиг гэдгийг НҮБ зэрэг олон улсын байгууллага сануулж иржээ. Харин, энэ намар, манай улсын ТББ-уудын хэсэг төлөөлөл нэгдэн жагсах үеэр, зарим нь өнөөгийн боловсрол иргэдийг баян, ядуугаар нь алагчлах болсныг эсэргүүцэж, бас нэгэн тэгш боломжийг шаардсан нь ихэд содон байв.

Иргэд байгаль хамгаалал, шударга ёстой цуг боловсролыг шаарддаг болжээ. Гэвч, энэ мэт шаардлагыг өнгөрсөн үеийн коммунизм руу ухрах нь гэсэн эндүүрэл бий. Ялангуяа, ийм зүйлс ухуулсан нийтлэлүүдийг хоёр жил гаруйн өмнөөс “олон улсын Кэмбрижийн хөтөлбөрийн шинэчлэл” гэгч кaмпанит ажлаар идэвхтэй тарааж эхэлсэн байдаг юм.

Жишээлбэл, манай нэг алдартай нийтлэлч “бүхнийг чадагч өв тэгш хүн”-ий тухай ингэж бичжээ: Монголд бараг эхнээсээ бүх юмыг чаддаг (буюу дуулж, зурж, шинжлэх ухааны бүх салбарыг мэддэг) өв тэгш хүн буй болгох Зөвлөлт боловсрол нэвтэрсэн ба үүнийг олон жил мөрдсөн, өнөөдөр ч үргэлжилсээр байгаа, харин Кэмбрижийн гэх сургалт үүнийг өөрчилж, хүүхэд бүрийн авъяас, чадварыг хөгжүүлэх гэж байна.

Гэвч боловсролын “тэгш боломж” буюу “тэгш байдал” гэдэг нь “бүгдийг чаддаг өв тэгш хүн” бэлдэнэ гэдэгтэй эндүүрч боломгүй, боловсрол-социологийн маш өргөн хүрээний ойлголт юм. Эхэнд дурдсан хүйс болон баян, ядуугийн ялгаа нь үүний зөвхөн хоёр жишээ билээ. Бид боловсрол дахь зарим тэгш бус байдлыг энэ мэт олж харж байгаа ч, үнэндээ тэдгээрийг бид хэрхэн өөрсдөө бий болгож буйг, эсвэл бүр өөр олон тэгш бус байгааг ойлгож мэдээгүй явж магадгүй. Read the rest of this entry »


Боловсролын шинэчлэл, PR, мухардал


2013 оны 3 дугаар сар 20

 Судлаач П.Мягмар     

Нэг зун аавынхаа нутагт зочиллоо. Энэ бол сүрлэг Бага Богд уулаас зүүн хойш Өшгөгийн нуруу хэмээх өнөтэй нутаг юм аа. Сүүлийн жилүүдэд ойр орчмын газар шороо нь уул уурхайд өртөх болсноос энд нутагтай миний хамаатан айл түгшүүр тээх болсон юм. Гэтэл энэ удаа тэд бас нэг бэрх юмтай тулгарчээ. Тэднийх 7 настай хүүтэй. Хүү түрүү жил 6 настайдаа сумын төвд сургуульд явах байсан авч эцэг, эх нь түвдсэнгүй. Хүү гэрээсээ холдоход дэндүү балчир, дээр нь бусад гэр бүлийн зүдгүүрийг сонсоод ингэхэд хүрчээ. Харин дараа удаа эх нь хүүгээ даган сумын төв орж, аав нь малаа харж үлдэхээс өөр аргагүй гэнэ. Боловсролын дайрлага миний хамаатны гэр бүлийг тойроогүй нь энэ ажээ. Read the rest of this entry »


Монгол сургуулийн “дэлхийн жишиг”


Otgonbayar sign

2012-04-13 гэрээнд Гарын үсэг зурж буй нь. Cambridge Assessment Группын тэргүүн Саймон Лебус, Ё. Отгонбаяр

Та бүхэнд боловсролын чухал асуудлаар эргэцүүлсэн судлаач П.Мягмарын шинэ нийтлэлийг танилцуулж байна. Нийтлэл ирүүлсэнд баярлалаа.  

Амарлин 

Коммунизмаас ардчилалд дөнгөж шилжээд буй Монголд туслах хандивлагчдын уулзалт 1991 онд Токиод болох үеэр монголчууд нэгэн зүйл тусламжийг хичээнгүйлэн гуйжээ. Тэр нь 70 жилийн явцад хэлбэржин тогтсон Зөвлөлт маягийн боловсролоо шинэчилж авах байв. Нэг дани судлаачын дурссанаар, энэ ажлыг зөвхөн 5 жилийн дотор амжуулна гэж тухайн үед монголчууд төсөөлж байжээ. Харин, үүнийг яаж амжуулж хийх вэ гэдгийн хувьд тэдэнд бэлэн жор байв. Энэ жорын дагуу, юуны өмнө боловсролоо “олон улсын чиг хандлага, жишигт нийцүүлнэ” гэх зорилт тавьсан ба ингэхдээ бодлого нь гадаад орны юмыг өөрийн санаанд нийцүүлэн авч, засаж хувиргахад чиглэсэн ажээ. Судлаачдын нэрлэснээр энэ нь боловсролыг “монголчилж” буй хэрэг байв.

Read the rest of this entry »