Германчууд 275 мянган тонн жинтэй АЦС-ыг эд анги бүрээр нь задална


Control dismantle

Agence France-Presse. 2014 оны 7 сарын 30. Дэлгэц руу анхааралтай ширтсэн хэвээр арааг залж, автомат хөрөөг алсаас удирдаж байгаа  залуу бол Германы хаагдсан АЦС-ын эд анги төмөр савааг туйлын болгоомжтойгоор салгаж байгаа оператор юм.

Германы баруун өмнөд хэсэгт орших Баден-Вюртембургийн эрчим хүчний компанийн эзэмшдэг Обрихэймийн АЦС-ын реакторын цөм дэх эд анги бүрийг хөрөөдөж салгах асар их цаг хугацаа, хөрөнгө санхүү шаардсан ажил талдаа ороод байна.

Энэ ажлын зорилго нь 37 жилийн настай АЦС-ын бүх техник, тоног төхөөрөмж, дамжуулах хоолой гэх мэтчилэн нийлээд 275 мянган тонн жинтэй эд ангиудыг салгах явдал юм. Эдгээр эд ангиудын 1 нэг хувь орчим буюу 2 мянган тонн нь цацраг идэвхтэй материал юм байна. Read the rest of this entry »


УИХ-ын гишүүн С. Ганбаатар ураны асуудалд онцлон анхаарахаа амлав


Мэдээг бэлтгэсэн Л. Мөнхтөр

1

УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар 2014 оны 06 сард АНУ-ын Калифорни мужаар зочлохдоо Лос Анжелес, Сан Франциско хотуудад амьдран суугаа монголчуудтайгаа уулзаж ярилцав. Лос Анжелес хотод болсон уулзалтыг Лос Анжелесийн Монголчуудын Холбоо (ЛАМХ)-ноос зохион байгуулж, тус Холбооны дэд тэргүүн Т.Лхагва нээж үг хэлэв. Нийт 22 хүн оролцсон тус уулзалт санал бодлоо чөлөөтэй солилцох нэгэн орой болж өнгөрөв.   Read the rest of this entry »