С.БАЯР МӨРӨӨ БАЛЛАХААР ШАМДАЖ БАЙНА


Ерөнхий Сайд асан С.Баяр АНУ-д 24 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэх 7 байшин, орон сууц худалдан авсан тухай ноцтой мэдээллийг “Голомт-ЦЭХ” ТББ-аас энэ сард дэлгэж тавьсан. С.Баяр мэдээллийг үгүйсгэж байсан боловч 9125 NE 15th ST, Clyde Hill WA хаягаар орших тансаг хаузаа 4.298 сая доллараар зарахаар үл хөдлөхийн зах зээл дээр гаргажээ. Тэрбээр тус байшинг 2013 оны 1 сард 3.8 сая доллараар залуу эхнэр Эрдэнэбилэгийн Сувдын эзэмшдэг “Небо” ХХК-ний нэр дээр худалдаж авсан билээ. Энэ талаар дэлгэрэнгүйг линкээр орж үзнэ үү: http://www.zillow.com/homes/9125-ne-15-st-clyde-hill-wa_rb/

“Голомт-ЦЭХ” нь АНУ дахь С.Баярын эзэмшлийн тухай тодорхой баримтуудыг цаашид ч нийтэлсээр байх болно. Эдгээр баримтууд нь АНУ-ын төрийн албадын олон нийтэд нээлттэй бүртгэл мэдээлэлд үндэслэсэн бөгөөд давхар 2-3 эх сурвалжаар баталгаажуулсан албан ёсны үнэн зөв баримтууд юм.

BayarОРШИЛ

2014 оны сүүлчээр Ерөнхий сайд асан Санжийн Баяр “2-р Суваг” ТВ-ийн “Цензүргүй Яриа” нэвтрүүлэгт оролцож бүтэн 2 цаг үргэлжилсэн уртаас урт ярилцлага өгчээ. Түүний ярьсан болгонд нь дүн шинжилгээ хийж, уншигчдыг чилээх гэсэнгүй, харин ердөө дөрөвхөн минутын хэсэгт нь анхаарaл хандуулахыг хүссэн юм. С.Баярын ярилцлагын бичвэрийг дор сийрүүлэв:

Сэтгүүлч: Таны Америкийн Нэгдсэн Улсад Манхэттэнд байдаг нэг байрны асуудал интернэтээр гарсан. Бас нэг хаузны гадаа та зүлэг усалж байгаа юм шиг. Тэр таны байшин мөн юм уу? Тэр мэдээлэл үнэн юм уу?
С.Баяр: Нэгдүгээрт зүлэгний тухай ярих уу?
Сэтгүүлч: За тэгье. Read the rest of this entry »


С.Баярын АНУ дахь байшингууд: НОТЛОХ БАРИМТУУД


Slide1

Word документээр эндээс татаж авна уу.

word-document-150594_640

Энэ судалгаанд ашигласан баримтуудын эх сурвалж нь АНУ-ын төрийн байгууллагууд, мужийн захиргааны албан ёсны мэдээлэл болно. АНУ-д үл хөдлөх хөрөнгө,бүртгэл мэдээллийн салбарт манайхны дөнгөж ярьж эхэлж байгаа ШИЛЭН ДАНСНЫ хууль жинхэнэ утгаараа хэрэгждэг тул төрийн албадын бүртгэл мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй байдаг ба түүнийгээ public records гэдэг.

АНУ-д иргэдийн хаяг, утасны дугаар, үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан, зарж борлуулсан, татвар төлсөн талаар оршин суугаа муж, хотын захиргаанaac бүртгэж, мэдээллийг олон нийтэд нээлттэй тавьдаг ба төрийн албаны агентлагуудын вебсайтууд нь wa.gov, nyc.gov буюу “government” (төрийн) гэсэн өргөтгөлтэй байна.

Дор дурьдсан 32 баримтуудыг ангилвал:

16 нь АНУ-ын төрийн байгууллагын вебсайт дээрх албан ёсны бүртгэл мэдээ
• 13 нь тэднийг баталгаажуулсан үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудын бүртгэл
• 3 нь иргэдийн нэр утасны дугаараар хайдаг хайлтын систем сайтууд болно.

Судалгаанд ашигласан төрийн агентлаг байгууллагуудын нэрс:
1) Washington State King County Department of Assessments. АНУ-ын Вашингтон мужийн Кинг сумын Захиргааны Yл хөдлөх хөрөнгийн үнэлгээ бүртгэлийн Хэлтэс. http://info.kingcounty.gov гэж эхэлсэн сурвалжууд
2) Washington State Office of the Secretary of State. АНУ-ын Вашингтон мужийн захиргаа. http://www.sos.wa.gov гэж эхэлсэн сурвалжууд
3) Washington Department of Revenue. АНУ-ын Вашингтон мужийн татварын алба. http://ucp.dor.wa.gov гэж эхэлсэн сурвалжууд
4) New York City Department of Finance, Office of the City Register. Нью Йорк xотын Захиргааны cанхүүгийн xэлтэс. https://a836-acris.nyc.gov гэж эхэлсэн сурвалжууд
5) NYS Department of State, Division of Corporations. АНУ-ын Нью Йорк мужийн захиргааны Аж ахуйн нэгжийн бүртгэл мэдээллийн хэлтэс. http://appext20.dos.ny.gov гэж эхэлсэн сурвалжууд

АНХААРУУЛГА:

С.Баярыг АНУ-д зээл авч байшин авсан гэж зарим хүмүүс ухуулж байх юм.
Тэдэнд хандаж хэлэхэд:

Америкийн банкнууд тэтгэврийн насны эрхэлсэн ажилгүй, эрүүл мэнд тааруу C.Баяр болон экс эхнэр О. Гэрэлтуяад эсвэл тэдний оюутан болон орлого тааруу (ажилласан жилээр цалин нэмэгдэнэ) охидуудад сая сая долларын зээл олгоно гэж та нар сэрүүн зүүдлэвүүзэй! Америк банк  ажилгүй Монгол иргэнд үү?

Монголд орон сууцны зээл авахад ямар билээ, тэр чинь АНУ-аас хуулбарласан систем. Америк банк тийм гэнэн тэнэг байх уу?

С.Баяр бүх байшингуудаа БЭЛЭН мөнгөөр авсан гэдэг нь баримттай. Байшин худалдаж авсан гэрээг анхааралтай үзвэл DEED гэж байгаа бөгөөд шууд 100% шилжүүлсэн гэсэн утгатай (transfer) бичиглэл байгаа нь байшингийн төлбөрийн бүрэн хийсэн гэсэн үг юм. 

 

С.БАЯРЫН БАЙШИН # 1
Хаяг: 3020 14th Ave W #A, Seattle-Queen Anne, WA 98119

Эзэмшигч: Орсоогийн Гэрэлтуяа, Баярын Нандин, Баярын Бадамханд
Худалдаж авсан: 2007-03-28
Aвсан үнэ: $635,000
Зарсан: 2011-11-04
Зарсан үнэ: $439,000

Read the rest of this entry »


C.Баяр АНУ-д хичнээн сая доллар угаасан бэ?


Slide1

Ерөнхий сайд асан С.Баяр АНУ-д сая сая доллар угаасан нь үнэн. Харин мөнгө угаадаг технологийг нь ойлгох гэвэл энэ нийтлэлийг анхаарч уншаарай. С.Баярын тухай тодорхой баримт зургуудыг дороос үзэж болно. Удахгүй тайлбартай нийтлэл гарах болно.  

Хүндэтгэсэн,

Э.Амарлин

Read the rest of this entry »


УИХ-ын гишүүн гэж хулгайч луйварчиныг хэлэх үү?


Төрийн болон хувийн байгууллагын албан хаагч:

  • Хүссэн үедээ ажлаа таслаад байвал яах вэ?
  • Aнх ажилд орохдоо авч байсан амлалт үүргээ таг мартвал яах вэ? 
  • Xийх ажлаа огт мэдэхгүй, өгсөн үүрэг даалгаврын талаар тун бүдэг бадаг ойлголттой бол яах вэ?
  • Хуралд дээр байнга сонин уншиж, твиттердэж, имэйл бичиж, бас интернэтээр хэсүүчлэн суудаг бол яах вэ?
  • Xүмүүсийг хуурч мэхлэн байж бусдын өмнөөс дур мэдэн шийдээд байвал яах вэ? Read the rest of this entry »

НЭЭРЭЭ МИНИЙ АРД ХЭН БАЙГАА ЮМ БОЛОО?


ЧИНИЙ АРД ХЭН БАЙГАА ЮМ БЭ?

                                     \Амарлинтай хийсэн ярилцлага\

…Ач охин өвөөгөөсөө асууна. -Өвөө цөмийн хаягдлыг яагаад Монголд булсан юм бол? Өвгөн ачийнхаа толгойг илж -Мэдэхгүй юм даа гэв. -Өвөө! Цөмийн хаягдлыг булаад муу юм болоогүй биз дээ? -Харин л дээ, миний охин гээд өвөө нөгөө толгойг нь илэв.
                         \Сүүлийн үед гарсан онигооноос\

…Энэ хавраас Монголд Цөмийн аюул болон Монголын газар нутаг дээр харийн цөмийн хаягдлыг булах тухай асуудал олны анхаарлыг нилээд татаж шуугиан дэгдээсэн. Энэ сэдвийг анхлан хөндөж, маш олон судалгааны материал болон бодит баримтууд дээр түшиглэн гаргаж ирсэн хүн бол Амарлин. Асуудлыг тавих цагаас эхлэн” түүний ард хэн байгааг” таах уралдаан явагдаж, асуудлыг төрийн эрх баригчид “намжаах” дор түүнийг ” Хятад болон Оросын тагнуул”, “Санаатайгаар хоосон шуугиан дэгдээгч”, “Н. Энхбаярын хамсаатан” гэхчилэнгээр дуу дуугаа  авалцан цоллож эхэллээ. Монголчууд бидний хийрхэл туйлшралын нэгэн жишээ энэ. Би Амарлинг эчнээгээр бага зэрэг мэддэг төдийгүй түүний гаргаж тавьсан асуудлыг дэмжиж байгаа. Түүний бодол санааг олон нийтэд хүргэх зорилгоор түүнтэй нетээр ярилцсан юм.

Read the rest of this entry »


Сэтгүүлч У. Оргилмаа хулгайч уу?


Сэтгүүлч У. Оргилмаа хулгайч уу буюу Оргилмаа эгч ээ, ичиж амьдраач…

(Сэтгүүлчдийн ёс суртахууны тухай эрэгцүүлэхүй) Read the rest of this entry »


Цуврал № 1: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ?


Оршил үг

Монгол улсад цөмийн хаягдлын бизнес хэрхэн эхэлсэн болоод түүнд ямар эрх мэдэлтнүүд хэрхэн оролцож буй талаар цуврал нийтлэлийн эхний хэсгийг толилуулж байна. Энэ нийтлэлд бичсэн зүйл нь бусдын нэр хүндэд халдах гэсэн зорилго агуулаагүй, харин судалгаанд үндэслэсэн, баримт нотолгоотой мэдээллийг олон нийтэд хүргэхэд чиглэсэн билээ. Read the rest of this entry »


Авилгал, хээл хахууль, nepotism


Ах арын дааж дүү нь мөнгө босгодог тогтолцоо Mонголынх

Бичсэн: Б. Дэндэв

Эх сурвалж: http://sonin.mn/?p=121422

2011 оны 3 сарын 15

Монгол Улс хөгжихгүй хөшиж орхисны шалтаг шатггааныг харийнхан улаан нүүрийг минь улалзуулж байгаад хэлчих нь нэг бодлын сайхан ч юм шиг. Нэгэнтээ үзэг нэгт анд маань “Монголын төрийн бодлого ийм байхад хөгжих тухай яриад ч хэрэггүй. Танайх бол ах дүү, төрөл садан, найз нөхдийн хүрээнд төрийн ажлаа явуулдаг. Тийм байж бас авлигатай тэмцэнэ гээд байгаа шүү. Шударга юм гэж танайд алга. Хэн танилтай, мөнгөтэй байна, тэр нөхөр албан тушаал ахидаг. Тэнэг ч байсан хамаагүй” гэж ирээд л толгой сэгсэрч, хэлсэн үгэндээ бухимдан тоос манартал гүйн одсон.

Read the rest of this entry »


Төрийн түшээд нь хүртэл харийнхны гар хөл болжээ


Бичсэн: О.Мөрөн

Эх сурвалж: “Нийгмийн толь”

http://sonin.mn/?p=121134

2011 оны 3 сарын 14

Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход жил хэдхэн cap үлджээ. Тиймдээ ч эл хүрээнийхэн хаврын урьтай уралдан хөдөлгөөнд орж, уул уурхайгаар занималдах эрх баригчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай болчихлоо. Тэгээд ч сүүлийн хэдэн жилд манайдаа л хөрөнгө бэлтэйд тооцогдох томчууд энэ салбарт хүч үзэж, аз сорих нь олширсон.

Read the rest of this entry »