Мардайгаар сонин юу вэ?

Анти Нуклеар бүлгийн гишүүд 2012 оны 5 сард Арева корпорацийн уран олборлож буй Дорноговийн Улаанбадрах суманд ТВ-9 телевизийн багийнхны хамтаар очсон билээ. Харин 8 сард  Дорнодын Баяндун, Сэргэлэн, Дашбалбар сумдаар зочлохдоо Мардайн байдалтай газар дээр нь танилцаж, байгалийн цацрагжилтийн хэмжилт хийлээ.

Ураны тэйлинг (uranium tailings)


Задгай овоолсон цацрагтай хаягдал

Тухайлбал, Мардайн ураны уурхайн хаягдал шороо чулуу буюу ураны тэйлинг ил задгай орхисон нь өнөөг хүртэл хорт цацраг ялгаруулсаар буйг  бид цацраг хэмжигчээрээ тодорхойллоо. Ингэхдээ зөвхөн уурхайн ойр орчинд төдийгүй тус сумдын нутгаар ургасан өвс ургамалд цацрагжилт өндөр буйг олж тогтоосон юм. Хуучин ураны уурхайн цооногт ус тогтож, хиймэл нуур бий болсон нь ч өндөр цацрагтай ус агуулж буй бололтой.  Харамсалтай нь манай багаж усан дахь цацрагийн түвшнийг хэмждэггүй тул бид хэмжиж чадсангүй.

Ураны ил уурхайд тогтсон нуур

Түүнчлэн Баяндун, Дашбалбар сумдын оршин суугчид Мардайн уурхайн орон сууцнуудаас суурийн блок татаж, сумын төвд байшин барилга, тэр бүү хэл хүүхдийн цэцэрлэг барьж буй нь бидний сэтгэлийг ихээхэн түгшээсэн. Зарим айлууд цацраг идэвхт бодис хадгалж байсан цацрагийн аюултай гэсэн анхааруулax зурагтай амбаарыг хашаандаа авчирч ашиглаж буйгаас харахад нутгийн ард иргэд цацрагийн хор хөнөөлийн талаарх мэдлэг мэдээлэл дутмаг нь ажиглагдлаа.

Мардайн уурхайн тоногдсон байшин

АНХААР! Цацрагийн аюултай! гэсэн тэмдэгний будаг нь хуучравч аюул нь арилахгүй

Цацрагийн хор нөлөө нь хуримтлагддаг тул цацрагтай өвс ургамлаар хооллож, цацрагтай усаар ундалсан малын махаар хийж, цацрагтай таана мангираар хачирласан хоол идэж, цацрагтай сүүтэй цай ууж, цацрагтай цагаан идээ идэж,  цацрагтай тоосонцороор амьсгалж, цацрагтай байшинд амьдарч буй нь нутгийн ард иргэд, нэн ялангуяа тэдний үр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд тун ноцтой аюул заналхийлэл учруулж байна.

Цацрагтай мангир

Манай гишүүд дээрх сумдын ард иргэдтэй уулзаж, цацрагийн аюулын тухай баримтат кинонуудаасаа бэлэглэлээ. Аялалыг зохион байгуулж, орон нутгаар аялсан Риокo Имаокa, Ленский болон бусад бүх хүмүүст гүн талархал илэрхийлье.

АНМ-ынхэн орчуулсан кинонуудааcaa тараав

Энэхүү аялалын дэлгэрэнгүй тайлан мэдээллийг бид удахгүй хүргэх тул uranium.blogmn.net, golomt.org руу орж уншаарай.


11 Comments on “Мардайгаар сонин юу вэ?”

  1. zoo zoo says:

    Dornod aimgiinhan mutation-d oroh ni ldee. Nuguu aimaar aimaar huuhduud garch irvel yaana. Japand amitad ni genii uurchlultud orj baigaag togtooson baina lee

  2. muugii says:

    Ene tur zasagt ajildag ulsuudiig oilgohgui yumaa. Bi baisan bol bushuuhan ard irgedee nuulgeed,lecense iig ni tsutsalhiig ni tsutslaad nuhun sergeehiigni sergeegeed ayultai gazruudiig toorhoilood eruuljuuleh arga hemjee avchihmaar sanagdahiin. Yaagaad hudulj ugduggui baina aa. Hun ardaa hurduulaad l yuch boloogui yumshig uursduus ni holuur unguruh yum shig l baigaad baihiin. yostoi oilgohgui yumaa

  3. ganaa says:

    Одоо тэр нутагт амьдарч байгаа ард иргэд даан ч юм ойлгохгүй байна даа, Хэдэн арван жилийн дараа үр хүүхэд нь согогтой гараад ирхээр л ямар гээчийн алдааг мэдлэггүйгээсээ болж хийчих нь энэ вэ гэж тэр үед харамсавч энэ цагийн нүгэлтэнгүүд олдохгүй болсон байх болуу даа.Олдоод ч яах билээ,хохирсон улс л хөөрхийлтэй юм даа.Таниулах ажил зохион байгуулсан та бүхэнд баярласнаа илэрхийлэн хүндэтгэн мэхийе.

  4. инженер says:

    Нууцлаг салбарын талаар жаахан мэдээлэл авахад л Монгол маань мөн ч их аймшигтай байдалд орж байгаа нь мэдэгдэж эхэлж байна даа.

  5. mongol huu says:

    5.808 micro sv/h
    1.116 micro sv/h
    энэ утгууд дэндүү их байна. Мардайд юу болсоныг Монголчууд бид мэдэхгүй явжээ.
    Фукушимад дээд талийн хязгаарыг 0.114 микро сиверт/цагт болгох гэж зорилт тавиж байгаа. Монголын маань Мардайд туунээс даруй 50 дахин их байгааг мэдэж авлаа. 1.116 гаар бодох юм бол 9.79 дахин их байна. Энэ бол бидний эрүүл мэндэд асуудал үүсгэх хэмжээнд хүрсэн байна.

  6. amx says:

    Энэ 5,8 гэж гарсан нь хортой юу , хэр хортой вэ, ямар түвшний хор вэ, фукушимад одоо хэд байгаа бэ
    .

    • mongol huu says:

      Фукушима ситид одоо цагт 0.74 микро зв гэж байна. Энэ Дайичигээс 60 км зайд хэмжилтийг бичсэн байна. 5.808 бол бараг 8 дахин их гэж ойлгоорой. Байгали дээр хэзээ ч ийм байх ёсгуй юм.

    • Дорнод аймаг бусдаасаа 2 үзүүлэлтээр онцгой ялгардаг болжээ.
      1. Дорнод аймагт Мардайн yраны уурхай байдаг.
      2. Дорнод аймагт ХОРТ ХАВДАР өвчин улсын дундажаас хол давсан байна.

      — Цөмийн эсрэг “Голомт” хөдөлгөөнийхөн Цөмийн бохирдол байгааг илрүүлж, .
      Мардайн хаягдал шороо чулуу өнөөг хүртэл хорт цацраг ялгаруулсаар байгааг тогтоожээ

      — ЦЭГ айх аюулгүй гэв.
      http://nea.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=238:20
      С.ПҮРЭВСҮРЭН: МАРДАЙН УУРХАЙН ОРЧИМ АМЬДАРЧ БАЙСАН АЙЛУУДАД ЦАЦРАГИЙН ТУНГИЙН ЧАДЛЫН ХЭМЖИЛТ ХИЙЖ БАЙСАН

      — Амьдралд ямар ул мөр тод байгааг эмнэлгийнхэний судалгаа харуулжээ.
      http://www.montsame.mn/index.php?com=news&id=2012090629
      Дорнод: Дөрвөн хүн тутмын нэг нь Хорт хавдараар хорвоог орхиж байна.

      МОНГОЛ НУТГАА ЦӨМИЙН БОХИРДЛЫН СҮЙРЛЭЭС СЭРГИЙЛЬЕ !!!


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s